2023 оны төсвийн тодотгол батлагдсантай холбоотой төрийн албан хаагчдын цалингийн хэмжээ, ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тогтоолын төслүүд Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох журам, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх зэрэг нийтдээ найман тогтоолыг Засгийн газрын хурлаар баталлаа. Төрийн албаны тухай хууль, төсвийн тухай хууль зэрэг холбогдох хуулиудад тогтоол, журмыг Засгийн газрын хурлаар батлахаар тусгасан байдаг. Ингээд журам тогтоол баталснаар Хөдөлмөр хамгааллын үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сангийн яам гэсэн байгууллагууд долдугаар сарын 1-ний өдрөөс төсөв хэрэгжиж эхлэх боломжоор хангана гэсэн үг. Нийт 480 мянга орчим тэтгэвэр авагчдын тэтгэвэрт өөрчлөлт орно. Мөн хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг үндэсний их баяр наадмын өмнө олгохоор төсвийн хуваарьт тусгаж өгсөн байна. Одоо авч байгаа 91 хувийн хувьд дахин хүсэлт гаргах шаардлага байхгүй. Шинээр төрсөн хүүхэд бол E-halamj эсвэл харьяа сум, дүүргийн хөдөлмөр халамжийн газарт бүртгүүлнэ.
Ахмадууд өөрсдийн тэтгэвэр хэрхэн нэмэгдэж буйг https://www.ndaatgal.mn/ сайт руу орж шалган мэдээллийг авах боломжтой.
Хур системээр дамжуулж эсвэл бүртгэлтэй и-мэйл хаягаар дамжуулан орох боломжтой.
Facebook
Twitter
Youtube



Хяналт шалгалтаар илрүүлсэн авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв
Анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэв
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Хот, нийтийн аж ахуйн ажилтнуудын цалинг 1000 ам.долларт хүргэж, 400 орчим машин техникээр парк шинэчлэв
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ.gif)

Сэтгэгдэл бичих