Улаанбаатарчууд аа, Хандив цуглуулж улсын их дэлгүүрийн ариун цэврийн өрөөг тохижуулцгаая


8-р сарын 2
10 цаг 14 минут

     Монгол орны аялал жуулчлалын улирал ид үргэлжилж байна. Эдийн засагчид, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд энэ жилийг олон улсын аялал жуулчлалын салбар ковидын дараагаас эрчтэй сэргэсэн жил байна гэж дүгнэсэн нь биеллээ олж, Монгол орныг зорин ирж буй жуулчдын цуваа үргэлжилсээр байна. Энэ жилийн хувьд манай улсад солонгос жуулчид олноор ирж байгаа юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан статистикаар өнгөрсөн сарын байдлаар БНСУ-аас 60 мянган жуулчин Монголд буужээ.

Энэ нь манай орныг зорьж буй нийт жуулчдыг улсаар нь харьцуулахад өндөр үзүүлэлт гарч буй. Мэдээж үүнд Солонгосын урлаг соёлын оддын Монголд хийсэн аяллууд тодорхой хувь нэмэр оруулсан. Нөгөө талаар Солонгост зуны хамгийн халуун үе эхэлсэнтэй холбоотойгоор сэр сэр салхитай, бур бур бороотой Монгол тэдний хувьд диваажин л гэсэн үг. Тиймээс солонгос жуулчдын цуваа нэг хэсэгтээ л үргэлжилж, манай орны аялал жуулчлалын салбарт багагүй хувь нэмэр оруулах таатай дүр зураг харагдаж байгаа юм. Энэ хагас жилд бид жуулчдаасаа 120 орчим сая ам.доллар олсон гэж албаны хүмүүс ярьж байгаа.

Тэгвэл энэ мөнгийг бид ОУВС-д орж байж, байдгаа тоочиж ам шүдээ өгч байж авч байсан удаа нэг биш. Жуулчлал гэдэг ийм л ашигтай байдаг аж. Аль газрын жуулчид зорьж очсон улсынхаа төв, брэнд болсон дэлгүүрээр зочилдог, худалдан авалт хийдэг уламжлалтай.

Монголд ирсэн жуулчдын хамгийн түрүүнд хаалгыг нь татдаг дэлгүүр бол Улсын их дэлгүүр. Тиймээс аялал жуулчлалын оргил үе гэмээр энэ өдрүүдэд тус дэлгүүр хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаж байна. Нэг талаар баярлах ч нөгөө талаар үйлчлүүлэгч гадаад жуулчдын өмнөөс нүүр улайхаар нэг асуудал энэ том дэлгүүрт бий болоод удаж байгаа юм. Тэр бол үйлчлүүлэгчдийн ариун цэврийн өрөө. Нэг дор олон зуун хүн үйлчилгээ авч байгаа тус дэлгүүрийн ариун цэврийн өрөө ердөө л хоёр, гуравхан суултууртай. Модон жорлонгоо олон жил ярьж, сольж чадаагүй байгаа монголчуудын хувьд Улсын их дэлгүүрийн ариун цэврийн өрөө харин ч боловсон юм шиг санагдаж болох ч гадны жуулчдын хувьд эсрэгээрээ, маш эмзэг асуудал болдог. Учир нь суурин амьдралын хэв маягаар хэдэн зуун жил оршиж ирсэн гадныхны хувьд ариун цэврийн өрөө нь тав тухтай, хүртээмжтэй, цэвэр цэмцгэр байх нь амьдралын наад захын шаардлага болчихсон. Ямар сайндаа Солонгосын сошиал од бүсгүй Монголд аялсан сэтгэгдэлдээ “Анх удаа байгальд бие засч үзсэн нь хамгийн сонирхолтой байлаа” гэх вэ дээ.

Маш товчхоноор монголчуудын ариун цэвэр, тав тухын тухай ойлголт, хандлага, түүнийг амьдралдаа хэрэгжүүлдэг байдалд дүн тавьчихаж байгаа юм. CU, GS25 зэрэг гадны сүлжээ дэлгүүрүүд салбарт бүртээ ариун цэврийн өрөө тохижуулж монголчуудад ёстой л “соёлын хувьсгал” тарьсан шүү дээ. Гэтэл бүхэл бүтэн улсын нүүр царай болсон төв дэлгүүрийн ариун цэврийн өрөө хүртээмжгүй. Хоёр гуравхан суултууртай давчуу өрөөний хаалган дээр үйлчлүүлэгчид дугаарлаад зогсчихдог.

