Т.Төржаргал: Нүүрсний экспортоос энэ жил 600 сая ам.долларын илүү орлого олох боломжтой


8-р сарын 4
9 цаг 24 минут

      Эдийн засагч Т.Төржаргалтай нүүрсний зах зээл, эдийн засгийн үр өгөөж ямар байгаа талаар ярилцлаа.

-Нүүрс бол Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн тулгуур. Тэр утгаараа нүүрсний экспорт ямар байгаа талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын нийт эдийн засгийн 97 хувь нь түүхийэдээс хамааралтай. Жилд 40-50 сая тонн түүхий, боловсруулаагүйбүтээгдэхүүн экспортолж орлого олж байна. Өнгөрсөн онд 12 тэрбум ам.долларын экспортын орлого олсон. Манайхойд хөрш урагшаа Хятад руу нийлүүлэх түүхийэдийн экспортоо улам нэмэх сонирхолтойбайна. Оны эхэнд ОХУ-ын ерөнхийлөгч Путин БНХАУ-ын дарга Си Жиньпинтэйутсаар ярихдаа энэ онд хоёр орны худалдааг улам идэвхжүүлнэ гэдгээ онцолсон. Энэ юу хэлж байна гэхээр манайнүүрснийзах зээл улам л хумигдах эрсдэлтэйгэсэн үг. Тиймээс бид маш анхаарал болгоомжтойбайх хэрэгтэй. Нүүрснийүнэ 2023 оны гарснаас хойш буюу оны эхнийхагас жилийн байдлаар 59.2 хувиар унасан. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэйхолбоотойгоор олон улс нүүрснийхэрэглээгээ танаж, багасгасан нь шууд зах зээл дэх нүүрснийханшид том цохилт үзүүлээд байна. Энэ нь мэдээж манайх шиг нүүрсээр эдийн засгаа авч явдаг орнуудад таагүймэдээ гэсэн үг. Яг өнөөгийн байдлаар экспортод гарч буйнүүрснийүнэ тонн тутамдаа 160-175 ам.доллар л байна. Угтаа тонн тутамдаа 400 ам.долларт хүрч байсан нүүрснийүнэ ингэж бууна гэдэг Монгол Улсын эдийн засагт тийм ч таатаймэдээ биш л дээ. Гэхдээ өнгөрсөн зургадугаар сараас хойш нүүрснийханш дахин сэргэж, өдөр ирэх тусам бага багаар өссөөр байгаа нь маш сайн мэдээ.

-Энэ жилийн тухайд манай улс хичнээн хэмжээний нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа юм бэ?

-Өнгөрсөн 2022 онд 32 сая тонн нүүрс экспортолсон бол энэ онд 36.5 сая тонныг экспортлохоор төлөвлөөд байгаа.

Гэхдээ урд хөршийн дотоод нөхцөл байдал сайжирч, 2023 оны нэгдүгээр сард Монгол Улс 3.5 сая тонн чулуун нүүрс экспортолсон. Энэ хэмжээгээрээ экспортолсон тохиолдолд жилд 42 бүр 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Мэдээж хэрэг гаргаж байгаа нүүрсний хэмжээ өсөхийн хэрээр манайх руу орж ирэх валютын урсгал нэмэгдэнэ гэсэн үг. Эдийн засагч хүний хувьд бид энэ жил төлөвлөснөөс 600 сая гаруй ам.доллараар илүү экспортын орлого олох боломжтой гэж харж байгаа. Зөвхөн нүүрснээс шүү дээ. Өнөөдрийн эдийн засгийн сэргэлтэд эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого, тэр дундаа нүүрсний экспорт нөлөөлж байна. Нөгөөтэйгүүр БНХАУ-ын эдийн засаг нь есөн хувиар өслөө. Үүнийг дагасан эрэлтээс үүдэн Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өсч байгаа гэж ойлгож болно.

