Л.Чинбат: “Гацуурт” компанийг төрийн байгууллагуудаас шалгахыг би эсэргүүцэхгүй. Гол нь хуулийн дагуу шалгах хэрэгтэй


7-р сарын 27
9 цаг 42 минут

         “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.

-Танд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан асуудал прокурорт шилжсэн гэсэн мэдээлэл байгаа. Хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатандаа явж байна?

-Үүнийг хууль хяналтын байгууллагаас асуусан нь зүйтэй.

-Тухайн үед яг ямар процесс болсон бэ. Та үнэхээр хүн дайрахыг завдсан уу. Бас мөргөж гэмтээсэн үү?

-Тийм зүйл байхгүй. Тухайн өдрийн урд өдөр нь адуу орж ирсэн асуудалд орон нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлж, зам хааж, манай ажилчдыг зодох, машиныг нь эвдэх гэм мэт асуудал үүссэн. Маргааш нь би Цагаан нуурт цаг уурынхантай уулзаад явж байгаад буцаад Ерөө рүү явна гэхээр нь хамт явж байсан. Гэтэл манай салбарын орлогч дарга эмэгтэй "Урд шөнө нэг хэсэг адуугаа алдсан өнөөдөр бүгдийг нь алдчихлаа" гэх мэдээллийг надад өгсөн. Тэгээд манай адуу байсан газраас цааш хоёр км-т мотоциклтой хүмүүс адууг маань туугаад явж байсан.

-Малчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан таныг өөрсдийг нь дээрэлхдэг гэх мэдээллийг өгсөн. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Энэ бол огт худал зүйл. Үүнийг орон нутгийн засаг захиргаанаас асуух хэрэгтэй. Яагаад гэвэл тариалангийн талбайд мал оруулна гэдэг бол дан ганц манай компанид тулгараад буй асуудал биш шүү дээ. Улс орны асуудал. Хүнсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байна гэсэн үг.
Манайх ямар ч төлбөр авдаггүй. Харин манай талбайд гурван удаа малаа оруулсан бол малыг нь гаргаад явуулдаг, харин түүнээс дээш удаа орж ирвэл эзнийг нь хайдаг, мэдэгддэг. Тиймээс манай дээр ажиллаж байгаа хамгаалалтын албаныхантай мал нь орж ирсэн эзэд өөрсдөө торгуулахгүйн тулд тохирч, хонь өгч малаа авдаг явдал байсныг сая таслан зогсоосон.

-Түүнээс гадна танай компанийн зүгээс томоохон хэмжээний нүх ухдаг, түүнд нь мал унаж үхдэг гэсэн мэдээлэл яваад байна?

-Тийм зүйл байхгүй. 2001 онд бид Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үедээ бид банзаар хашаа татсан ч хоёр, гурав хоногийн дотор банз, шургааг мод бүгд байхгүй болсон. Тиймээс бид зайлшгүй шаардлагаар тариалангийнхаа талбайг хамгаалахын тулд нүх ухсан. Түүний дараа торгууль, шийтгэл гэх мэт асуудал үүссэн учраас орон нутгийн удирдлага, ард иргэдтэй ярилцаж нүхээ хэвээр нь үлдээхээр болсон.

-Газар тариалангийн сангаас 724 тэрбум төгрөгийн зээл авсан ч төлөөгүй байгаа гэх асуудал яригдаж байна?

-Манайх ямар ч зээлгүй. "Мөнх-Улз" гэдэг компани манайд 4 тэрбум төгрөгийн зээлтэй. Бидэнд тус компанийн Газар тариалангийн сангаас авсан зээл огт хамааралгүй. Одоогоор тус компанийн эзнийг хайж олж, өр зээлээ барагдуулахаар ажиллаж байгаа ч олдохгүй байгаа.

-Сэлэнгэ аймгийн газар нутгийн тал хувь нь "Гацуурт" компанийн эзэмшил болчихлоо гэж иргэд гомдолтой байна. Мөн уулын амыг тэр чигт нь хашаалсан ч гэж ярьдаг?

-Үүнийг би иргэдийн гомдол гэж харахгүй байна. Сонгууль дөхөх бүрд манай компани руу тодорхой дайралтууд ирдэг. Манай тариалангийн талбай бол "Атар"-ын II аяны үед олгогдсон газар. Яг тэр хэмжээгээрээ байгаа.

