“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” энэ сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно


6-р сарын 15
14 цаг 43 минут

      Олон улсын худалдааны төвөөс жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ жил Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 26-29-нд болно.

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын худалдааны төв хамтран чуулга уулзалтыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм. Уулзалт нь мэдээллийн технологи, арьс шир, ноос ноолуур гэсэн гурван үндсэн чиглэлд үргэлжлэх бөгөөд далайд гарцгүй хөгжиж буй орнуудтай хамтран яаж хөгжих, дамжин өнгөрөх тээврийн харилцааг хэрхэн сайжруулах талаар ч хэлэлцэх аж. Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтад бодлого боловсруулагч, олон улсын банк санхүүгийн байгууллага, экспортын зорилтот зах зээлийн томоохон худалдан авагч, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож, ногоон худалдааны чиг хандлага, хөгжил, инновац, худалдааны дижитал орчин болон эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг асуудлыг хөндөн, санал солилцож, залуу бизнес эрхлэгчдийн дунд дэлхийн залуу эко-энтерпренерийг шалгаруулна. Монгол Улсын хөрш хоёр орноос томоохон бизнес эрхлэгчид ирэх тул тэдэнтэй уулзах өдөрлөгийг зохион байгуулах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, “Төр засгаас ногоон худалдааг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж байгаа. Манай улсын үйлдвэрлэлийн 60-70 хувийг ЖДҮ эрхлэгчид бүрдүүлж, тэдний 70-80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Чуулга уулзалт зохион байгуулснаар экспортыг өргөжүүлэх чиглэлд харилцаа холбоо тогтоох, экспортыг нэмэх ач холбогдолтой”-г тэмдэглэлээ.

Монгол Улсын эдийн засгийн бүтцэд уул уурхай 97 хувийг эзэлдэг. Засгийн газраас эдийн засгийг өргөжүүлэх, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж онцлов. Тэрбээр, “Хил гаалийн нэвтрэлт, боомтын хүчин чадлыг сайжруулж, цахим систем нэвтрүүлж байна. Экспортыг төрөлжүүлэх, нэмэгдүүлэх боломж их бий. Эрчим хүчний 20 хувийг импортолдог. Урт хугацаандаа нар салхины нөөцөд суурилсан ногоон эрчим хүч үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг ханган, экспортлох боломжтой. Зочлох жилийн хүрээнд тусгай бүсүүдийг хөгжүүлж, казино, бооцоот морин уралдааны тухай хуулийг баталж, аялал жуулчлалын экспорт бий болгох ч боломж бий”-г хэлж байлаа.

Одоогоор гадаад, дотоодын 300 гаруй бизнес эрхлэгч, 200 гаруй төрийн болон ТББ, шинжлэх ухаан, судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцохоор бүртгүүлээд байна. БНХАУ-аас Алибаба платформ, БНЭУ-аас арьс ширний худалдан авагч, Арабын улсуудаас мах, махан бүтээгдэхүүний худалдан авагч зэрэг экспортын зорилтот зах зээлийн томоохон бизнесүүд оролцох юм. Чуулга уулзалтын хүрээнд ЖДҮ-гчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргах гарцыг нээх, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүдийг хооронд нь холбох, мэдээлэл солилцох зорилгоор төв талбайд үзэсгэлэн гаргаж байна.

НҮБ-ын харьяа Олон улсын худалдааны төв нь бичил, жижиг, дунд бизнесүүдийн өрсөлдөх чадварыг дэмжих, хувь хүн, олон нийт, улс орнуудыг ядуурлаас гаргах, илүү шударга дэлхийг бий болгоход анхаардаг. Чуулга уулзалт нь хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд үйлдвэрүүдийг бараа, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, дэлхийн, бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Чуулга уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЭЗХЯ, ГХЯ, ХХААХҮЯ, ЖДҮГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулна.

Эх сурвалж: montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна3 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан3 цаг 55 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.