Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!


6-р сарын 8
8 цаг 59 минут

       Ердөө хагас жилийн өмнө “...Нүүрсний хулгай” гээд улсаараа шуугиж байв. Одоо энэ хулгайн талаарх яриа, мэдээлэл, үйл явдлууд “уугих” төдий болжээ. Удаандаа унтарч ч мэдэх нь, энэ байдлаараа.

Үнэндээ, Төмөр замын С.Батдөлийнхөөс өөр шүүх рүү явсан нүүрсний гэх хэрэг алга. Тэгээд ч “...С.Батдөлийн цаадах хүн сугарааад үлдчихлээ” гэсэн шүүмжлэл нийгэмд байна. Ажлаа бүтээхээр авлига өгсөн арваад компанийн хүн л түүнтэй хамт шүүгдэх бололтой.

Бас “...Хэдэн мянган хоосон машин хилээр гарсан байна. Гаалийнхан өөрсдөө илрүүлсэн” гээд шуугисан. Тэгсэн чинь гаалийн өмнөх удирдлагууд тодорхой бус шалтгаанаар цахим системийн шилжилтийн үед давхар бичигдсэн машины тоог хамж гаргасан “дүгнэлт” болж таарч буй бололтой. Ядахад түүнийгээ УИХ-аар хүртэл хэлэлцүүлж дуулиан шуугиан тарьсан. Хууль хяналтынхан шалгаад үзтэл нэг иймэрхүү “үнэн” гарч ирж буй аж.

Ер нь хагас жилийн өмнө нийгмийг шуугиулаад байсан нүүрсний 17 хулгайч, УИХ-ын нэр бүхий гишүүд хаачсан юм, бүү мэд. Бас нууцаас гаргаж сүйд болоод байсан оффтейк гэрээнүүд ч юу болж дууссан нь тодорхойгүй боллоо. Энэ мэтээс болоод сүүлийн үед “...Нүүрсний хулгай байсан юм уу. Огт байгаагүй юм биш үү” гэж хүртэл яригдаж байна.

Гэтэл нүүрсний борлуулалт, гэрээ тендер дээр төрийн цензур тавиад хагас жил болтол их наяд гаруй төгрөгийн “сул орлого” нүүрснээс ороод иржээ. Одоо түүгээр төсвөө тодотгох гэж байна. Цалин пүнлүүг нэмж, хүүхдийн мөнгийг олгоно. Ийм бодит үр дүн гараад ирлээ. Тэгэхээр нүүрсний хулгай байхын дээдээр байсан болох нь тодорхой болж байгаа юм. Хагас жилд их наяд төгрөг хуулиас гадуур нөхдүүдийн халаас руу ордог байсанл  гэсэн үг. Нүүрсний хулгай бодитой байсан гэх өөр том нотолгоо нь “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргалтай холбогдоно. Уг нь энэ залуу 10 гаруй жил гацаад байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 234 км төмөр замыг барьж дуусгасан. Энэ бол том үйл явдал. Тэр утгаараа ч Н.Удаанжаргалд Хөдөлмөрийн баатар цол олгосон нь тодорхой юм. Харин тэрбээр төмөр замаа дуусгаж, ашиглалтад өгснөөсөө ердөө сарын дараа Солонгос руу нисээд, тэндээсээ цаашаа явчихсан. Өнөөг хүртэл эргэж ирээгүй байна. Тиймээс түүнийг “шувуу” хэмээн зарлаж эрж хайгаад эхэлсэн. Сар гаруйн өмнө Аргентинд байгааг нь тогтоосон. Гэтэл Н.Удаанжаргал тэндээсээ Тайланд руу нисэж, Тайландаасаа машинд суугаад Малайз руу орчихсон. Одоог хүртэл тэндээ байгаа аж. Ер нь бол “Шувуу” ажиллагааныхан Н.Удаанжаргалын хаана байгааг тогтоочихдог. Тэгсэн атлаа яагаад Монголд авчирч чадахгүй байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

“Шувуу” ажиллагааг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр “...Н.Удаанжаргал Малайз улсад байгаа гэдэг мэдээлэл үндсэндээ батлагдсан. Хууль сахиулах байгууллагууд руу бичгээ хүргүүлээд, ажиллаж байна. Уг мэдээллийг энэ нөхөд маань ч бас сонсож байгаа. Гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх, өөрсдөө хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр шалгуулах нь хэн хэнийхээ ажлыг үрэхгүй байх сайн талтай” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.