-Та экспортын орлогын 90 гаруй хувийг нүүрсний орлого эзэлсэн гэж хэлсэн. Ер нь нүүрсний орлого ингэж нэмэгдэхэд Засгийн газраас зарласан авлига, нүүрсний хулгайтай тэмцэх ажил нөлөөлж байгаа болов уу?

-Мэдээж нөлөөлж байгаа. Монгол Улсаас экспортод бүтээгдэхүүн гарсан л бол түүний орлого нь Монголдоо орж ирдэг байх ёстой. Гэтэл Монголоос нүүрс гарчихаад валют нь орж ирэхгүй байсан асуудал гарлаа. Энэ нь мэдээж эдийн засгийн урсгалд нөлөөлж байсан. Харин үүний эсрэг Засгийн газраас тодорхой үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь үр дүнд хүрч байгаа гэж үзэж байна. Товчхондоо биет хэмжээ, зах зээлийн үнээр борлуулсан хэмжээгээр валютын урсгал орж ирэхгүй байгаагаас валютын нөөц дундарч, ханш өсөх зэрэг эрсдэлүүд гарсан. Тиймээс тэр чиглэлд авсан арга хэмжээ, тэмцэл нь Монгол Улсад орох ёстой орлогыг бүрэн төвлөрүүлэхэд нөлөөлсөн болов уу.

-Нүүрсний зах зээл цаашид ер нь хэрхэн өөрчлөгдөхөөр байна вэ?

-Олон улсын эдийн засагч, шинжээчдийн таамаг нь БНХАУ-ыг хүлээх. БНХАУ-ыг дэлхийн хамгийн том нүүрс олборлогч гэхэд хилсдэхгүй. Тэд нэг жилд дэлхийн нийт нүүрсний олборлолтын тал хувийг дангаараа дүүргэж байсан шүү дээ. Харин одоо нүүрсний зах зээлийн ирээдүй БНХАУ-ын гарт байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Цаг уур, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцсон, тэр тал дээр эерэг хариу өгдөг нүүрсний тоглогчийн хувьд шийдвэр гаргах үлдээд байна. Нүүрсний хэрэглээгээ багасгаж, сэргээгдэх эрчим хүч, цөмийн энергид шилжих үү, “сурсан зангаараа” нүүрсээ хэрэглээд үлдэх үү гэдгээс бүхэл бүтэн дэлхийн нэг том салбарын зах зээл хамаарч байгаа. Гэхдээ шинжээчдийн тооцож байгаагаас харвал дэлхийн нүүрсний зах зээл ойрын 10 жилдээ энэ хэвээрээ байна. Тиймээс бид зах зээл хумигдах вий гэж айхаас илүүтэйгээр ОХУ-ын экспортод санаа зовинох шаардлагатай. Учир нь тэд бидний зах зээл рүү хүчтэй орж ирж байна. Нөгөөтэйгүүр ОХУ-аас БНХАУ-д нийлүүлж байгаа нүүрсний үнэ улам хямдарч байна. Тэд дийпинг үнээр нийлүүлж, далайн тээврээр хүргэж байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар ОХУ-аас Хятад руу нийтдээ 60 сая тонн нүүрс экспортолсноос 20 сая тонн коксжих нүүрс байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид өрсөлдөөний хувьд Орост зах зээлээ алдах магадлал маш өндөр байна.

-Биржээр нүүрс арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгдсэн гэдэг мэдээлэл бий. Ер нь биржээр арилжаалах нь эдийн засгийн бодит үр өгөөжийг бий болгох боломжтой юу?

