Бунхант булшны энэ жилийн малтлага дуусаж иргэдэд нээлттэй үзүүлэв


8-р сарын 3
8 цаг 18 минут

     Сяньбигийн үеийн бунхант булшны малтлага, судалгааны ажил гурав дахь жилдээ Хонгор сумын нутаг Говил уулын бэлд үргэлжилж байна.

Энэ жилийн малтлагыг ажил өнөөдөр дуусгавар болж байгаа бөгөөд өчигдөр буюу наймдугаар сарын нэгний өдөр иргэдэд малтлагаас гарсан олдворыг нээлттэй үзүүллээ.

Тодруулбал, малтлагын үр дүн буюу малтлагаас илэрсэн олдвор, хэрэглэгдэхүүнүүд, анхан шатны бэхжүүлэлт хийж сэргээн засварлах, мөн шавжийн судалгааг хэрхэн хийж буйг аймаг орон нутгийн удирдлагууд, орон нутгийн иргэдэд үзүүлж, эртний түүхийн үнэ цэн, судалгааны ач холбогдол, ирээдүйн үр өгөөжийн талаар танилцууллаа.

Төслийн ахлагч Т.Идэрхангайн тайлбарласнаар: Дурсгалт газрын хөрс нь ихээхэн өвөрмөц бөгөөд тус газрыг Сяньбичүүд маш сайн сонгож оршуулга үйлдсэн нь энэ газар нутагт түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах боломжийг олгож буйгаараа онцгой байна гэв.

Тэрбээр цааш нь бид энэ жил том хэмжээтэй хоёр булшийг сонгон судалсан. Том хэмжээтэй нэг бунхант булш нь эрт үед тоногдсон хэдий ч эртний түүх, тэр дундаа Сяньбичүүдийн түүхэнд урьд өмнө илэрч байгаагүй онцгой өвөрмөц олдворуудтай байна. Харин язгууртны бунхан тоногдоогүй бүтэн байсан хэдий ч язгууртны хоёр авс хоосон байсан нь анхаарал татаж байна. Энэ нь тухайн үеийн түүх соёлыг судлахад онцлог хэрэглэгдэхүүн боллоо.

Уг бунхан нь урд хойноо хоёр хаалгатай. Хойд хаалгаар ороход хоёр язгууртны оршуулгатай, үүдэнд нь зарц бараа бологсод байх магадлалтай босоо болон хагас суугаа байдалтай хоёр хүний бүтэн шарил, дал, дөрвөн өндөр тавьсан байна. Үүдэнд дорго, шувуу зэрэг ан амьтад, бод мал байна.

Малтлагаар олон тооны сонгодог хэлбэрийн шавар ваарууд бүтнээрээ олдсон нь ховор бөгөөд анхны байдлаараа хэвээр байгаа нь ихээхэн онцлогтой юм. Энэхүү бүлэг дурсгал нь Айрагийн гозгорын дурсгалтай гадаад болон дотоод зохион байгуулалтаараа ерөнхийдөө ижил ч зарим талаараа гадаад зохион байгуулалтын хувьд Айрагийн гозгорт байхгүй хэв шинжтэй, өвөрмөц зохион байгуулалттай байна. Зарим булшнууд нь хэмжээний хувьд Айрагийн гозгор дахь булшнуудаас том байгаагаараа онцлог аж.

Энэ оршуулгын дурсгалт газар нь Сяньбичүүдтэй холбоотой Монгол нутгаас илрэн олдоод буй хоёрдох том оршуулгын газар болохоороо түүхэн чухал ач холбогдолтой учир дээрх бүх судалгааг нэгтгэн шинэ бүтээл туурвихад бэлтгэх, олон нийтэд танин мэдэхүйн мэдлэг олгох, баримтад кино хийх, өвөг дээдсийн түүхийг бодит баримтад тулгуурлан дэлхий дахинаа сурталчлан таниулах нь зүйтэй гэв.

Эх сурвалж: montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой6 цагийн өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ7 цаг 37 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа8 цаг 23 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ9 сар 24. 11:50Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ9 сар 24. 11:45УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 24. 10:54Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 24. 10:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 сар 24. 10:42Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 сар 24. 10:38Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.