Банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж, салбарын шинэчлэлийн талаар хэлэлцэв


7-р сарын 10
19 цаг 18 минут

     “Монголд тавтай морил” уриан дор зохион байгуулж буй “Монголын эдийн засгийн чуулган-2023” амжилттай зохион байгуулж байна. Тус форумын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадаадын банк, хөрөнгө оруулалтын сангуудтай уулзлаа. Түүнчлэн, “Банк, санхүү”-гийн салбар хуралдаан болон Төслийн танилцуулгыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнүүдэд дотоодын банк, санхүүгийн байгууллагууд оролцов.   

Банк, санхүүгийн салбар хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ханнес Такаси, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар оролцож, Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл хэлэлцүүлгийг удирдлаа.

Арга хэмжээний үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн байр сууриа илэрхийлэхдээ, банкны салбар нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж, тус салбарт хийж буй шинэтгэл, өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Банкны салбар IPO хийж, олон нийтийн өмчлөлд шилжиж байгаа нь харилцагч, зохицуулагч, хөрөнгө оруулагчдын хувьд онцлох үе бөгөөд салбарын хөгжлийн шинэ эхлэл гэдгийг онцоллоо. Мөн тэрээр хэлэхдээ эдийн засгийн тэлэлтийн ачааллыг даах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хэмжээнд банкны салбар хөгжиж, тэлэхэд банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт, үндэстэн дамнасан банк, санхүүгийн байгууллагуудын оролцоо, тэдгээртэй хийх хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг дурдсан юм.

Бусад оролцогчдын зүгээс банкны салбар дахь шинэтгэлийн үр дүнд ил тод нээлттэй, олон нийтийн хяналттай банкны тогтолцоо бий болж буйн ач холбогдол болон хөрөнгө оруулагчдын банк, санхүүгийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, банкны салбарт урт хугацааны, тогтвортой хөрөнгө оруулалт татахад шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлуудын талаар хөндлөө. Тухайлбал, ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түүний баталгаажуулалтын тогтолцоог сайжруулах, банкны тухай хуульд байгаа олон улсын санхүүгийн байгууллагуудын банкны салбар дахь хөрөнгө оруулалтын хувь хэмжээний хязгаар болон олон банканд зэрэг хөрөнгө оруулах хязгаарлалтуудыг сулруулах чиглэлээр өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлэв.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 цаг 29 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу хаанаас "чулуу" шидээд байна вэ?6 цаг 33 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа9 цаг 34 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно9 цаг 51 минутын өмнөЧөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ9 цаг 55 минутын өмнөДэлхийн бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд хэвлэгдлээ9 сар 4. 15:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэллээ9 сар 4. 14:16И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчилжээ9 сар 4. 13:45Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна9 сар 4. 13:40СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгджээ9 сар 4. 13:37Л.Оюун-Эрдэнэ МАН-ын генсект Д.Сумъяабазарыг зүтгүүлж, УЗ-д хүмүүсээ оруулах болзол тавьж байна9 сар 4. 11:11Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй байна9 сар 4. 10:30Тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг зөрчвөл камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцно9 сар 4. 10:23Айлчлалтай холбоотойгоор замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана9 сар 4. 10:20УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо9 сар 4. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 4. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан9 сар 4. 8:56Цахилгаан тасарч, “Эрдэнэт үйлдвэр” тэг зогсолт хийж байна9 сар 3. 20:54О.Цогтгэрэлийг АН-ын даргад бүртгүүлэхээр УДШ-д ханджээ9 сар 3. 20:50“Эрдэнэт” дэд станцад гал гарч, Булган, Хөвсгал, Архангай, Өвөрхангай, Баянхонгорт цахилгаан тасарчээ9 сар 3. 20:45“E-Mongolia”-аас авдаг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар батлуулж, баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болно9 сар 3. 18:18УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилна9 сар 3. 16:03Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтууд9 сар 3. 15:59Ши Жиньпин, Путин, Ким Жөн Ун нарын улаан хивсэн дээрх нэгдэл ба Трампын ганцаардал9 сар 3. 13:30Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа9 сар 3. 12:41Эр зоригийн дууль Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчиг9 сар 3. 12:33У.Хүрэлсүх М.Энхболд, Сү.Батболд нарыг Бээжинд урьж, Л.Оюун-Эрдэнэ МАН-ын их хурлыг товлоогүй байна9 сар 3. 12:11Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө9 сар 3. 10:10Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана9 сар 3. 9:58УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 3. 8:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.