Монголын үзэсгэлэнт газрууд: Орхоны хөндий


7-р сарын 3
10 цаг 19 минут

     Орхоны хөндийг  2006 онд өндөр уулын ойт хээр, голын хөндийн татмын нуга түүний  экосистемээр БЦГазрын ангиллаар улсын хамгаалалтанд авсан. Түүх соёлын дурсгалт зүйлсэээрээ Дэлхийн соёлын өвийн хамгаалалтанд орсон нутаг. Нийт 364358 га нутгийн 11500 га нь Хүйсийн Найман нуурын дурсгалт газар эзэлдэг. Цогцолборт газарт нутгийн оршин суугчид  уламжлалт мал аж ахуйгаа эрхэлдэг. Хамгаалалттай газарт 2 аймаг, 6 сум: Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумд, Архангай аймгийн Хашаат Хотонт сумын нутгийг хамран оршдог. 

ГАЗАР ЗҮЙН ОНЦЛОГ 

ОХБЦГ нь монгол орны физик газар зүйн мужлалаар Хангай-Хэнтийн уулархаг их мужийн Хангайн уулт их муж, Хангайн өндөр уулын муж, Дорнод Хангайн дэд мужид хамрагдана.  Газрын гадаргын зонхилох хэсгийг бэсрэг уулс, намхавтар гүвээ, жижиг толгодын зэрэгцээ Орхон гол, түүнд цутгасан жижиг салбар голууд болон уулсын хоорондох ам, хоолой, хөндий, тэгш тал эзэлдэг.

ГЕОЛОГИЙН ТОГТОЦ 

Хангайн нурууны уул нурууд нь Эх төрмөлийн эринд явагдсан Герциний хөдөлгөөнөөр анх өргөгдсөн бөгөөд уулс нь элэгдэлд өртөж уулсын орой нь тэгш, хавтгай зоо хэлбэрийн, эсвэл бөмбөгөрдүү хэлбэрийн орой хяртай, ар хажуугаараа ой модтой, хажуунууд нь ихэвчлэн бага налуутай байдаг. Хангайн нуруу нь гуравдагч галвын сүүлч, дөрөвдөгч галвын эхээр явагдсан Альпийн уул үүсэх хөдөлгөөнөөр сэргэж хэлбэршсэн тул Монгол орны баруун болон хойд зүгийн нутагт нэн хүчтэй нөлөө үзүүлснээр Алтай, Хангайн, Хэнтийн нуруу одооныхоо хэлбэр дүрсийг олж авсан. Хангайн мужийн хотгор гүдгэр тогтоход тектоник хөдөлгөөн нэн рольтой байсан бол түүнийг өөрчлөн өнөөгийн төрх байдлыг олоход эртний мөсдөл, хүйтний өгөршил,усны элэгдэл зэрэг гадаад хүчин зүйлс ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Хангайн нуруунд дээд дунд кембри, доод дунд девон, дээд чулуун нүүрс перми, дээд триас доод юрийн галавт үүссэн боржин чулуу зонхилох ба гранодиорит, граносиенитадамеллит, плагиогранит мэтийн боржингийн төрлийн магмын чулуулаг элбэг тархжээ. Мөн хувирмал занар, элсэн чулуу, хүрмэн чулуу зэрэг чулуулаг элбэг тохиолдоно. Хангайн нурууны геологийн бүтцэд боржин чулуу ихээхэн суурь эзлэхийн зэрэгцээ хувирмал занар, элсэн чулуу, хүрмэн чулуу зэрэг чулуулаг элбэг тохиолдоно. 

УУР АМЬСГАЛ 

Орхоны хөндийн агаарын температурын дундаж хэм нь 1-р сард -18.1 ̊С, хамгийн хүйтэн -44 ̊С хүрдэг. Жилийн 180-аас дээш хоног нь хүйтэн, дулаан улирлын харьцах хугацаа бараг ижил, агаарын жилийн дундаж нь ойролцоогоор 0 ̊С, жилийн хур тунадасны хэмжээ 280- 330 мм, гантай жил нуур цөөрөм, гол мөрөн, хөрс, өвс ногоо хатаж байхад, хуртай жил үер болж, намаг балчиг нэмэгддэг. Цаг уурын хувьд дунджаар 80-100 цэлмэг өдөртэй. Жилийн хамгийн хүйтэн нь 1-р сар, дунджаар -15-аас -20 хэм, хамгийн дулаан 7-р сар, агаарын дундаж хэм 20-25 ̊С байдаг. Өвлийн улирал урт, хүйтэн, зун сэрүүвтэр богино, хавар, намрын улиралд халуун хүйтний ялгаа их. Дундаж салхины хурд 2-3 м/сек, хавар хүйтэн, дулаан агаарын солилцооны үед ихээхэн салхитай, Цасан болон шороон шуургатай өдрийн хамгийн их нь 3-5 дугаар сард ажиглагддаг. Ургамлын ургалтын хугацаа 110-120 хоног. 

