Хаваржин ярьсан нүүрсний сонсголыг намар руу “шидчих” шиг боллоо


7-р сарын 4
8 цаг 47 минут

       Нүүрсний сонсгол гэж намуудын мөрийн хөтөлбөр шиг биелдэггүй, дуусдаггүй үлгэр байна аа. Хавраас хойш л “...Нүүрсний сонсгол” гэж ярьцгаалаа. Болдоггүй. “...Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэдэг хэлц байдаг даа. Түүн шиг л юм. “...Одоо л болох нь уу” гэхээр болдоггүй. Олон нийт хүлээгээд л байдаг.

УИХ-ын хаврын чуулган энэ долоо хоногийн баасан гарагт хаалтаа хийнэ. Хаалтын өдөр нь Г.Ганболдын ахалдаг Нүүрсний түр хороо тайлангаа тавина. Тэгээд тэр Түр хороо татан буугдана. Хууль нь ч тийм. Тэгэхээр Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсэг Нүүрсний сонсгол хэзээ вэ гэдгийг тогтоох ёстой.

Ер нь бол УИХ-ын дарга Г.Занданшатар хавраас хойш дуншсан нүүрсний сонсголыг гацаанаас гаргасан юм. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 16-ны “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамждаа “...Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт,  холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн. Энэхүү ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг оруулсан. Захирамж ёсоор тэд нүүрсний сонсголын бэлтгэлийг базааж, 2023 оны долдугаар сарын 1-ний дотор танилцуулах ёстой.

Х.Нямбаатар 2023 оны зургадугаар сарын 20-нд “...Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэл шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тендер, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлын хангах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. УИХ-ын хяналт шалгалтын хуулиар Хяналтын сонсголыг зөвхөн түр хороо явуулах хуультай. Манай ажлын хэсэг “...Нотлох баримтыг шинжлэн судлах хяналт шалгалт зохион байгуулъя” гэдэг дээр нэгдлээ. Маргааш ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргана. Санал дүгнэлтийн нэгдүгээр агуулга нь нүүрсний асуудлаар бие даасан Түр хороо байгуулах, хоёрт, Түр хороо нь дараах хүрээгээр хяналт шалгалт сонсгол явуулах чиг үүрэгтэй байна. Олон оролцогчтой сонсгол явуулах учраас цаг хугацааны дарааллаа тусад нь санал дүгнэлтэд оруулна” гэж мэдээлэл өгсөн. Тэгээд таг болсон.

Ер нь “Иргэд, олон нийт нүүрсний сонсголыг яагаад хүлээгээд, анхаараад байгаа юм бэ” гэдгийг шийдвэр гаргагчид, эрх баригчид бодох ёстой юм. Өнгөрсөн өвөл, хавраар Хөгжлийн банкны сонсголыг Б.Энхбаяр ахалж байгаад явуулсан. Нийтээрээ энэ зээл хуй, түүний цаадах өгөө, авааны талаар мэддэг болсон. Тиймээс нүүрсний хулгайг ч гэсэн мэдэхийг хүсэж байгаа хэрэг.

Учир нь Хөгжлийн банкны хөрөнгө ч, Тавантолгойн нүүрс ч нийтийн өмч юм. Тэр утгаараа, оффтейк гэрээний наана, цаана хэний эрх ашиг шингэсэн бэ. Энэ гэрээнүүдийн улмаас “Эрдэнэс Тавантолгой” хохироод үлдсэн үү, эсвэл “Бодь интернэшнл” хэлмэгдээд байна уу. Нүүрсний “ам нөхцөл”-тэй гэрээ ямар замаар, яаж хийгддэг байсан бэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерүүд хэн гэдэг босстой, ямар сүлжээний гарт байдаг вэ. Нүүрсний сонсголыг хавраас хойш “барьсан” гэж чичлүүлээд байгаа Г.Ганболд гүтгүүлээд байна уу. Эсвэл сонсгол хийх гэж байхад нь АТГ загнаад болиулчихсан нь үнэн үү. Эдгээрийг монголчууд бүгдээрээ мэдэх эрхтэй. Хамгийн гол нь энэ бүхнийг бид мэдэхээр хэний эрх ашиг хөндөгдчих гээд байгаа нь бас сонин байгаа юм. Яагаад гэхээр нүүрсний сонсголд хэн нэгэн, ямар нэгэн том “гацаагч” байгаад байна. Ийм хардлага сүүлийн үед газар аваад эхэллээ. Нүүрсний сонсгол нэг иймэрхүү л явдалтай байна. Тэгэхээр тэсвэр тэвчээр гаргаад хүлээж л таарах нь. Манай монголчуудын албан бус цаг хугацааны хэллэг байдаг даа. Өвөл болохоор “...Шинэ жилийн өмнө”, “...Цагаан сарын дараа” гэж ярьцгаана. Зун болохоор “...Наадмын өмнө, дараа” гэнэ. Ингэж болзоно, товлоно. Үүгээр бол нүүрсний сонсголыг наадмын өмнө хийхгүй нь тодорхой болов. Энэ хаврын чуулганы хугацаанд амжихаар ч үгүй болчихлоо. Тэгэхээр намар руу л “шидчих” шиг боллоо. Одоо  наадмаа л ярьж байх уу даа, хэдүүлээ?!

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ1 цаг 34 минутын өмнө“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ2 цагийн өмнөБНХАУ-д зорчих Монгол улсын иргэдэд хүргэх мэдээлэл2 цаг 3 минутын өмнөН.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой2 цаг 11 минутын өмнөСэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа2 цаг 13 минутын өмнөЭнхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно2 цаг 25 минутын өмнөЕрөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ2 цаг 27 минутын өмнөХүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа3 цаг 1 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 цаг 9 минутын өмнөХүний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч, улмаар айл өрхийн малын саравч, гэр шатаж байна5 сар 1. 16:23У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ5 сар 1. 15:23Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна5 сар 1. 15:21Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна5 сар 1. 15:11Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ5 сар 1. 15:07Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа5 сар 1. 13:05“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно5 сар 1. 12:22АН-ын бүлэгт гурван асуудлаар нэг хоногийн завсарлага өглөө5 сар 1. 10:46УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 01-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 1. 10:42Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ5 сар 1. 9:45Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо5 сар 1. 9:382026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 9:34Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 9:28“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа5 сар 1. 9:25Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан, бага зэргийн бороо орно5 сар 1. 8:51Нийслэлийн Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Т.Батбилэг хуурамч дипломтой гэв үү4 сар 30. 19:09Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ4 сар 30. 16:072025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд 5 дугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулна4 сар 30. 15:59"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа4 сар 30. 14:23“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа4 сар 30. 14:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.