Яруу найрагч, СГЗ Ц.Хулан: Шүүх намайг ялласан ч түүх цагаатгана


7-р сарын 27
15 цаг 53 минут

      Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс есөн жил зургаан сар хорих ял шийтгүүлээд буй яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулангийн байр суурийг та бүхэндээ хүргэе.

-Та Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан зүйл ангиар яллагдаж, есөн жил зургаан сар хорих ял сонслоо. Яагаад вэ?

-Би Үндсэн хуулийн 16.16 дахь “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн учраас ийнхүү яллагдаж байна. Миний хэвлэн нийтэлсэн зүйл бол
1. "Төрд шүглэсэн зэтгэр" нэвтрүүлэг
2. "Аравдугаар Богдын наймаа" нэвтрүүлэг
3. Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламд бичсэн ил захидал.
“Төрд шүглэсэн зэтгэр” нэвтрүүлэгтээ 2018 онд улстөрчид гадаадаас англи хэл дээр оруулж ирэн, УИХ-аар батлуулах гэж байсан шашны эрх чөлөөний хуулийг эсэргүүцэн шүүмжилсэн.
“Аравдугаар Богдын наймаа” нэвтрүүлэгт X Богдоор уул, усаа сүйдэлсэн олигархийн хүүхдийг сонгох биш, эгэл ард түмний үр сад дундаас Богдоо тодруулаасай гэсэн үзэл санаатай. Далай ламд бичсэн захидалд ч яг л энэ тухай л байгаа

-Хамжигч Б.Отгонбаатарын тухайд та юу хэлэх вэ?

-Б.Отгонбаатарыг “Дөрвөлжин үсэг-750” олон улсын хурал зохион байгуулалцсан гэж ялласан. Б.Отгонбаатарын хувьд, миний ч хувьд XIV Далай ламыг хүндэлж, дээдэлдэг. Мөн тэрбээр X Богдыг Гарамжавын хүүхэд гэдгийг огт эсэргүүцдэггүй нь ялгаатай

-Үзэл бодлынхоо төлөө яллагдан, хэлмэгдэж байгаа гэж таныг ярьцгааж байна.

-Тийм ээ. Хэлмэгдэж байгаа анхны зохиолч нь би биш л дээ (инээв). “Аугаа их Д.Нацагдорж, Б.Ринчен, Р.Чойном... бүр Ф.Достоевский долоон жил суусан шоронгоос өчүүхэн би айх юм алга. Гэм буруугаа хүлээхгүй

. Монголын тусгаар тогтнол мандтугай” гэж би шүүхэд эцсийн үгээ хэлсэн. Бас “Ирээдүй анирдахын бадаг” шүлгээ уншсан.

-Гадаадын тагнуултай хамтран ажилласан гэх хэрэг олширлоо. Энэ тухайд таны бодол?

-Би шашнаа хамгаалаад зогсохгүй, газар нутгаа харийнханд сул хаяж өгсөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн 6.2-ыг эсэргүүцсэн. Баримтууд нь ч хавтаст хэргийг минь зузаалж байгаа. Ташрамд хэлэхэд, намайг Хятадын Шинжлэх ухааны академийн хүмүүстэй танилцуулсан этгээд бол өнөөх гадаадын шашны хуулийг Монголд оруулалцсан төрийн албан тушаалтан юм шүү дээ. Энэ хүний гар бариулан танилцуулсан эрдэм шинжилгээний байгууллагынхантай нь Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатарт олон улсын хурал зохион байгуулсан, бүр аль эрт 2014 онд Хөх хотод худам монгол бичгээр, 2015 онд хятад хэлээр орчуулагдан хэвлэгдсэн Монгол яруу найрагчдын түүвэр, миний өөрийн уран бүтээл хүртэл “тагнуулын үйл ажиллагаа” юм гэнэ ээ.
Би хятадуудаас мөнгө аваагүй шүү. Одоо бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд ч шоронд чихдэг болжээ. Монголын төр яачихав аа гэмээр байна. Шүүх ялласан ч түүх цагаатгана

Яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан болон түүний өмгөөлөгч нараар хууль сахиулах байгууллагынхан нууц хадгалах баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан учраас илүүг ярьж болохгүй байгаа юм билээ. Гэхдээ цаашид “Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламд бичсэн ил захидал”-ыг нь олон нийтэд хүргэхээр төлөвлөж буй гэх мэдээлэл бий. Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Монголд зочлоход Ц.Хулан “Өнөөдөр” сонины сурвалжлагчаар ажиллаж байсан агаад тухайн үед түүнээс ярилцлага авахад Далай лам монголчуудад хандан “Архи бага ууж, айргаа тааваараа уу” гэсэн үгээ хэлж байсан түүхтэй.

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин 

Ирээдүй анирдахын бадаг

Илд харших чимээнээр мөсөн түрлэг цангинанхан

Ижий түүхийн мөрөн тунгалагшинхан урсана

Ирээд одсоны араас гуниглах амархаан

Ирээдүйн чинь тухай бодох л зовлон юм аа эх ороон

Цоолбор шаргал үүлс намрын тэнгэр барлана

Цогтын цагаан балгас дээр хаврын бороо цайрна

Цохлоод ирдэг үйлийн үр-ирээдүйн тухай бодол

Цоолдоод миний энгэрийг, нулимс шиг хавж унана…

Ирээдүйгээс би

Илиадыг хол давсан Гэсэр, Жангарын туулиа нэхнэ

Их засаг тохинуулсан чин шударгуу хуулиа нэхнэ

Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснэ би,

Дэлүүн болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ ээ

Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж

Харцгайн дэвэлт шиг саран энгэрийн зүү мэт таширлана

Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би,

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ ээ

Ирээдүйгээс би

Гучаад оны босоо ятга-гунгалуутайн Нацагдоржоо

Гуниггүй мишээж яваа Пагамдуламтай нь олж харна

Хар ус нуурын хөвөөнд бодлогоширсон Явуудаа

Хаадын сэнтий шиг Отгонтэнгэрээр хөшөө босохыг харна

Норовлин цэнхэр говиосоо улаан хацартай охид төрж

Норовбанзад шиг дуулахыг сүслэн чагнана

Ноорхой эвий Адарсүрэн найран дундаас өндөлзөхөд

Нодготой төрийн алга тэнийж, одонгоо шагнахыг үзнэ ээ

Ирээдүйгээс би

Гандангийн хашаанд зулж унасан анхны цаснаас ялгаагүй

Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн

Манжийн дарлал шиг унтаа цаг үеэсээ өндийж

Манлай вангийн үхэл шиг босоо амьдрахыг хүснэ ээ

Тужийн нарсанд дүрэлзсэн хувьсгалын дөлөөс тасдаж

Тулгандаа миний асаадаг өглөө бүрийн улаан нар,

Тусгаар тогтнолоо зарласан цагаан лавайн эгшиг

Туургат гэрийг минь гийгүүлсэн энэ л эрх чөлөөгөөр

Ирээдүйд би

Айл бүрийн хоймрыг дуу шиг дүүргэнэ

Амьсгалын тоолонгоор Монголдоо би сүү шиг амьдарна

Сүү шиг алдраар эх орноо мялааж

Сүлд шиг төрөөр өөрийгөө би шагнана аа.

Эх сурвалж: livetv.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна2 цагийн өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна2 цаг 5 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав2 цаг 9 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав4 цаг 23 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна4 цаг 27 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 31 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ4 цаг 59 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 14 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ7 цаг 41 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан7 цаг 51 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.