Түүний үгээс Н.Удаанжаргалыг “урьсан” байдал анзаарагдав. Үнэхээр ч Н.Удаанжаргалыг нүүрсний хулгайтай шууд холбоогүй гэдэг. Харин төмөр зам барьсан зардал мөнгөтэй нь холбоотой асуудал яригддаг. Тодорхой хэлбэл, ил болсон оффтейк гэрээний гол гэрч л юм. Тэгэхээр Х.Нямбаатарын хэлдэгчлэн Н.Удаанжаргал эртхэн ирвэл өөрт нь л хэрэгтэй. Хамгийн гол нь хууль түүнийг хүлээсээр л байх болно. Сая харсан даа, Т.Бадамжунай гэдэг хүн дөрвөн жил гаруй харьд амьдарсан ч баригдаж ирээд л хоригдож байна. Уг нь тэрбээр гадаадад тэгж удаагүй бол өдийд төрийн тамга түшээд ч сууж байх боломжтой л хүн байгаа юм.

Нөгөөтэйгүүр Н.Удаанжаргалыг ингэж удаагаад байгаа ямар нэг “хүчин” байсаар л байна. Түүнийг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” хүсэл зорилго ч ард нь нуугдаж байж болох юм. Тэр хүн, эсвэл тэд хэн бэ. Уг нь энэ бүхэн цаг хугацааны л асуудал шүү дээ.

Тун удахгүй нуугаад байсан оффтейк гэрээ шиг зад үсрээд л гараад ирнэ. Тэр цагт Н.Удаанжаргалыг ингэж “удаагаад” байгаа нөхдүүд эс үйлдлээрээ нүүрсний хулгайч л болно. Өнөөдөр бас Г.Ганболд гэдэг гишүүн нүүрсний нээлттэй сонсголыг нам дараад л байна. Энэ ч адилхан. Тиймээс нэг л зүйл ойлгомоор байгаа юм. Одоо Монголд цаг өөр болсон. Нууж, дарж байгаад хэдүүлхнээ хувааж идээд байж болохгүй. Баригддаг болсон. Тэр тусмаа, хамгийн ойлгомжтой, бараг ил болчихсон нүүрсний хулгайг дараад дараад нэмэргүй. Мөдхөн улам хүчтэй дэлбэ үсэрнэ. Гурван сая таван зуун мянган монгол хүн “...Нүүрсний хулгайг яаж шийдэх нь вэ” гээд хараад л сууж байгаа шүү дээ.

 

Эх сурвалж: Б.Дамдин-Очир "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ8 цаг 38 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр дараах байршилд 06:00-18:00 цаг хүртэл зам хаана5 сар 23. 17:07“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ5 сар 23. 16:55Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв5 сар 23. 16:49АН-ынхан МАН-д шаардлага хүргүүлэв5 сар 23. 16:4532-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна5 сар 23. 15:24“Иргэний нисэхийн үндэсний төв”-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа5 сар 23. 15:17Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна5 сар 23. 15:11Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна5 сар 23. 11:08Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно5 сар 23. 11:04Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө5 сар 23. 11:00Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ5 сар 23. 10:57Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ5 сар 23. 10:53Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар5 сар 23. 10:51Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна5 сар 23. 8:20Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалт зохион байгуулж байна5 сар 23. 8:16“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ оролцлоо5 сар 23. 8:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 23. 8:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 сар 23. 8:07П.Батчулуун эмчийн хэрэгт ажилласан гадаадын экспертүүдийн дүгнэлт гарчээ5 сар 22. 19:32Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзлаа5 сар 22. 19:12Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ5 сар 22. 15:40СХД-ийн 43 дугаар хорооны шинэ цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 22. 15:32Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ5 сар 22. 15:22Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна5 сар 22. 12:45УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 22. 11:27Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг шалгаж байна5 сар 22. 11:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа5 сар 22. 11:21Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 22. 10:09Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн хэлэлцүүлэг болно5 сар 22. 10:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.