Б.Лхагвасүрэн: Төв банк гадаадын шууд хөрөнгө оруулалтыг байнга дэмжиж ажиллана


7-р сарын 10
16 цаг 44 минут

      Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа “Welcome to Mongolia” уриан дор болж буй “Монголын эдийн засгийн чуулган-2023” хүрээнд Монголбанк, Сангийн яам, арилжааны банкнуудын удирдлага болон гадаадын Хөрөнгө оруулалтын банк, сангуудын төлөөлөлтэй хийлээ.

Уулзалтад Deutsche Bank, UBS, JPMorgan, Goldman Sachs,  Sumitomo Mitsui, Barclays, Bank of China, Morgan Stanley, US EXIM, Citi, BNP Paribas Exane, HSBC Australia Bank, Standard Chartered, ING, Lazard Asset mgt, Export finance Australia, MIGA, Cliffort capital, Bank of America, RBC, Barrenjoey Capital Partners, Natixis HK, GIC, Ubique Asset mgt, EBRD, IFC, KFW, Canadian Imperial Bank of Commerce зэрэг Олон улсын нөлөө бүхий 48 байгууллагын төлөөлөл оролцов. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын Үндэсний их баяр наадмын мэнд хүргээд, улсынхаа макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өглөө.

Тэрээр, “Ковид бол бидэнд хамгийн хүнд сорилтуудын нэг байсан. Ковидын үед манай эдийн засаг -4.7 хувь болж буурсан бол одоо эдийн засаг өсөж байна. 2022 онд эдийн засгийн өсөлт 4.8 хувьд хүрсэн. Энэ онд зургаа орчим хувьд хүрэх төлөвтэй байна. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн эрх зүйн орчноо сайжруулсан. Манай улс саяхан Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, нэмэгдүүллээ. Энэ бол хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлогын тогтвортой байдлыг хангах бидний хамгийн том амжилтуудын нэг юм.” хэмээн онцоллоо.

Харин  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улсын Төв банк гадаадын шууд хөрөнгө оруулалтыг байнга дэмжиж ажиллана. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, төрөлжсөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, дагалдах журмуудын төслийг бэлэн болголоо. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид том төслүүдийг санхүүжүүлэх, банкны салбар байгуулах боломж илүү нээлттэй болж байна” гэв.

Б.Лхагвасүрэн: Төв банк гадаадын шууд хөрөнгө оруулалтыг байнга дэмжиж ажиллана



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ3 цаг 9 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ3 цаг 13 минутын өмнөБулангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ3 цаг 15 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүллээ3 цаг 17 минутын өмнөНаадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй7 сар 16. 18:32Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ7 сар 16. 14:28Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа7 сар 16. 14:26Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ7 сар 16. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан7 сар 16. 9:21Латвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:14Тонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:13Азербайжан Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:12Беларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:11Ирландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:10Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:09Испанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:08Сан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:07Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:06Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:04Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:04Куба Улсын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:02Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:01Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 8:59БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 8:57Шведийн Хаан Карл XVI Густаф наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 8:56Гуравдугаар Чарльз хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 8:54Чех Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 8:53Австри Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 8:52БНСУ-ын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 15. 12:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 15. 12:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.