-2023 он гарснаас хойш Монголын эдийн засагт сэргэлт ажиглагдаж, эхний хоёр сарын дүн мэдээллээр эдийн засаг 8.1 хувийн өсөлттэй гарсан. Эдийн засаг ингэж өсөлттэй гарахад уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаж, Монголын хөрөнгийн биржээр анхны туршилтын нүүрсний дуудлага худалдаа явуулж эхэлснээр нааштай үр дүн эдийн засагт бий болсон гэж харж байгаа. Эрчим хүчний нүүрсийг уурхайн аман дээрээс 9.5 ам.доллараар худалддаг байсан бол хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш 73 ам.долларт хүрч, үнэ нь 7.5 дахин нэмэгдсэн. Мөн коксжих нүүрсийг уурхайн амнаас 60-62 ам.доллараар арилжаалдаг байсан бол 187 орчим ам.долларт хүрч, үнэ гурав дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монголын Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр далд эдийн засагт ямар боломж байсан нь ингэж ил болсон гэсэн үг.

-Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В түвшинд хэвээр үлдээсэн. Энэ нь мэдээж эдийн засагт эерэг нөлөөг авчирна биз дээ?

-Бас нэг талыг барьж хэт баярлах хэрэггүй юм. В зэрэглэл гэдэг бол дампуурлын зэрэглэлээс ганцхан алхамын зайтай байгааг илэрхийлж байгаа гэсэн үг. Тиймээс бид энэхүү зэрэглэлийг улам дээшлүүлэх чиглэлд ажиллах ёстой. Бид өмнө нь +В түвшинд очиж байсан. Харин одоо түвшин буурч В түвшинд байгаа учраас өрийн таазаа цаашид нэмэгдүүлэх боломжгүй. Тиймээс төсөвтөө хариуцлагатай хандах ёстой. Эхлээд эдийн засгаа тэлэх суурь асуудлууд болох авто зам, төмөр зам, цахилгаан эрчим хүч асуудлуудаа шийдэхэд анхаармаар байна. Төсвийн орлого биднээс хамаарахгүй савладаг. Төсвийн орлого төсөөлсөн хэмжээнээс тодорхой хэмжээгээр өсч байгаа бол түүнийг хуримтлуулах ёстой. Хуримтлалын сан, Төсвийн тогторжуулалтын сандаа хийх ёстой. Харамсалтай нь Тусгай сангийн хуулиар хуримтлуулсан орлогоо дараа жил нь зарцуулж болох хуулийн заалт оруулчихсан учраас бидэнд хуримтлал байхгүй. Багахан хэмжээний ахиу орлого олбол шууд л төсвийн алдагдал руугаа хийчихдэг. Энэ байдлаа бид зогсоох ёстой. Ер нь цаг үе урьд өмнөхөөсөө илүү хариуцлагатай, нямбай, ухаалаг байхыг биднээс шаардаж байна. Хэрэв байж чадахгүй л бол эдийн засаг амархан хямралд орно.

Эх сурвалж: Э.Мөнхтүвшин DNN.MN


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй4 цаг 20 минутын өмнөТөв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ4 цаг 27 минутын өмнөХүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ4 цаг 33 минутын өмнөЭдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв8 сар 22. 12:20Асма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг8 сар 22. 12:14Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна8 сар 22. 11:34200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана8 сар 22. 11:31COP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа8 сар 22. 11:27Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо8 сар 22. 11:23Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ8 сар 22. 11:13"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо8 сар 21. 13:19COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна8 сар 21. 11:21COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ8 сар 21. 11:18УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа8 сар 21. 11:15COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ8 сар 21. 11:11Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?8 сар 21. 9:47COP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа8 сар 21. 9:40УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 21. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 21. 9:32Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав8 сар 20. 14:44COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ8 сар 20. 14:39COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна8 сар 20. 14:34Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ8 сар 20. 14:26ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна8 сар 20. 14:24COP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно8 сар 20. 12:46УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо8 сар 20. 11:30COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ8 сар 20. 11:26Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийж байна8 сар 20. 11:22Сумдад байрлах ШТС-уудын шатахууны хангамжийг эрчимжүүлнэ8 сар 20. 10:23Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо8 сар 20. 9:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.