Б.Одонтунгалаг: Орон нутгийн иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд тухайн аймаг бодлогоор дэмжих нь үр дүн авчирна


6-р сарын 8
16 цаг 37 минут

       Монголбанк, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсантай холбогдуулан Монголбанкы Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцав.

Иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх ажилд орон нутгийг яагаад онцлох болсон бэ?

Олон улсын жишгээр үндэсний стратегийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь тухайн орны санхүүгийн зах зээлийн хөгжлийн түвшин, газар зүйн байрлал, хүн амын нягтаршил, тэдний хэрэгцээ шаардлага зэргээс хамааралтайгаар тодорхойлогддог. Тухайлбал, хөгжиж буй зарим орны хувьд санхүүгийн боловсролыг дээшлүүлэх стратегийн зорилго нь санхүүгийн зах зээлийг иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэдэг бол зарим нь хэрэглэгчдийг санхүүгийн шийдвэр гаргах чадавхтай болгох, хувьсаж өөрчлөгдөж байгаа нийгэм эдийн засгийн сорилтуудтай тулгарахад нь туслах зорилготой байдаг.

Олон улсын туршлагаас харахад олон төрлийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх стратегийг хэрэгжүүлдэг. Гэвч хэрэгжүүлэх нөөц бололцоо хязгаарлагдмал байдаг тул хамгийн үр нөлөө бүхий тэргүүлэх чиглэлүүдийг эхний ээлжинд сонгон хэрэгжүүлэх нь чухал юм. Монгол Улсын хувьд хөдөө орон нутгийн иргэд хот суурин газартай харьцуулахад алслагдсан, мэдээлэл авах боломж бага байдгаас өөрт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн сонгох, санхүүгийн бусад үйл ажиллагаанд оролцох зэрэгт хүндрэлтэй тулгардаг. Мөн тэтгэврийн насанд хүрэх үедээ зориулж хуримтлал үүсгэх, зохистой санхүүгийн бүтээгдэхүүн сонгох талаар хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг малчдын мэдлэг дутмаг байна. Иймээс хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиглэлийг үндэсний стратегид тусгаж өгсөн.

Орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийгдэх вэ?

Эхний ээлжинд орон нутгийн иргэдэд дутагдалтай байгаа, сайжруулах нэн шаардлагатай санхүүгийн мэдлэг, мэдээллийн талаар судалгаа хийж, цаашлаад орон нутаг дахь төрийн болон төрийн бус байгууллагын сүлжээг ашиглан орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох юм. Тухайлбал, аймгийн засаг даргын Тамгын газар, Монголбанкны салбар, хэлтсүүд, арилжааны банкнуудын салбар, тооцооны төвүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудаар дамжуулан иргэдэд сургалтуудыг тогтмол хийх, санхүүгийн мэдлэгийг нь дээшлүүлэх чиглэлээр уулзалт зохион байгуулж, тухайн орон нутгийн захиргаа, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран ажиллана. Мэдээж боловсрол олгож буй сургууль, МСҮТ, коллеж, их дээд сургуулийн салбаруудад төрийн бодлогоор дамжуулан сургалтын хөтөлбөрт нь санхүүгийн мэдлэг олгох агуулга багтаах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх нь үр дүн авчирна.

Хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

Монголбанкны зүгээс  Өмнөговь аймагт  2023 оны 5 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд санхүүгийн мэдлэг олгох стратегийн хүрээнд Өмнөговь аймагт Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайванаар ахлуулсан баг бүрэлдэхүүн ажиллаад ирлээ. Дээрх өдрүүдэд “Санхүүгийн боловсрол-Орон нутгийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг орон нутгийн засаг захиргааны удирдлагуудын түвшинд амжилттай зохион байгуулж, Монголбанк, Засаг даргын Тамгын газар хамтран "Орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх хамтын ажиллагааны санамж бичиг"-ийг байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр ч талууд тодорхой санал, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, санхүүгийн боловсролыг түгээж ажиллах чиглэлээр жишиг аймаг болох, үүнд орон нутаг дахь 22 ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт цахим болон танхимаар “ Бизнес судал хичээл”-ийг оруулж судлуулах, түншлэл буюу байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлууд багтсан. Мөн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулж, Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, 15 сумын ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсрол төвийн багш, төрийн байгууллагын ажилтан албан хаагч хамрагдаж, нийт 102 хүнийг бэлтгэлээ.Өмнөговь аймгийн тухайд Монгол Улсын хамгийн том газар нутагтай аймаг, нүүрс, зэс, алтны том ордуудтай, 73 мянган хүн амтай, уул уурхайг түшсэн аймаг бөгөөд уурхайд ээлжээр ажилладаг эцэг, эхтэй өрх гэр олон. Тиймээс тэдгээр өрхүүдийн онцлог байдлыг, тэр дундаа гэртээ үлдэж буй  “өрх толгойлсон” хүүхдүүдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх нөлөөллийн арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлэх нь чухал.

Аймаг орон нутагтай хамтран ажиллаж, тухайн нөхцөл, онцлогт нь тохируулж нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь гэж ойлголоо. Цаашид ямар үр дүн хүлээж байна вэ?

Өмнөговь аймгийн санаачлага, бодлогын түүчээ нь бусад аймгуудад сайн жишээ болох байх гэсэн хүлээлт байна. Мөн санхүүгийн мэдлэгийг орон нутагт илүү хүртээмжтэйгээр нэмэгдүүлэх жишиг загвар ч гарах байх. Учир нь аймаг, орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэг, ойлголт ямар түвшинд байгааг тогтоох суурь судалгаа хийгдэж, гарсан үр дүнд нь нийцсэн дунд хугацааны цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүний дараа дахин судалгаа хийгдэж байж үр дүнг бодитойгоор хэмжих боломж бүрдэнэ. Иймд дээрх загварыг бусад аймгууд өөрийн орон нутгийн онцлог байдалд тохируулан хэрэгжүүлэх, тодорхой бодлогоор дэмжих нь бодит үр дүнг авчирна гэсэн үг юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ32 минут 7 секундын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ1 цаг 50 минутын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ2 цаг 2 минутын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв2 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан2 цаг 34 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.