Нийслэл хотод амьдрах дүрэмтэй болъё


7-р сарын 31
9 цаг 24 минут

     Хотын зам дээр машин шүргэлцэх төдийд жолоочид нь бууж ирээд үгийн солиогүй шууд заамдалцаж аваад л зодолдоно. Бие биенээ хэрхэн яаж доромжилж эрээ цээргүй аашилдгийг бид мэднэ. Энэ бол бараг өдөр бүр давтагддаг дүр зураг. Харамсалтай нь тэрхүү бүдүүлэг, боловсролгүй нөхдөөс болж тухайн замын хөдөлгөөн өдөржин гацаж, ёстой хараал идмээр байдал үүсдэг. Нэгэндээ зүгээр зам тавьж өгөөд найрсаг хандлага гаргасан бол ийм байдал гарахгүй байх байсан.

Энэ нь нэг талдаа монголчуудын хандлагаас болж асуудал үүсч байна гэж ойлгох ч нөгөө талдаа үүссэн асуудлыг зохицуулах хуулийн механизм хүнд, удаан байгаа нь нийгмийн бухимдлыг бий болгож, хотынхны амьдралыг там болгосоор байна. Тиймээс төр оролцдоггүй, хуулийн хэрэгжилтийг хүлээдэггүй зөвхөн иргэн иргэндээ шаардлага, хяналт тавих боломжтой дүрэм хэрэгтэй байна.

Нийслэлийн иргэн болохоор шийдсэн бол хийж байгаа үйлдэл, хэлж буй үгнээсээ эхлэн хотын дүрмээр амьдрах хэрэгтэй. Дүрэм тогтоохгүй л бол монголчууд бие даасан соёлтой болж төлөвшиж чаддаггүй. Бүр соёлтой байхыг хүсдэг ч үгүй гээд хэлчихвэл хатуудахгүй. Гудамжинд алхаж явахдаа шүлсээ хаяж, нусаа нийж, авч идсэн чихрийнхээ цаасыг хэнэг ч үгүй хаяж орхидог хүмүүс бидний дунд олон бий.

Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ хэрүүл хийж, тамхи татах бол энүүхэнд. Замын хөдөлгөөнд оролцохдоо ч хараал хэлж, хашгирч байдаг. Согтуугаар нийтийн тээврээр үйлчлүүлж, ойр орчимдоо бухимдал үүсгэгчид ч бөөнгүй. Хамгийн гутамшигтай нь гудамжиндаа бие засдаг гээд бодохоор нийслэлчүүд хамгийн соёлгүй хүмүүсийн тоонд багтах нь зүйн хэрэг юм шиг. Нөгөөтэйгүүр дүрэмгүй газар соёлд сургах боломжгүй. Эдүгээ нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг. Үүнээс харахад Улаанбаатар хот сая давсан хүн амтай болж, метрополис хотын эгнээнд хэдийнэ шилжсэн. Дэлхийн метрополис хотуудын жишгээс харахад хүмүүс нь гудамжаар зугаалж, тухайн хотыг зорьж ирсэн жуулчид нь тэр хотын гайхамшгийг бахдан, буцаж ирэх тухай дурсдаг. Гэтэл манай хотод ирж байгаа жуулчдын дийлэнх нь “Ийм хот бас байдаг аа” гээд Улаанбаатарыг сонгосондоо амаа барих нь бишгүй. Тэд эх орондоо очоод “Монголыг зорьсны хэрэггүй. Хайран цаг, мөнгө. Нийслэл хот нь хогондоо дарагдсан, заваан, хүмүүс нь бүдүүлэг, дүрэмгүй гээд л бичиж эхэлдэг. Үнэндээ манайд зочилсон жуулчдын сэтгэгдэл дэлхийд монголчуудыг төлөөлж байна. Ингэхээс ч аргагүй юм. Гудамжинд шүлсээ нулимсан хүнд шаардлага тавьж, хэн нэгний халааснаасаа гарган шидсэн хогийг зориулалтын саванд нь хийлгэж байхын тулд улаанбаатарчууд бидэнд дүрэм хэрэгтэй.

Улаанбаатар бол нийслэлчүүдийн гэр. Миний гэрт хэн ч хүссэн газартаа нус, шүлсээ хаяж, хог цаас овоолохгүй, бас тамхи татаж, архидан согтуурах ёсгүй. Тиймээс л бид хотод амьдрах дүрэм тогтоочихвол хот хогтой, нийслэлчүүд бүдүүлэг гэсэн шүүмжлэлээс ангижрахад ойрхон байна.

