ТОКИО. /NHK/. Японы эрх баригчид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг хангах зорилгоор устөрөгч, ашигт малтмал экспортлогч орнуудтай харилцаагаа бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ.
Японы эрх баригчид устөрөгчийг эрчим хүчний ирээдүйтэй эх үүсвэр гэж үзэж байгаа бол цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуур үйлдвэрлэхэд тус улсад ашигт малтмалууд шаардлагатай байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Японы эрх баригчид Канад, Австрали, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Замби, Перу зэрэг 25 улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр улс ашигт малтмал олборлох чиглэлээр Токиогоос нэмэлт хөрөнгө оруулалт авах бөгөөд төслөө хэрэгжүүлэх явцад Японы дэвшилтэт технологийг ашиглах боломж бүрдэнэ гэж “NHK” телевизийн суваг онцолсон байна.
Facebook
Twitter
Youtube


Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо
Фабержегийн “Өвлийн өндөг” дуудлага худалдааны дээд амжилтыг эвджээ
Ли Жэ Мён: Манай ард түмэн Нобелийн Энх тайвны шагналыг хүртэх эрхтэй
Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ
Бенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ
Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ
Японы зүүн хойд хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.gif)

Сэтгэгдэл бичих