ХӨРС 

ОХБЦГ нь хөрс-био уур амьсгалын хувьд Хангайн мужид хамрагддаг. Энэ нутагт нэлэнхүйдээ хар хүрэн, хүрэн хөрс голлон тархана. Хар шороон хөрс ихэнхдээ уулын бэл хормойгоор тархдаг Хангайн нурууны хөрс үүсэл, хөгжил, тогтоц, шинж чанар, үржил шимээрээ сар бүр жигд бус, байгаль, уур амьсгал, хөрс, газар зүйн нөхцөл нь нэг талаас бүсийн (ойт хээр, хээр) ба нөгөө талаас ууландаа бүслүүрийн (уулт тайга, уулт нуга, уулт хээр г.м) онцлог шинжтэй. Хангайн нурууны бэсрэг уул, ухаа гүвээ, цав толгод, уулсын хоорондох хөндийгөөрөө ойт хээр ба хээрийн бүсэд өргөн тархалттай уулын ба тал хээрийн хар хүрэн, хүрэн хөрс, мөн том жижиг голын татмаар нуга, нуга-намаг, аллювийн нугын хөрс зонхилон, өндөр уул, нуруудын тагийн хэсгээр тайгын цэвдэгт ба ширэгт, хүлэрлэг хөрсүүд эх чулуулгийн илэрцтэй алаглан тогтоно. Уулын дээд ба дунд хэсгээр ялангуяа ар талын ойгоор бүрхэгдсэн нутагт ойн саарал, бараан өнгийн хөрс зонхилно. Хангайн нурууны уулархаг хэсгийн налуугийн дунд ба хормойн хэсэг мөн хуурай хөндийнүүдээр тал хээрийн хүрэн хөрс зонхилон тархана. 

ОЙ 

Бүс нутгийн уулархаг хэсэг нь ой модоор бүрхэгдсэн, харин талархаг хэсгийг хуурай хээр эзэлдэг. Уулсын оргилууд, Төвхөн , Өндөр Овоот, Өндөр Сант, Баянзүрх, Нарт, Чавганц уулсын ар хажуу ой модтой. Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Уянга, Хотонт сумдын нийт ойтой талбай нь 151.933 га бөгөөд үүнээс 74.378 га буюу 49 хувийг нь ОХБЦГ-ын захиргаа хариуцан хамгаалж байна ОХБЦГ-ын нийт ойн сан 95.506 га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 74.378 га болдог. Ойн санд шинэс 89.4 хувь, хуш 10.6 хувийг эзэлдэг, хус, сөөг болон бусад моддын тархалт маш бага хэмжээтэй. 

УРГАМАЛ 

Ургамлын аймгийн бүрэлдэхүүн ньургамал газарзүйн мужлалаар Хангайн уулын ойт хээр, Дундад Халхын тойргууд, Монгол Дагуурын тойргийн ургамлын төлөөллүүдээс бүрэлджээ. Монголын хээр бас дагуурын элементүүд нэвтэрч байршсанаас уулын хээр, уулын ойн бүслүүр ээлжлэн солигддог. Уулын ойт хээрийн бүслүүрт уулын тайгын алирс, хөвдөт хуш шинэсэн ой, уулын тайгархаг ойн бүслүүрт элдэв өвс цахилдагт, элдэв өвс улалжит, үетэн элдэв өвст шинэсэн ойтой. Уулын хээрийн бүслүүрт үндсэн хэв шинжүүдээс элдэв өвс ботуульт, элдэв өвс жижиг дэгнүүлт үетэн ботуульт хэв шинж тархсан. Ургамалжилтын хувьд сибирийн тайгын болон Монголын хээрийн бүсийн төлөөлөл тохиолдох тул төрөл зүйлийн хувьд баялаг, одоогоор 65 овгийн 417 зүйл ургамал олж бүртгэгдээд байна. Ү̄үнээс Монгол орны хэмжээнд нэн ховор 28 зүйл ургамал бий. БЦГ-ын нутаг дэвсгэрт өвс ургамал сайтай хээр, чийглэг нуга, мөн төрөл бүрийн навчит болон шилмүүст ой голын шугуйтай. Уулын тайгын, уулын тайгархаг, уулын хээрийн ойн хэв шинжүүд тархсан. ОХБЦГ-т нийт 32 овгийн, 62 төрлийн, 74 зүйлийн ургамал бүртгэгдсэн. Улаан номонд орсон 11 ургамал байгаа бөгөөд нэн ховор 1(Lilium martagon)зүйл ургамал, ховор 10(Aconitum turczaninovii, Allium altaicum, Allium anisopodium, Astragalus mongholicus, Lilium pumilum, Paeonia anomala, Pinus sibirica, Sedum aizoon, Stellaria dichotoma, Trollius asiaticus)зүйл ургамал байна. Улаан дансанд бүртгэгдсэн 3 (Allium altaicum,Lilium martagon,Paeonia anomala) зүйл ургамал, subendemic 2 (Allium altaicum,Astragalus mongholicus) зүйл байна. Мөн Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг эмийн 34 зүйл ургамал бүртгэгдсэн байна. 

