Шүүгч О.Оюунгэрэл: "Авлига хороолол"-ын газартай холбоотой шүүхийн шийдвэрийг Д.Сумъяабазар хүлээн зөвшөөрсөн


7-р сарын 7
20 цаг 45 минут

         2023.07.07

Сүүлийн үеийн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар авлига хороолол гэх нэршилтэйгээр тухайн газрыг шүүхээс хууль зөрчиж “Эм Энд Жи констракшн” ХХК-д олгосон мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл тараагаад байна.

Уг мэдээлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Тус хэргийн тухайд анх “Эм Энд Жи констракшн” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан байна.

Үүнийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүхэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцээд 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0086 дугаар шийдвэрээр нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар захирамжийг шинээр акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах шүүхэд гомдол гаргасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр уг гомдлыг хянан хэлэлцээд 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 143 дугаар магадлалаар “... анхан шүүх хэргийг шинээр акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна гэж үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, “Эм Энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Уг магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхим 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Танхимын тэргүүн О.Зандраа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг, П.Цэцгээ нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцээд 97 дугаар тогтоолоор “... давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв гэж дүгнэж, магадлалыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байна.

Шүүхийн магадлал, тогтоолыг биелүүлэх үүднээс нийслэлийн Засаг дарга 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/951 дүгээр захирамжийг ногоон байгууламжийн зориулалтаар “Эм Энд Жи констракшн” ХХК-д Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 11.8 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүний дараа нэхэмжлэгч “Эм Энд Жи констракшн” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж, нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1155 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Эм Энд Жи констракшн” ХХК дээрх захирамжийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахад тус шүүхийн шүүгч О.Оюунгэрэл 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэх үндэслэл тогтоогдохгүй байхад дахин нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй” гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг хариуцагч нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус гэж үзсэн бол давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж засуулах боломжтой байсан. Гэвч нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын зүгээс уг шийдвэрт гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлж, олгох асуудлыг шийдвэрлүүлэх чиг үүрэгтэй газар биш, харин иргэн аж ахуй нэгжид хуульд заасны дагуу газар олгогдсон эсэх, иргэн аж ахуй нэгжид олгосон газрыг хүчингүй болгож байгаа захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцсэн эсэхийг иргэн, аж ахуй нэгжийн нэхэмжлэлийн дагуу хянадаг байгууллага юм.

Дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа нийслэлийн Засаг даргаас “Эм Энд Жи констракшн” ХХК-ийн газрын зориулалтыг орон сууцны зориулалт болгон өөрчилж, улмаар Хот байгуулалт хөгжлийн газрын дарга 2022 оны 01 дүгээр сард А/171111 архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, барилга барих зөвшөөрлийг олгосон байна.

Уг зөвшөөрөлтэй нь холбогдуулж “Онч шийдэл” ТББ-аас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, хянагдаж байгаа болно.

Иргэдэд тэнцвэртэй, үнэн зөв зүйтэй мэдээлэл олгох үүднээс уг тоймыг бичиж гаргав.

Бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй6 сар 30. 22:35“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа6 сар 30. 22:32Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ6 сар 30. 22:30Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ6 сар 30. 22:27Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ6 сар 30. 22:24Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв6 сар 30. 22:20Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 30. 22:16Олон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байна6 сар 30. 22:08Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ6 сар 30. 22:04Д.Амарбаясгалан: УИХ 2025 онд жендэрийн зөрүүтэй байдлын индексээр 20 байраар ахилаа6 сар 30. 22:01У.Хүрэлсүх: Манай охид дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ6 сар 29. 21:53Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна6 сар 29. 21:38Нийслэлийн өдөр, даншиг наадмын үндэсний сурын харвааны эрхий мэргэнүүд тодорлоо6 сар 29. 21:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо6 сар 29. 21:28Нийслэлийн өдөр, даншиг наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна6 сар 29. 21:25“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо6 сар 29. 21:23Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ6 сар 29. 21:20Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа6 сар 27. 22:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсанбөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:06Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулав6 сар 27. 22:02Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа6 сар 27. 21:56“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6 сар 27. 21:45Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ6 сар 27. 21:42Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 27. 21:39“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт оролцох зөвлөхүүдэд мэдээлэл өглөө6 сар 27. 21:37ТББХ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 27. 21:31Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна6 сар 27. 21:26МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна6 сар 27. 21:24Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд тав дахь ээлжийн 66 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа6 сар 27. 21:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.