Өвөрхангай аймагт 32 настай эмэгтэй хүүтэйгээ үерт урсаж, амиа алджээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Баатарын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/08.01-ний өдрийн 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж уруйн үер буусны улмаас 2 хүн (үүнээс 1 хүүхэд), гэртэйгээ үерийн усанд урсаж нас барсан тухай дуудлагыг 20:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б /32 настай, эмэгтэй/, Б/2 настай, эрэгтэй/ нар гэртэйгээ урсаж нас барсан тул Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллаж иргэн Б /32 настай, эмэгтэй/-ийн цогцсыг 20:30 цагт /гэрээс нь урд зүгт 300 метрээс/ олсон. Б /2 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.02-ны өдрийн 06:07 цагт гэрээс нь урд зүгт 1.5 км-ээс олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
АТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь.gif)

Сэтгэгдэл бичих