Хүүхдийн мөнгө, нөхөн олголтод 167 тэрбум төгрөг зарцуулна


6-р сарын 8
15 цаг 40 минут

Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар өнөөдөр УИХ-д Төсвийн тодотголын төслийг өргөн барьсан талаар мэдээлэл өглөө. 

Төсвийн тодотголд:

  • Өндөр настны тэтгэвэр нэмэгдүүлэх,
  • Халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх,
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгож, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх багц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгажээ. 

Сангийн сайд Б.Жавхлан төсвийн тодотголын талаар "2023 оны улсын төсвийг 1.8 их наяд төгрөгөөр тодотгох гэж байна. Үүний 50 хувь буюу 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулагдана. Мөн ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэхэд 396 тэрбум төгрөг зарцуулна. Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох буюу өнгөрсөн хугацааныхыг нь нөхөн олгоход нийт 167 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргалаа" гэсэн мэдээлэл өглөө.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Одоогийн байдлаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 91% нь хамрагдаж байгаа. Манай яаманд "Хүүхдийн мөнгөний хүсэлтээ одоо хэрхэн яаж гаргах вэ" гэдэг асуудлыг олноор тавьж байгаа. Бүх хүүхдийн хүсэлтийг дахин И-Монголиа систем дээр авна гэвэл ачааллыг даахгүй байж магадгүй. Тиймээс бид нөхөж авах гэж байгаа буюу нэмэлтээр орж ирэх гэж байгаа 9% дээрээ л хүсэлт авъя гэж байгаа. Хүүхдийн мөнгө нөхөж авах хүсэлтийг цахимаар авъя. Хэрэв цахимаар өгөх боломжгүй бол өөрсдийн харьяалагддаг Хөдөлмөр халамжийн хэлтэстээ хандах боломжтой. 

Мөн иргэд хүсвэл Хүүхдийн мөнгөө Хүүхдийн төлөө санд хандивлаж болно. Хүүхдийн төлөө санд 11 тэрбум төгрөг хуримтлагдсан байдаг. Энэ мөнгөнөөс 1 тэрбумыг нь зарцуулсан, 10 тэрбум нь хадгалагдаж байгаа. Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан томоохон бүтээн байгуулалтад зарцуулах төлөвлөгөөтэй байгаа" гэлээ. 

Мөн зорилтот халамжийн тэтгэмжид 89.3 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ. 

Дээр дурдсан таван чиглэлд төсвийн тодотголыг зарцуулснаар нэг сая гаруй хүнд үр дүн нь хүрнэ гэж тооцсон байна. 

Эх сурвалж: zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа4 цаг 37 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ4 цаг 41 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно4 цаг 44 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна9 цаг 22 минутын өмнө“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно9 цаг 25 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ9 цаг 29 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ9 цаг 37 минутын өмнөОрмузын хоолойг дахин хаажээ9 цаг 41 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ9 цаг 45 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо9 цаг 47 минутын өмнө“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.