Ингэж ачаалалтай ажилласан газрын ариун цэвэр, үнэр танараас эхлээд л асуудал үүсдэг. Яг л бороотой өдрийн хонины хот шиг орчин үүсдэг гэхэд хилсдэхгүй. Гадаадад хөдөөний зам зуурын дэн буудал, ШТС-уудад ч ийм орчин нөхцөлтэй ариун цэврийн өрөө байхгүй. Харин манайдаа улсын нийслэлд, бүр А зэрэглэлд байрладаг төв дэлгүүрийн ариун цэвэр сахих үйлчилгээ ийм дүр зурагтай олон жил болж байгаа юм. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэдтэй хүн үйлчлүүлэх тухай бодоод ч хэрэггүй. Үнэхээр нүүр улаймаар, бүдүүлэг үйлчилгээ гэж нэрлэхэд зохино. Уг нь үйлчилгээний байгууллага ямар байх ёстойг, ямар стандарттай байхыг Худалдааны гавьяат ажилтан А.Шагдарсүрэн гуай хамгийн сайн мэдэх учиртай. Тэрбээр үр хүүхдүүдийнхээ хамтаар Улсын их дэлгүүрийн ихэнх хувьцааг эзэмшдэг, нэг ёсондоо эзэн нь. Төрөөс хүртсэн шагнал нь худалдаа үйлчилгээ ямар байх ёстойг олон үггүй л тайлбарлаж байгаа юм. Гэвч ашиг хүртэж амьдралаа тэжээж ирсэн хөрөнгийнх нь нүүр царай ийм гундуу, жилээс жилд үйлчилгээ нь унаж байгааг харахад хүүхдүүд нь дэлгүүрийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаад, эцгийнхээ оролцоог багасгасан юм болов уу даа. Дэлгүүрийн өнөөдрийн орчин нөхцөлийг харахад эзэд нь өндөр түрээснийхээ ашгаа л хуваагаад суудаг юм уу гэмээр үйлчилгээ гэж тэг заачихсан газар болоод удлаа.

Нэгэнт улсын нүүр царай болж байгаа Улсын их дэлгүүрийн ариун цэврийн өрөөг стандартын үйлчилгээтэй болгоё. Зай талбай томтой, олон суултууртай, агааржуулалт сайтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэдтэй эцэг эхчүүд тухтай ороод бие засчихдаг хүртээмжтэй болгож тохижуулъя. Эзэд нь энэ тохижилтонд төсөв гаргаж чаддаггүй юм бол А.Шагдарсүрэн гуай дансаа тавьчихмаар байна, ард түмнээс хандив цуглуулъя. Улс орныхоо, Улаанбаатар хотынхоо нэрийг бодъё. Үүнд худалдааны гавьяат нэрэлхээд яахав, дансаа тавиад хэдэн цаас олоод ариун цэврийн өрөөгөө сайхан болгоод авчих. Харин цугласан мөнгөнөөс нь луйвардчихгүй юм байгаа биз дээ. Нэрээ бодох байлгүй. Мэдээж ард түмний хяналт ажиллуулна, хашир нь дээр. Манайхан ямар билээ. Дараагийн ээлжинд нийтээрээ Улсын их дэлгүүрийн авто машины зогсоолыг тохижуулах хандив босгоё, монголчууд аа. Тэд үйлчлүүлэгчдэдээ хайргүй, үйлчилгээний соёл гэж мэддэггүй.

Гавьяат ажилтан А.Шагдарсүрэн, түүний үр хүүхдүүдийг хөлжүүлэх гэж 40 мянгатын айлууд хэдэн жил түгжрэл дунд амьдарлаа. Үйлчлүүлэхээр очсон иргэд машинаа тавих зогсоолгүй, эргэн тойронд нь хий дэмий л түгжрэл үүсгэдэг. Улсын их дэлгүүрийн эздэд энэ падлийгүй мэт явж ирсэн. Авто зогсоол гэдэг орчин үед ямар чухал байдгийг, яаж байгуулж болдгийг Сансарын “Е-март” худалдааны төв харуулчихсан. Гэтэл манайд Улсын их дэлгүүр гэхээр жижиг хувьцаа эзэмшигчдээ хууран мэхэлж, түрээсээ нэмэгдүүлсэн тухай л дуулдаж ирсэн. Уг нь тэд дэлгүүрийнхээ газар доор хэдэн давхар ч авто зогсоол байгуулчих хур хөрөнгөтэй болж амжсан баймаар. Яахав, тэд ариун цэврийн өрөө, авто зогсоолоо тохижуулж мэдэхгүй, төсөв гаргаж чадахгүй бол нэр төрөө бодоод нийтээрээ хандив цуглуулж, стандартын үйлчилгээтэй болгоё.

Энэ тухай уншигч та бүхэн ямар саналтай байна вэ. Үйлчилгээ муутай, үнэр танартай ариун цэврийн өрөөтэй төв дэлгүүртэй гээд улсын нэр гарахаас А.Шагдарсүрэн гуай, түүний үр хүүхдийн нэр гарахгүй. Улсын их дэлгүүрийн нэрийг аврах ийм л зам байх шиг байна, уншигчид аа!

Эх сурвалж: Б.Энхзаяа DNN.MN


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав1 цаг 3 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна1 цаг 7 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ1 цаг 11 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 39 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ4 цаг 21 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 цаг 31 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.