Үерийн даланг хүчээр чөлөөлөх УИХ-ын тогтоол гаргах уу?!


8-р сарын 7
9 цаг 01 минут

     “...Хамгаалах далан, байгууламжууд үерээс хамгаалах чадамжгүй боллоо шүү” гэж албаныхан, мэргэжилтнүүд олон жилийн өмнөөс хэлж ирсэн. Хэдхэн даргын гарын үсгийн наймаанаас болоод тэр нь хэрэгжиж байсангүй. Хөрөнгө мөнгө гаргах тал дээр гар татсаар ирсэн байдаг. Тэгсэн атлаа үерийн хамгаалалтын бүс, далан байгууламж, гол усны бэлчир дагуулан газар олгож, барилга сууц барих зөвшөөрөл олгосоор ирсэн.

Жишээ зөндөө бий. Хамгийн сүүлд “Авлигал хороолол” гэж яригдаад байгаа “Усан парк” төсөл байна. Энэ хороололтой холбоотойгоор хууль хяналтынхан "...Мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ" гэсэн. Юу болсон нь тодорхойгүй, таг болсон. БХБЯ-наас "...Барилгын ажлын  зогсоолоо" гэсэн. Ажил нь үргэлжилсээр байна.

Харин өмнөх үерээс хойш өнгөрсөн 30 хоногт “Авлигал хороолол”-ынхон өөрсдийгөө хамгаалах PR-ийг л хахтал хийв. Сүүлдээ, энэ хорооллыг барьж буй хүмүүсийг нийгмээрээ өрөвдөж, өмөлзөх тийшээ хандлаа. Гэвч үер давтагдаж, хүний амь эрсдэв. Үнэндээ, “...Өмнөх үерээс хойш бүтэн сар өнгөрөхөд үерээс хамгаалах асуудлаар хэн юу хийсэн бэ” гэж асуувал хариулт нь энэ л байна.

Уг нь Усны тухай хуулийн 22.1-т “...Усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах, үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор, усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.2-т “...Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж заасан.

Үүгээр  Туул, Сэлбэ, Дунд гол, Улиастай, Толгойтын гол, бүх булаг шанд, үерийн хамгаалалтын далангуудаас 50 метрийн зайд байгаа бүх обьект хууль бус гэсэн үг. Ингээд жагсаалт гаргавал олон барилга байшингийн хуулийн зөрчил илэрхий болно. Гэвч дор хаяж энэ хуулийг үйлчлүүлж чадах ганц ч эрх мэдэл одоогоор алга. Дээр хэлсэнчлэн өнгөрсөн 30 хоногт Ерөнхий сайд, Хотын дарга нар газар дээр нь очиж үзсэн. Баахан зөрчил ярьсан. Гэвч нөгөөхөө дийлдэггүй. Юу нураах, юун цуцлах вэ. Эсрэгээрээ,  “Авлигал хороолол”-ынхон улам том том дуугарч гарлаа. "...Манай барилгыг нураана гэх шийдвэрт эрх зүйн орчин байхгүй" гэж хэвлэлээр мэдэгдээд байна.

Маш том “ар”-тай хүмүүс л ингэж чадна. Ерөөсөө энэ хорооллын барилгыг, илтэд хууль бус байж болзошгүй зөвшөөрлийг хэн ч цуцалж дийлэхгүй нь бололтой. Одоо ганц л гарц байна. Тэр нь юу юм гэхээр Монголын Төрийн эрхийг барьдаг дээд байгууллага УИХ л шийдвэр гаргах хэрэгтэй болж байна.

Өөрөөр хэлбэл, УИХ-аас “...Үерийн даланг хүчээр чөлөөлөх” онцгой тогтоолыг гаргах ганц боломж байгаа юм. Хотын үерийн хамгаалалтын даланг 1966 оны Туул голын их үерийн дараагаас барьж эхэлжээ.  1966-1968, 1971-1972 онд Баруун уулын суваг, Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, сувгийг, 1984 онд III, IV хорооллын үерийн сувгийг барьж ашиглалтад оруулсан байдаг. Тэгэхээр тэр далан дагуу, хотын үерийн хамгаалалтын бүсэд орж барьсан, байгуулсан барилгуудыг “цэвэрлэх” нэг удаагийн УИХ-ын шийдвэр шаардлагатай болж байна гэсэн үг. Тэгж байж, Засгийн газар, Хотын захиргаа, хамгийн гол нь хууль хяналтын байгууллагынхан зүг чигтэй болно. Ингэж л уг ажлыг хэрэгжүүлэхээс өөр гарц алга.

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ50 минут 16 секундын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа53 минут 48 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа1 цаг 2 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ1 цаг 7 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна1 цаг 10 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна1 цаг 41 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ1 цаг 58 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа2 цаг 36 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно2 цаг 44 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.