Мөн дээр нь хэвлэл мэдээллээр яригдаж байгаа шиг тийм том хэмжээнд газар хашсан зүйл байхгүй.

-Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газраас таныг худаг ухсан гэх асуудал ярьсан байна лээ. Үүн дээр бодит мэдээлэл өгөхгүй юу?

-Төрийн хяналт, шалгалт явагдахыг би эсэргүүцэхгүй. Гэхдээ хуулийн хүрээнд явах ёстой. Харамсалтай нь тэдгээр хүмүүс хяналт, шалгалт явуулахдаа хууль зөрчсөн. Тухайлбал, би дуудсан газарт нь очсон ч удирдамжаа танилцуулахдаа нэг хувийг өгөөгүй. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10-р зүйлийн 4-т заасан "Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч хэрэгжүүлнэ" гэж заасан. Угтаа би харьяаллын хувьд ХАА-ын Тариалангийн хуульд захирагдана.

Гэтэл энд Сэлэнгэ аймгийн Ойн албаны дарга удирдамжтай ирсэн. Тиймээс маш олон зүйлээр хууль зөрчсөн байсан учраас алдаагаа засаж байж шалга. Надад гаргасан зөрчил байхгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн байцаагч нь бүтэн өдөр дагаж явахдаа машинаасаа нэг ч буугаагүй.

-Хулгайн байж болзошгүй адууг халдварт өвчинтэй бүсээс тууж ирсэн гэх мэдээлэл гараад байсан?

-Үүнийг цагдаагийн байгууллагаас халдваргүй, эрүүл бүс гэдгийг хэлсэн байгаа. Нөгөө талаас бид адуу оруулж ирэх гэж байгаа гэдгээ Сэлэнгэ аймгийн ХААГ-ын дарга болон Цагааннуур сумын ЗД-т албан тоот өгч өөрийн биеэр мэдэгдсэн. Одоо бол Дорнод аймгийн Баян-Уул сумын малын эмч А данснаасаа хасаж, Цагааннуур сумын А дансанд бүртгэх ажил. Гэтэл үүнийг улстөржүүлээд АН-ынхан зохион байгуулалттайгаар хэрэг болгож байгаа.

-Өнөөдрийн сонсголыг АН-ын бүлгээс хүсэлт гаргаж зохион байгуулж буй. Ер нь яагаад ийм нөхцөл байдал үүссэн гэж харж байна?

-Жилийн жилд сонгууль дөхөхөөр АН-ынхан иргэдтэй уулзаж, Гацууртын газрыг тарааж өгнө гэж сурталчилгаа хийдэг. Саяхан би Цэлтэр сумын ард иргэдтэй уулзахад нэг залуу "Бид 16 жил худлаа яриуллаа. Одоо тийм зүйл байхгүй. Үүний оронд Гацуурт компанитай хамтарч ажиллая" гэж байгаа.

-ХХААХҮЯ, БХБЯ, Экологийн цагдаагийн албанаас шалгалт хийнэ гэсэн ч таныг шалгалт хийлгэхгүй байгаа гэх мэдээлэл байна. Яагаад тэдгээр шалгалтыг хийлгэхгүй байгаа юм бэ?

-Өмнө хэлсэнчлэн Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын ойн дарга нь шалгалт хийхээр удирдамж авч ирсэн ч буруу байсан. БОАЖЯ-аас ахалсан 20 гаруй хүн ирсэн ч удирдамж дээр нь нэг өгүүлбэр ч зөв бичигдээгүй байсан. Төрийн байгууллагын албан бланк дугаартай байх ёстой мөн удирдамжид прокурорын зөвшөөрөлгүйгээр үзлэг хийнэ гэж тусгасан байсан. Тиймээс энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй. Удирдамжаа хууль ёсны, зөв болгож ирээд шалгаарай гэх шаардлагыг тавьсан.

-Газартай холбоотой асуудал дээр сошиалд бичлэг хийж тавьсан залууг та шалгуулж байгаа. Мөн хууль хүчний байгууллагад нөлөөлөн хэрэг тохих гэж байна гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү. Түүнээс гадна тухайн бичлэг дээр та малчдыг хөөж байсан. Тухайн үед ямар процесс болсон бэ?

