Швейцарын Женев хотноо болж буй Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 111 дүгээр чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй манай улсын гурван талын төлөөлөгчид буюу Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл, бусад нийгмийн түнш байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий Захирлын тавих үндсэн илтгэлийн хүрээнд Монгол Улсын 3 талын төлөөлөгчдийн тэргүүн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар үг хэлж, Засгийн газраас хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрыг нэмэгдүүлэх, цар тахлын дараах эдийн засгийг сэргээх чиглэлээр баримталж буй бодлого, байр суурийг илэрхийллээ.
Тэрээр, Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай олон жилийн үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг онцлоод, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, Монгол Улс хооронд 2023-2027 онд хэрэгжүүлэх Зохистой хөдөлмөрийн хөтөлбөр болон хамтын ажиллагааны хүрээнд салбарын хууль эрхзүйн шинэчлэл, албан бус салбараас албан салбарт шилжих, салбарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хүн амын бүлгүүд, ялангуяа залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дижитал буюу шинэ ур чадварыг хөгжүүлэх чиглэлд анхааран ажиллаж буйг дурдав.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө
АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв
Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна

Сэтгэгдэл бичих