Баянзүрх дүүргийн хэмжээнд хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Киночдын гудамж” төсөл. Иргэд залуус, жуулчдад зориулсан энэхүү төслийг Монгол кино үйлдвэрийг түшиглэн байгуулахаар төлөвлөж, зураг төсөл нь хийгдсэн. Тиймээс төслийг хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор тухайн байршил орчмын ТҮЦ-үүдийг нүүлгэлээ.
Монгол кино үйлдвэрийн автобусны буудал орчмын 12 ТҮЦ-ийг нүүлгэж, 6 ТҮЦ-ийг эзэд нь нүүлгэсэн. Одоогийн байдлаар шүүхийн шийдвэртэй гэх нэг ТҮЦ үлдсэн бөгөөд зөвшөөрөлгүй авсан байсан тог цахилгааныг нь хязгаарласан байдалтай байна.
ТҮЦ-үүдийг автобусны буудал дээр байрлуулснаас хүмүүс зогсож автобус хүлээдэг талбайгүй болох, наад захын ариун цэврийн стандартыг хангаагүй, шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, архи, тамхи хууль бусаар худалдаалах зэрэг зөрчил байдаг учраас ийнхүү цэгцэлж байгаад иргэд талархалтай хандаж, сэтгэгдлээ илэрхийлж байна.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“UB Robot - 2026” тэмцээн боллоо
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар буурна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Филиппин улсын боловсролын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.gif)

Сэтгэгдэл бичих