“Эксүүд”-ийн ээлжит хардалт буюу “...Лу.Гантөмөр өө, ажлаа өг”


6-р сарын 28
9 цаг 20 минут

        АН-д “Нэг Монгол” хөдөлгөөн бий болоод удаагүй байна. “Нэг Монгол”-ын талаар “...Лу.Гантөмөр сайд байхдаа хэрэгжүүлж байсан хөтөлбөр, бас өөрийнхөө толгойлж байсан “Нэг Ардчилал” фракцтай уг язгуур нэгтэй нэр өгсөн. Хамгийн гол нь Лу.Гантөмөр энэ хөдөлгөөнийг “ах нар”-ынхаа дарамтаас салахын тулд УИХ-ын зургаан гишүүн, бас намынхаа залуустай нийлж байгуулсан” гэж байв. Гэвч асуудал дуусаагүй бололтой.

Лу.Гантөмөрийг АН-ын дарга болсноос нь хойш Солонгост уулздаг, Баянголд дуудаг экс Ерөнхийлөгч нартай холбоотой яриа хөөрөө дахиад л гарав. Юу гэвэл, нэг “экс” нь Лу.Гантөмөрийг Солонгост очоод нөгөөх “экс”-тэйгээ яриа тохироо хийчихлээ хэмээн хардаад эхэлжээ.

Ингэж хардах явдлууд ч гараад байгаа аж. Наад зах нь АН-ын шинэ генсекийн нэр гэхэд л хардах шалтгаан болж буй юм байна. “...Ч.Өнөрбаяр генсек болох нь бараг л тодорхой болсон” гэлцэж байгаа юм.

Тиймээс эрхэм “экс” Баянголд байн байн уулзалт зохион байгуулж, АН-ын ҮБХ-ны гишүүдийн гарын үсгийг цуглуулаад эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тун удахгүй “...ҮБХ-ны хурлыг зарла” гэдэг шаардлага тавина. Улмаар “...Лу.Гантөмөр өө, ажлаа өг” гээд шахаад эхлэх гэнэ.

Харин нөгөөх “экс”-ийн зүгээс “...Гарман дээр морио сольдоггүй” гэсэн агуулга бүхий ухуулгыг намынхаа гишүүдийн дунд хийгээд эхэлжээ. Эдгээрээс харвал, Лу.Гантөмөр намаа эмхэлж, ирэх сонгуульд амжилттай оролцъё гэвэл үтэр түргэн “экс”-үүдтэйгээ нэг дор сууж байгаад ойлголцолд хүрэх, эсвэл хэн нэгийг нь “хашаа”-ны гадна гаргах шаардлага үүсэв бололтой. 

 

Эх сурвалж: Б.Дамдин-Очир "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сонсголд гэрчээр дуудах 268 хүний нэр, албан тушаалыг зарлаж, холбогдох байгууллагуудаас нотлох баримтыг нэмж гаргуулахаар боллоо8 цаг 5 минутын өмнөХуулийн төсөл боловсруулагчдын сургалт эхэллээ8 цаг 10 минутын өмнөНүүрсний хоёр дахь сонсголд дуудсан гэрчүүд8 цаг 52 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзав9 цаг 59 минутын өмнөАялал жуулчлалын салбарт Эх орондоо байгаа өвөрмөц ондоошил, ялгарлаа ашиглан хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй12 сар 11. 14:42Үе үеийн эмэгтэй парламентчид чуулна12 сар 11. 14:36Барааг хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлсэн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүллээ12 сар 11. 14:32Хянан шалгах түр хороо хаалттай хуралдлаа12 сар 11. 13:55УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд энэ долоо хоногт12 сар 11. 12:22О.Наранзул Ой тогтоолтын их мастер боллоо12 сар 11. 12:16Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос захиалгагүй, падаангүй дизель түлш гаргахыг хориглолоо12 сар 11. 10:32Монголын IHC Esports баг PUBG Mobile тэмцээний дэлхийн аварга боллоо12 сар 11. 10:10Г.Дамдинням: Төрийн хамгийн том хулгай төмөр зам дээр явжээ12 сар 11. 9:53Ж.Ганбаатар: Шатахуунаас болж хүндрэл учруулж буйд хүлцэл өчье12 сар 11. 9:48Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аа байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагынхантай хийж байна12 сар 11. 9:43Томуугийн үед эмнэлгүүдэд хүүхдийн 1190 ор нэмэлтээр дэлгэжээ12 сар 11. 9:23“Нүүрсний“ Түр хороо хуралдаж, хоёр дахь шатны сонсголд дуудах гэрч нарын нэрсийг батална12 сар 11. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн12 сар 11. 9:03Илья Малинин уран гулгалтын түүхэн дээд амжилт тогтоолоо12 сар 10. 13:05“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо12 сар 10. 13:02Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг12 сар 10. 12:51УИХ-ын дарга Г.Занданшатар: Мэтгэлцэх ур чадвар нь ардчилсан, шударга, эрүүл нийгмийг баталгаажуулах хүчирхэг соёл юм12 сар 9. 12:30Монгол улсад санхүүгийн алба үүсч хөгжсөний 112 жилийн ой, САНХҮҮЧДИЙН ӨДРИЙН БАЯРЫН МЭНДийг санхүү, эдийн засгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагч нартаа хүргэе!12 сар 9. 12:21Сургалт зохион байгууллаа12 сар 9. 12:16Чуулганы хүндэтгэлийн хуралдаан12 сар 9. 12:02“Олон нийтийн байцаагч” нарын ажлыг дүгнэлээ12 сар 9. 11:24Монголын байгаль хамгааллын тухай өгүүлэх “Баавгайн хөндий” баримтат кино нээлтээ хийлээ12 сар 9. 11:18Д.Цогтбаатар: Хүний эрхийг чухалчилж, хүндэтгэн хуралдаж байгаа нь Монголын төрт ёсны сэтгэлгээнд маш том хувьсгал гарсны илрэл12 сар 9. 11:05УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нараас тавьсан асуулгын хариуг сонслоо12 сар 8. 18:57Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хуралдаж байна12 сар 8. 18:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.