Сонгууль эхэлжээ, улстөрчид уйлаад л, хандив гуйгаад л...


8-р сарын 8
9 цаг 10 минут

     “...Улс төр хар тамхи хоёр адилхан” гэдэг. Нэг орсон хүн гардаггүй. Түүгээр нь адилтгадаг. Нээрэн ч, ажаад байх нээ адилхан л бололтой юм. Тэр нь аливаа сонгууль дөхөхөөр харагддаг л даа. Ер нь сонгуультай сонгуульгүй улс төр дагасан нөхдүүдээс байнга ханхалж явдаг юм.

УИХ-ын 2024 оны  ээлжит сонгууль юу юугүй болох дөхлөө. Ердөө арваадхан сар үлдсэн. Ирэх сонгуулийн тоглоомын дүрэм наадмын өмнө тодорхой болчихсон. УИХ 126 гишүүнтэй байна. 48 нь жагсаалтаар орно. 78 нь тойргоос сонгогдоно. Энэ 126 гишүүний суудал руу дор хаяж 1260 “хүсэл” тэмүүлж байгаа биз ээ.

УИХ наадмын өмнө сонгуулийн “дүрэм”-үүдийг эцэслэснээс хойш УИХ-ын гишүүний сэнтий зүүдэлж явдаг хүмүүс унтаж чадахаа больж буй бололтой. Уг нь сонгууль угтсан ийм улс төр их нууцаар, далдуур явж байсан юм. Уул нь өдийд ингэтлээ халуурч гарч ирдэггүй үе л дээ.

Харин далдуур сонирхсон тойрог, хүссэн жагсаалтыг нь булаах гэсэн өрсөлдөгчөө шоглоод байдаг цаг л даа. Гэтэл үер болж өнөөдүүлийг “нүх”-нээс нь туугаад гаргаад иржээ. Ингэж цагаасаа өмнө  гарч ирснээс болсон уу яасан, солиорч өгч байна. Сүхбаатарын талбай дээр “...Үерт өртөгсдөд тусална” гээд цаасан дээр “...Хандивын данс” гээд банкны данс биччихсэн нөхөр зогсож байх юм. Гайхлаа

 Эзэд нь хэрэлдээд салцгаачихсан, бараг л хаяад явцгаачихсан нэг намын дарга гээд хэдэн сарын, магадгүй жил гаруйн өмнө явж байсан залуу л даа. Тулгаа гэдэг. Тэгж намын дарга болохоосоо өмнө удирдаж байсан компанийнх нь ажилтан ослоор нас бараад лифтний хонгилд цогцос нь илжрээд олдож байв. Ар гэр нь маш хөөрхийлөлтэй үлдсэн дээ. Тулгаа маань тэднийг хайрлалаа, өмгөөллөө гэж дуулдаагүй. Харин үерийн сургаар өмөлзөөд гараад ирэх нь тэр. Бас нэг намын дарга,  улстөрч бүсгүй “...Хотын дарга огцор” гэж байснаа хэнгэнэтэл уйлж байна. За тэгээд яриад байвал зөндөө л олон “солиотой шоу” цаана чинь явагдаж байна.

Сонгогчид шал өөр болчихоод байхад, улстөрчид, улстөрч болох хүсэлтэй хүмүүс аль 1990-ээд оны арга барилтайгаа үлдчихжээ. “...Өрөвдүүлнэ, уйлуулна, инээлгэнэ” гээд л дайраад байдаг нь хэвээрээ л байх юм. Харамсалтай л юм. Инээх байтугай итгэхээ больчихоод удаж байна шүү дээ, гэтэл. Ерөөсөө ирэх жилийн зургадугаар сар дуустал ийм шоу тасрахгүй нь тодорхой боллоо.

Эрхэм гишүүн болох мөнхийн мөрөөдөлтнүүд маань шоу тоглоод сүйд хийх бололтой. Өрсөлдөгчөө намнана гэнэ. Тэр нь бүтэлгүйтвэл өөрөө цамнаж үзүүлнэ. Тийм учир, ийм шалтгаантай. Тэгэхээр хэн нэгэн улстөрч, ямар нэг үйлдэл хийгээд гарч ирвэл “...Сонгууль дөхсөн, солиотой шоу үзүүлж байна” л гэж ойлгоорой. Гэхдээ цаадуул чинь хэрэгтэй юм өгвөл аваад хэрэглэх хэрэгтэй. “..Мөнгө өгвөл авчих. Тэртэй тэргүй тэр чинь хулгайн мөнгө. Тэгээд сонгох гэснээ дугуйлчих” гэдэг М.Зэнээ агсаны үг гээд ам дамжаад байдаг даа. Ер нь тэгээд нэгэн философичийн “...Шинжлэх ухааны салбаруудаас улс төр шиг авьяас чадваргүй хүмүүсээр тэгтлээ зэрэмдэглүүлсэн нь үгүй” гэсэн нь л аргагүй үнэн юм, ялангуяа манайд?!

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ18 минут 21 секундын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ3 цаг 1 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан3 цаг 12 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож байна5 сар 7. 10:12“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ахмадууд хэрхэн бүртгүүлэх вэ5 сар 7. 9:22“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 7. 9:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.