Монголд шинэ цагийн хотжилт бий болоод дөнгөж 30 гаруй жилийг л өнгөрөөж байна. Өдгөө Улаанбаатарт нэг километр шоо дөрвөлжин талбайд ногдох хүн амын тоо хэд дахин өслөө. Ингэж хүн хүнтэйгээ ойртох тусам хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй асуудал олширдог нь их хотын онцлог. Тэр бүрийг хуулиар зохицуулаад байх боломжгүй. Тиймээс Улаанбаатар хотын иргэд бидэнд хэрэгжих гэж уддаг, хүнд суртал ихтэй хуулиас илүүтэйгээр хөнгөхөн, хялбархан баримталдаг дүрэм хэрэгтэй байгаа юм. Бүр Нийслэлийн захиргаанаас “Хотод амьдрах дүрэм” хэмээх гарын алганд багтах жижиг товхимол бэлтгээд хотын оршин суугчдад болон Улаанбаатар руу орж ирж байгаа хүн болгонд тараачих хэрэгтэй. Түүнийг нь малчин, сэхээтэн, хүүхэд, хөгшид хэн ч уншаад ойлгохоор гаргачихна. Дүрэм маш энгийн атлаа бүгд биелүүлдэг байна. Бүгд биелүүлдэг болгохын тулд тухайн дүрмийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт бага ангиас нь заахаар оруулах шаардлагатай. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг шиг хүүхдэд бага ангиас нь эхлээд хотод амьдрах дүрмийн хичээл гээд заадаг болмоор байгаа юм.

Өнөө цагт цахим харилцаа, технологи өндөр хөгжсөн. Тэр утгаараа хотод амьдрах дүрэм гэсэн апп-ийг үүсгэж ч болно. Уг апп-ийг хотын иргэд утсан дээрээ татаад суулгачихна. Улмаар дүрмээ сайн биелүүлсэн бол оноо цуглуулдаг байхаар. Цугларсан оноогоороо төрөл бүрийн үйлчилгээг хөнгөлөлттэй болон урамшуулалттай авч болохоор системчилчихвэл иргэд хотод амьдрах дүрмийг ягштал баримтлах боломжтой. Үнэхээр бидэнд их хотод амьдрах дүрэм ус агаар мэт хэрэгтэй болчихоод байгааг өдөр тутмын амьдралаасаа харж болохоор. Нийгмийн олон сөрөг хандлагыг хуулиар зохицуулах боломжгүй. Боломжгүй учраас соёлтой иргэн гэх ойлголтыг төлөвшүүлэх гэж махаа идэж байна. Гэвч хотын соёлд суралцахын тулд эхлээд дүрэм баримтлах шаардлагатай. Гэтэл манайд тийм дүрэм одоог болтол алга. Хотод амьдрах дүрэмгүй бол соёлд суралцах ямар ч боломжгүй. Дэлхийн бусад томоохон хотууд оршин суугчдаа соёлд сургахаас өмнө дүрмээ танилцуулж, ойлгуулдаг. Ирсэн хүн болгондоо манай хот тийм түүхтэй, соёлтой гэхээс илүүтэйгээр ийм дүрэмтэй шүү гэдгээ ягштал ойлгуулдаг гэсэн үг. Үүнтэй адил Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэмтэй болмоор байна. Ийм дүрэмгүй учраас монголчууд бид хотжиж чадахгүй, суурин амьдралд нэгнийгээ ойлгохгүй оршсоор.

Хэрэв та Улаанбаатар хотын иргэн л юм бол, нийслэл хотод орж ирсэн л бол их хотын дүрмээр амьдар. Чадахгүй бол ёстой нөгөө хуулиараа хариуцлагаа үүрээд яв. Хот гэдэг хэсэгхэн хүний бөөгнөрөл биш. Олон ургальч үзэлтэй, олон соёл бүрдсэн хүмүүсийн аж, амьдралаа залгуулдаг газар. Усыг нь уувал ёсыг нь дага хэмээх ардын зүйр үг бий. Одоо бүгдээрээ хар захын сэтгэхүйгээсээ салцгаая. Хэн дуртай нь хаа хамаагүй орилж, өөрийн дураар нийгмийн харилцаанд оролцдогоо зогсооё. Хотод амьдрах дүрмээ хэлэлцэн батлаад дэлхийн бусад томоохон хотын стандарт руугаа орцгооё. Хэзээ болтол шуудайд хийсэн эвэр шиг нэгэнтэйгээ толхилцох юм. Бүдүүлэг, хэнэггүй зангаараа бусдын эрхэнд халдаж амьдардаг байдлаа зогсоож, нэгдсэн нэг дүрмээ тогтооцгооё. Нийслэлд амьдрах дүрмээ нийтээрээ баримтлаад эхэлбэл нийгмийн стресс, уур бухимдал багасна. Бухимдалгүй иргэн бусдыг хүндэтгэж сурна. Хүндлэл байгаа газарт хүнд суртал гэж үгүй. Хүнд сурталгүй болбол шударга тогтолцоо бий болно. Шударга тогтолцоо бий болсноор авлига, хээл хахуул, хулгай, луйвар устана. Цаашлаад авлигагүй улс бодит утгаараа дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн хөгжих боломжтой.

Эх сурвалж: Э. Мөнхтүвшин DNN.MN


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв1 цаг 53 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог1 цаг 57 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг2 цаг 1 минутын өмнөТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ2 цаг 13 минутын өмнөАТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан4 цаг 41 минутын өмнөЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно4 цаг 49 минутын өмнөДэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа5 цаг 48 минутын өмнөГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ5 цаг 51 минутын өмнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ5 цаг 56 минутын өмнөДэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ6 цаг 47 минутын өмнөАТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв6 цаг 50 минутын өмнөХууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ8 цаг 44 минутын өмнөМонгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо8 цаг 51 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав9 цаг 32 минутын өмнө“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно9 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан9 цаг 56 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.