Монголбанкны нэрэмжит Эрдэм шинжилгээний бага хурал боллоо


6-р сарын 8
9 цаг 38 минут

        Монголбанкны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бага хурал” /ЭШБХ/-ын шалгаруулалт 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр амжилттай боллоо.

Санхүү, эдийн засгийн чиглэлээр тухайлсан нэг сэдвийн дор шилдэг судалгаа шинжилгээний ажлыг тодруулж, бодлогын шийдвэрт тусгуулах, бодлого боловсруулахад оролцоог нь дэмжих, бүтээлийг нь түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг тус ЭШБХ-ыг судлаач, эрдэмтэд болон оюутан гэсэн ангилалд 2 үе шаттай зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд дэлхийн болон дотоодын эдийн засагт тулгараад буй өндөр инфляцыг бууруулах арга замын хүрээнд сэдвийг агуулгаар нь нарийвчилснаараа онцлог байв. Энэ хүрээнд дараах сэдвүүдийг судлаач нарт санал болгов.

  • Инфляцад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, тэдгээрийг загварчлах нь;
  • Нийлүүлэлтийн сүлжээ, хүнсний хангамжийг тогтворжуулах замаар инфляцыг тогтворжуулах боломжууд;
  • Өрхийн /иргэдийн/ орлого болон зардалд инфляцын үзүүлэх нөлөө;
  • Инфляцыг тогтворжуулах мөнгөний бодлого;
  • Төсвийн бодлогын инфляцад үзүүлэх нөлөө;
  • Импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих замаар инфляцын түвшинг тогтворжуулах боломжууд;
  • Ковид-19 цар тахал, геополитикийн хүндрэлийн инфляцад үзүүлэх нөлөө, түүнийг тооцоолох нь;
  • Инфляцын өөрчлөлт, түүний макро эдийн засаг, санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө;
  • Нийтийн тэмдэглэлт баяр наадам болон улирлын өөрчлөлтийн инфляцад үзүүлэх нөлөөг загварчлах нь

Эдгээр сэдвээр судалгаа шинжилгээний ажлуудыг шалгаруулалтад ирүүлснээс ангилал тус бүрд шилдэг 3 байр шалгаруулав.

Судлаачдын ангилалд:

I байр – СЭЗИС-ийн багш Д. Түвшинжаргал, Ц. Батсүх – “Нийслэл, орон нутгийн махны зах зээлийн интеграцийг үнэлэх нь”

II байр – Н.Батжин – “Exploring the Role of Central Bank Independence, and Monetary Policy Communication in Achieving Price Stability”

III байр – СЭЗИС-ийн багш Д.Түвшинжаргал, П.Гантөмөр, Д.Өнөржаргал – “Гол нэрийн зарим хүнсний барааны нийлүүлэлтийн сүлжээн дэх үнийн асимметрик дамжилт (asymmetric price transmission)”

Оюутны ангилалд:

 I байр – МУИС-ийн, 4-р дамжааны оюутан П.Хосбаяр, Т.Саруулбуян – “Гадаад шокийн инфляцад үзүүлэх нөлөөллийг LBVAR загвараар үнэлэх нь”

II байр - СЭЗИС-ийн 3-р дамжааны оюутан М.Болор-Эрдэнэ, М.Анармаа, Б. Түвшин –  “Инфляцад нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ”

III байр – СЭЗИС-ийн 3-р дамжааны оюутан Б.Батболд, А.Төгөлдөр – “Мөнгөний бодлогын шилжих механизм цаг хугацааны хувьд хувьсах параметр, хувьсах вариац бүхий var загварын үнэлгээ”

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ21 минут 3 секундын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ54 минут 3 секундын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ2 цаг 12 минутын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ2 цаг 24 минутын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв2 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан2 цаг 55 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.