-Ерөнхийдөө тухайн бичлэг нь нэг бүтэн бичлэгийн хамгийн сүүлийн буюу төгсгөл хэсэг байсан. Зөвхөн нэг хэсгийг нь тасалж тавьсан байсан. Сайн харвал хүн дайрсан үйл явдал байхгүй. Би малаа авахын тулд ирсэн. Ирээд зөвхөн мотоциклтой залуутай уулзсан. Яагаад зөвшөөрөлгүй мал тууж явж байгаа юм бэ гэж асуусан.

Гэтэл намайг явсны дараа тэнд байсан хүмүүс хэвтэж бай, хөлийг чинь өшиглөчихье, мөргөсөн, дайрсан гэж хэлээрэй гэх мэт зүйлийг зохион байгуулалттайгаар хийсэн гэж өмгөөлөгчөөсөө мэдээлэл авсан.

Тиймээс би тэдгээр залуусыг шударга байгаасай гэж хүсэж байгаа. Тэдний буруу биш. Тэнд албаны хүмүүс буюу сумын орлогч дарга нар ирж зохион байгуулсан. Удирдлагуудын буруу гэж бодож байна.

-Хууль хүчний байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөх гэж үзэж байна гэж байгаа шүү дээ?

-Тийм зүйл байхгүй.

-Багийн засаг дарга та хоёрын хувьд хувийн асуудал байгаа юу?

-Байхгүй. Тухайн хүн АН-аас явуулж буй бүх үйлдлийг хийдэг.

-Таны тухайн үйл явдлын дараа гадагшаа гарсан гэх мэдээлэл гарсан. Мөн өнөөдрийг хүртэл яагаад хариу тайлбар хийгээгүй вэ?

-Тэр дор нь тайлбар хийх боломжгүй байсан. Учир нь манай ач охин Буриадад тэмцээнд оролцох байсан. Үүнийг буруу гэж бодохгүй байна.

Эх сурвалж: ubn.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Х.Р.Кулитцийг хүлээн авч уулзав6 цаг 51 минутын өмнө“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо7 цаг 22 минутын өмнөБаянзүрх дүүргийн хэмжээнд “Нэг иргэн-нэг ажлын байр” өдөрлөг зохион байгуулагдлаа7 цаг 28 минутын өмнөЧингэлтэй дүүргийн 43-р цэцэрлэгийн багш Б.Энхзул Олон улсын тэмцээнээс хүрэл медаль авчээ7 цаг 35 минутын өмнөСурагчдад шүдний үзлэг хийх төсөлд дэмжлэг хүслээ7 цаг 40 минутын өмнө"Гурвансайхан" Нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурваст засварын ажил хийгдэж байна7 цаг 43 минутын өмнөТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд үүссэн хур хогийг цэвэрлэв7 цаг 48 минутын өмнөТуршилтын хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 103 өрхөд оёдлын багц хүлээлгэн өглөө7 цаг 58 минутын өмнөТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу батлах захиргааны хэм хэмжээний актын дараах төсөлд санал авч байна8 цаг 3 минутын өмнөМонголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа8 цаг 9 минутын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг түр хязгаарлажээ9 цаг 3 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийнэ9 цаг 10 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 цаг 13 минутын өмнөАБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна9 цаг 17 минутын өмнө“Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна9 цаг 20 минутын өмнөУлсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болно9 цаг 22 минутын өмнө“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлгийн бүртгэл үргэлжилж байна9 цаг 24 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 20. 18:31Ёс зүйн хорооны Орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ9 сар 20. 18:23О.Мөнхжин, Б.Гантиг нарын хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,хилээр гарахыг хориглолоо9 сар 20. 18:17УИХ-ын дарга Г.Занданшатар “Ханжоу 2022” Азийн XIX наадамд оролцох шатарчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ9 сар 20. 18:02Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулж байна9 сар 20. 17:53“Эрдэнэс Тавантолгой” ХК Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын магадлах аудитыг эхлүүллээ9 сар 20. 17:25Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад оролцлоо9 сар 20. 17:18НД-ын багц хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах сургалт, ажил олгогчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа9 сар 20. 17:09Тендерт оролцох эрх хязгаарлах “Хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ9 сар 20. 17:00Шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх төслийн багийхан загвар сургуулиудад ажиллалаа9 сар 20. 16:382023 оны IV улирлын C зөвшөөрөл9 сар 20. 16:32Төрийн албаны тогтолцооны шинэчлэлийн талаар ярилцаж, санал солилцов9 сар 20. 16:24Эрсдэл өндөртэй 354 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгаж байна9 сар 19. 13:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.