Үерийн далан "эвдсэн" газар, барилгын зөвшөөрлүүдийг прокурор шалгаж эхэллээ


7-р сарын 21
9 цаг 17 минут

    Хэдхэн хоногийн өмнө хотод үер буулаа. Байгалийн гэхээсээ хүний, тэр дундаа албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай холбоотой үер байв. Ямар сайндаа л олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг "Авлигын үер" хэмээж байх вэ дээ. Хамгийн гол нь наадмын өмнөх үер татарсан ч эрсдэл хэвээр үлдсэн. Ахиухан бороо ороход л дахина.

Тэгэхээр болзошгүй үерээс яаж хамгаалах вэ гэдгээ бодох хэрэгтэй болсон. Үүний тулд эхлээд үерийн хамгаалалтын бүсэд баригдсан даланг чөлөөлөх ёстой. Өөрөөр хэлбэл, үерийн даланг хааж барилга барьснаас үер "буусан" гэдгийг хаана хаанаа ойлгосон. Гэхдээ энэхүү хууль бус, ард нь авлига нуугдаж байж болзошгүй асуудлыг хууль хяналтынхан шалгаж тогтоох учиртай.

Наадмын үеэрх үер нэгэнт улсын хэмжээний гамшгийн хэмжээнд тулсан тул Засгийн газар анхаарал тавьж эхэлсэн. Ерөнхий сайд тэр үеэр газар дээр нь очоод үерийн далан руу түрж газар олгосон, түүн дээр нь баригдсан барилгуудын талаар чангахан арга хэмжээ авна гэдгээ хэлсэн. Ойрд яригдаад, шүүмжлэгдээд байгаачлан "Нураана" гэсэн ч бололтой юм. Улмаар энэ асуудлыг шалгуулахаар АТГ, прокурорт хандсан тухай хэвлэлүүд наадмын өмнө мэдээлж байв.

Мөн уржигдар болсон Засгийн газрын хуралдааны үеэр "Хувийн эрх нийтийн эрхээр хязгаарлагдах ёстой" гээд "Авлигал хороолол"-ын асуудлаар шүүхэд давж заалдах үүргийг Хотын даргад өгчээ. Тэгвэл үүнтэй зэрэгцээд прокурорын байгууллага ч энэ асуудлыг уг үндсээр нь шалгаж эхэлсэн байна.

Прокурорууд үерийн даланг "эвдэж", голын урсгал барилга байгууламж барьсан хийгээд газар олгосонтой холбоотой бүх зөвшөөрөл, холбогдох баримт материалуудыг Хотын захиргаа, БОАЖЯ, БХБЯ-наас татаж авч буй юм байна. Яагаад гэхээр, энэ бүх гамшиг, эрсдэл нь газар хэрхэн, яаж, хэний гараар олгогдсоноос үүдэлтэй байх магадлал өндөр юм. Нийтээрээ л ингэж үзэж байна. Асуудал болоод байгаа "Авлигал хороолол"-ын газрыг л гэхэд хамгийн анх 2008 оны нэгдүгээр сарын 18-нд Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав 23 тоот захирамжаараа "Эм энд Жи констракшн" ХХК-д орон сууцны барилга барих зориулалтаар 11.8 га газрыг ашиглах эрх олгосон. Дараа нь 2008 оны есдүгээр сарын 17-нд Хотын дарга Т.Билэгт 442 дугаар захирамжаараа дээрх 11.8 га газрыг "Эм энд Жи констракшн" ХХК-д олгосон. Тухайн үед газрын дуудлага худалдаа болж, "Эм энд Жи констракшн" ХХК нь 380 орчим сая төгрөг төлж байжээ. Үүний дараа "Капитал" банктай газрын маргаан үүсэж, Хотын дарга Г.Мөнхбаяр 2011 оны гуравдугаар сарын 25-нд 256 тоот захирамжаараа тус банк руу шилжүүлсэн. Харин  "Эм энд Жи констракшн" ХХК шүүхэд гомдол гаргасан.

