Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох ажил эхэлсэн талаар ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа авто зам засвар, арчлалт(АЗЗА)-ын 20 компанийг нэгтгэх шийдвэр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарлаа. Ийнхүү тус бүрдээ 1.5 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй 20 авто зам засвар, арчлалтын компанийг нэгтгэж, нийт 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болгон өөрчлөн байгуулж байна. Ийнхүү нэгтгэсний дараа олон нийтэд хувьцаа гаргах шийдвэр гарсан.
Ингэж чадсанаар хэд хэдэн давуу талыг бий болгоно.
Үүнд,
Энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс энэ компанид хөрөнгө оруулах сонирхлыг татах боломж бүрдүүлж байна.
Компанийн засаглалыг сайжруулж, үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ.
Төрийн өмчит компанийг нээлттэй, үр ашигтай болгох чиглэлээр Засгийн газар ийм шийдвэр гаргасан.
Жишээ дурдахад 20 АЗЗА компанийн ТУЗ гэхэд нэгэнд нь 9-10 ажиллаж байдаг. Тэгвэл 180 ТУЗ-ийн хүнээс есөн хүн ТУЗ болж цөөрч байна. Тэр хэвээрээ төсвийн хэмнэлт бий болж байна" гэлээ.
Facebook
Twitter
Youtube


Ажлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав
Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна
ХҮН нам Засагт хамтрахаар шийджээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
МАН-ын Удирдах зөвлөл 14:30 цагт хуралдана
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
”Монголын Геологи хайгуул-2026” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа.gif)

Сэтгэгдэл бичих