Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа


6-р сарын 8
15 цаг 32 минут

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

УИХ-ын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг анх баталж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар уг хуульд өөрчлөлт оруулсан. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 19,049.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 5,359.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,425.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.6 хувийн алдагдалтай байхаар заасан.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлогоос шалтгаалсан сорилт, тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. Олон улсын валютын сангийн тооцооллоор дэлхийн эдийн засаг 2023 онд 2.8 хувиар, 2024 онд 3.0 хувиар өсөж, ирэх 5 жилийн өсөлт 3 орчим хувь буюу сүүлийн 20 жилийн дундаж болох 3.8 хувиас бага байх төлөвтэй байна.

Монгол Улсын Засгийн газраас экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний олборлолт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаанд үүсээд байсан хүндрэл, бэрхшээлийг арилгах чиглэлд “уурхайн ам” нөхцөлөөр хямд зарагдаж байсан нүүрсээ БНХАУ-ын талтай хамтран ажиллаж, биржээр дамжуулан “хил” нөхцөлөөр ил тод, нээлттэй борлуулж эхэлсэн. Үүний үр дүнд Монгол Улс 2023 оны эхний 4 сард экспортолсон нүүрсний нийт хэмжээ өнгөрсөн оны эхний 9 сарын хэмжээтэй дүйцсэн нь 2023 оны эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хүргэж, цаашид эдийн засгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлөхөөр байна.

Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан Монгол Улсын инфляц 10 хувиас дээш түвшинд байгаа тул Засгийн газраас инфляцын сөрөг нөлөөллийг бууруулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагыг бий болгож байна. Дээр дурдсан эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн байна.

Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг ижил хувь, хэмжээгээр нэмэгдүүлж ирсэн нь тэтгэврийн зөрүү үүсэх үндсэн шалтгаан болсон. Тиймээс тэтгэврийн зөрүүг арилгах цалингийн итгэлцүүрийг шинэчилж, 164.6 мянган хүний тэтгэврийг нэмэгдүүлэхээр төсөл тусгасан байна. Итгэлцүүр ашиглан тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тооцож тэтгэврийн зардлыг 10 хувиар нэмэгдүүлснээр 496.3 мянган хүний тэтгэврийн хэмжээ нэмэгдэх юм байна.

Мөн төрийн албан хаагчийн цалин хөлсний бүтцийг 2022 оноос хойш үе шаттай шинэчлэх арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд төрийн албан хаагчийн “14 сүлжээний 566 ялгаатай цалин”-г нэг шатлал бүхий “12 сүлжээний 109 суурь цалин”-тай болгож цэгцэлсэн байна. Энэхүү бодлогын арга хэмжээг үргэлжлүүлж “4 сүлжээний 42 суурь цалин”-тай болгохоор зорьж, төрийн албан тушаалын ангилал хоорондын цалингийн зөрүүг арилгах, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, босоо болон хэвтээ удирдлагатай орон нутгийн бүх байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг ижил хувиар тооцож олгох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Иймд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлсний зардлыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй тусламж, үйлчилгээний өртөг, тарифт тохируулга хийх шаардлага бий болжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв2 цаг 54 минутын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна2 цаг 57 минутын өмнөБайгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв3 цагийн өмнөГазрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо3 цаг 5 минутын өмнөБүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа3 цаг 10 минутын өмнөИргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа6 цаг 26 минутын өмнөСангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой7 цаг 37 минутын өмнөМонгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа8 цаг 1 минутын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна8 цаг 22 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна8 цаг 28 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа8 цаг 32 минутын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна9 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан9 цаг 12 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.