Энэ дагуу 2012 оны зургадугаар сарын 18-нд Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 97 дугаартай тогтоол гарч, газрыг "Эм энд Жи констракшн" ХХК-д шилжүүлэхээр шийдсэн. Энэ шийдвэрийг 2013 оны аравдугаар сарын 18-нд Хотын дарга Э.Бат-Үүл биелүүлж, А/951 дүгээр захирамжаараа "Ногоон байгууламж байгуулах" зориулалтаар "Эм энд Жи констракшн" ХХК-д шилжүүлсэн.

Түүний дараа 2013-2014 онд тус компани нь "Усан парк, соёл амралтын хүрээлэн байгуулах" ТЭЗҮ-ийг Английн Виталла группээр хийлгэжээ. Тэгж байгаад Хотын дарга С.Амарсайхан 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны А/1111 тоот захирамжаараа уг газрыг гурав хуваагаад, тус бүрт нь гэрчилгээ олгосон.

Харин 2020 оны есдүгээр сарын 30-нд Хотын даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан А/1155 дугаар бүхий захирамж гаргаж, уг 11.8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэвч  "Эм энд Жи констракшн" ХХК шүүхэд хандсанаар 2021 оны гуравдугаар сарын 3-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "Хотын даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан А/1155 дугаар бүхий захирамжийг хүчингүй болгох"-оор шийдвэрлэсэн.

Газрын товч түүх нь ийм юм. Энэ олон зөвшөөрөлт, цуцлалтын ард юу болж ирснийг прокурорын хяналтад АТГ, ЭЦА-ныхан мөрдөн шалгана. Ингээд ирэхээр "Авлигал хороолол" хууль бус уу, эсвэл хууль ёсны юу гэдэг нь тодорхой болж эхэлнэ. Цаашлаад барилга барих зөвшөөрөл, дүгнэлтүүд ямар замаар, хэрхэн гарсан нь шалгагдаад гарч ирнэ. Ер нь бол үерийн даланг хааж боогоод газар олгож, барилга барих зөвшөөрлийг ямар ч "эрх мэдэл" олгох ёсгүй юм. Улмаар, энэ үйл ажиллагааны шат шатанд нь оролцсон албан тушаалтнууд ч энэ "эрх мэдэл"-ийг үг дуугүй дагаж, өнөөдрийн үерийн эрсдэлийг бий болгосныхоо төлөө хариуцлага үүрэх учиртай юм.

Эх сурвалж: Т.САЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн хувийн хэвшлийн түншлэгч сонгох сонгон шалгаруулалтын урилгад өөрчлөлт орууллаа1 цаг 18 минутын өмнөХарвардад суралцах гадаадын оюутнуудад үргэлжлүүлэн виз олгоно1 цаг 21 минутын өмнөДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтын мэдээлэл өгөх хэлэлцүүлэг боллоо2 цаг 32 минутын өмнөНөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна2 цаг 34 минутын өмнөДамбадаржаа Дулааны станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна3 цаг 20 минутын өмнөТЦГ: Насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргажээ3 цаг 28 минутын өмнөБаянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна4 цаг 3 минутын өмнөМАН-ын Бага хурал 11.00 цагаас эхэлнэ4 цаг 5 минутын өмнөБаянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно4 цаг 8 минутын өмнөДараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?4 цаг 10 минутын өмнөБаянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна4 цаг 18 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 цаг 21 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан4 цаг 25 минутын өмнөД.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана6 сар 7. 8:37Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа6 сар 6. 19:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа6 сар 6. 14:10Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна6 сар 6. 14:01Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна6 сар 6. 13:58Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа6 сар 6. 11:35Нарны гүүрний туслах замаас вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ6 сар 6. 11:28Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I "Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ6 сар 6. 11:22Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно6 сар 6. 9:44УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 6. 9:30Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан6 сар 6. 9:27МАН-ын УЗ: Шинэ Ерөнхий сайдыг ирэх долоо хоногт албан ёсоор тодруулна6 сар 5. 18:41Баянзүрх дүүрэгт 200 ортой "Ахмад настан, хүүхдийн эмнэлэг" ашиглалтад орууллаа6 сар 5. 16:16Төрийн жолоог ДАЛААД ОН-ыхонд атгуулъя, Ерөнхийлөгч өө6 сар 5. 16:04“Уб метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдэж байна6 сар 5. 14:00Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг ес хоног хорино6 сар 5. 13:55122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 5. 12:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.