АМЬТАН 

Монгол орны ховор амьтны жагсаалтанд орсон Дагуурын зараа, шилүүс мий, зэрлэг гахай, халиун буга, баданга хүдэр, “Зэрлэг ургамал, амьтны ховордсон зүйлийн улс хоорондын худалдааны тухай конвенц”-ийн хавсралтад орсон саарал чоно, мануул мий, баданга хүдэр, “Зэрлэг амьтны нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалах олон улсын конвенц”-ийн II хавсралтад орсон сахалт багваахай, уссаг багваахай, жижиг соотгой, буурал сармаахай, умрын сарсаахай зэрэг 13 зүйлийн хөхтөн тэмдэглэсэн байна. Монгол орны улаан номонд орсон шувуудаас хээрийн галуу, хошуу галуу, гангар хун, хар өрөвтас, цагаан сүүлт нөмрөг, цасны хажир, хар тоншуул, уран шувууд, цагаан халбаган хошуут, усны хөмрөг, нөмрөг тас, зээрд шонхор байдаг. Монгол улсын Засгийн газраас тогтоосон ховор зүйлүүдийн жагсаалтад орсон хээрийн галуу, амарын шонхор, эгэл хилэн зэрэг шувууд  бий. 

ХӨХТӨН 

Хангай нуруу, Орхон голын сав дагуу өндөр уулын тайгархаг ой, уулын ойт хээр, голын хөндийн татмын нуга, хуурай хээр гэсэн байгалийн олон янз төрх байдал хосолсон нутагт 6 баг 13 овог, 33 төрөлд хамаарах 48 зүйл хөхтөн тархсан. Энд шилүүс мий, ойн хүрэн, улаан оготно, азийн хулгана, хадны барагшин, тагийн огдой, солонго үен, цагаан үен, шар үнэг, хярс, үнэг зэрэг хөхтнөөс гадна монгол орны ховор амьтны жагсаалтанд дагуурын зараа, шилүүс мий, зэрлэг гахай, халиун буга, баданга хүдэр, “Зэрлэг ургамал, амьтны ховордсон зүйлийн улс хоорондын худалдааны тухай конвенц”-ийн хавсралтад орсон саарал чоно, мануул мий, баданга хүдэр, “Зэрлэг амьтны нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалах олон улсын конвенц”-ийн II хавсралтад орсон сахалт багваахай, уссаг багваахай, жижиг соотгой, буурал сармаахай, умрын сарсаахай зэрэг 13 зүйлийн хөхтөн амьдардаг

ШУВУУ 

Орхоны хөндийн БЦГ нь дэлхийд ховор,ховордож буй суурин болон нүүдлийн шувуудын өлгий нутаг болох төдийгүй шувуудын нүүдлийн гол замд оршдог. Орхоны хөндий орчимд олон улсын хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд ховордож буй олон зүйл шувууд өндөглөж,зусдаг. БЦГ-т 16 баг 61 овог, 99 төрөлд хамаарах 179 зүйл шувууд тэмдэглэгдсэн. 

ЗАГАС

Одоогоор Орхон голын савд 11 овгийн 22 зүйл загас бүртгэгдсэн. Орхоны хөндий орчмын загас бүхий нуур, голууд нь Хойд мөсөн далайн болон Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамаардаг. Орхоны хөндийн БЦГ-ын нутаг дэвсгэрийн хэмжээнд загасны нөөцийн судалгаа хийгдээгүй

                                             Эх сурвалж: Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

С.Хулан: Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдэдээ “Сурагч боллоо, том болсон шүү” гэж хэлэх нь түгшүүр, айдас төрүүлдэг2 цаг 27 минутын өмнөХичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас худалдаалж байгаа байршлууд2 цаг 34 минутын өмнөЗөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглов2 цаг 37 минутын өмнө“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа эхэлжээ4 цаг 25 минутын өмнөУлаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ4 цаг 31 минутын өмнөАзи тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна5 цаг 18 минутын өмнөУлаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна5 цаг 27 минутын өмнөДэлхийн спортын наадам Чэндү хотноо эхэллээ5 цаг 31 минутын өмнөНоён солиотын “салхитай намтар”5 цаг 37 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 цаг 56 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан6 цаг 1 минутын өмнө2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа8 сар 1. 12:05Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ7 сар 31. 18:43Авто замын хажуугийн моддыг сүйтгэсэн “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулахаар ажиллаж байна7 сар 31. 18:39Хилийн боомтуудын наймдугаар сард ажиллах хуваарь7 сар 31. 18:35Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна7 сар 31. 18:28Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 31. 18:26Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ7 сар 31. 18:24Энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ7 сар 31. 18:18320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 31. 18:13БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг: Монгол Улсын “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг хэвийн байдалд ороход нь анхаарч ажиллаж байна7 сар 31. 12:47Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана7 сар 31. 12:44Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төв хүртэлх явган хүний замыг шинэчилж байна7 сар 31. 10:13НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ7 сар 31. 10:08Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа7 сар 31. 9:56Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ7 сар 31. 9:53Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа7 сар 31. 9:50УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд үг хэллээ7 сар 31. 9:47Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ7 сар 30. 13:29Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв7 сар 30. 13:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.