Р.ЭМҮЖИН: Б.Чойжилсүрэн тараа таниулж, тархиа хэмжүүллээ дээ. Ченж бол ченж л байдаг юм байна


8-р сарын 10
10 цаг 28 минут

      Нийслэл нийт 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж, үүний 177.5 тэрбум төгрөгөөр нь БНХАУ-аас хагас коксжсон нүүрс асаагуурын хамт худалдаж авах талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-д танилцуулсан.

Тэгвэл өчигдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн НИТХ-д оролцож энэ талаар дараах байр суурийг илэрхийлсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Тэрээр "Утааг бүрэн гүйцэд алга болгоно гэж гоё юм ярьж чадахгүй. Харин багасгая гэж байгаа юм. Ирэх өвөл 12 дугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 31-ний хооронд галлагаа хийнэ. 177 тэрбум төгрөгийн 30 орчим тэрбум төгрөг нь асаагч байна. Үлдсэн нь хагас коксжсон нүүрс худалдан авахад зарцуулна.

Улаанбаатар хот 1.6 сая хүнтэй болсон. Олон хүндрэл, сорилтууд тулгарч байна. Ийм л шийдэл байна. Хамгийн төгс төгөлдөр шийдэл гэж хэлэхгүй. Гэхдээ зүгээр байснаас оролдоод үзье гэсэн шийдвэр гарсан. Энэ өвөл Улаанбаатар хотод үүнийг туршина. Туршилт гэдэг үгнээс айхгүй байна" хэмээсэн юм. 

Тэгвэл яруу найрагч Р.Эмүжин түүнд хандан пост оруулжээ.

"Хүүе энэ хүнээ аваач ээ.

Нийслэл анх удаа бонд гаргаж, хүндрэлтэй асуудлуудаа шийдэх мөнгө босгох юм гэсэн. Тэгсэн Эрчим хүчний сайд, Хурд грүппийн босс, эрх баригч намын эрх хэтэвч болсон энэ нөхөр 177 тэрбумаар хагас кокосжсон нүүрс Хятадаас авч, 45 хоногийн турш нийслэлчүүдийн зуух пийшинг дүүргэж өгөөд утсаа чагнана гэнэ ээ. Энд тэндээс хүн угаартлаа, зуух пийшин хайллаа, яндан шатлаа гэсэн дуудлага ирэх нь үү, үгүй юу турших юм байх аа. За хажуугаар нь Чойжоо мэргэн санаа олж утаа буурлаа гэсэн сурталчилгаа бас нүд сохолж, чих дүлийртэл явж таарна. Ер нь бол цементэн ойн тарзаан хочтой Чойжоо ямар зорилгоор, юу яриад эхлэв? Нүүрс гаргаж хулгай хийдэг байсан, бирж дээр үнэ хаялцуулдаг болсноос хойш сиймхий нүх, сэтэрхий тэвнэ ч олдохоо больсон юм гэсэн. Нүүрс импортлож цавчаа хийнэ гэж байх уу? Чойжилсүрэн гэж энэ нөхөр улс төрд Н.Энхбаярын үед 2005 оноос орж ирсэн, 2008 оноос хойш тасралтгүй УИХ-д сонгогдож байгаа, Сангийн сайд, ЭХ-ний сайд гэхчлэн мөнгө асар ихээр эргэлддэг яамдыг толгойлж өнөөг хүрсэн. Жилийн орлого нь 5.0 тэрбум гэсэн тоог хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан юм гэсэн. Ямартай ч УИХ-ын хамгийн баян гишүүн, бас хамгийн харгис барилгачин. Гол ус, ой, шим мандал, хотын алсын төлөв байдлыг үл харгалзан, ар араас нь адил загварын аймаар шахуу байшингууд босгож, нийслэлийг цементэн шугуй болгосон, өөрөө дунд нь тарзаандаж явдаг. Нийслэлийн дундуур урсдаг, агаар чийгшүүлж, зөөллөх үүрэгтэй гурван голын амийг атгасан. Нийт 30 гаруй компанитай, хувьцааг нь эзэмшдэг гэдэг. Түүний Солар хаус гэх компани ЖДҮ-тэй нэр холбогдож байсан. За одоо тэгээд тарзааны туршилтанд бүгдээрээ орох билүү, яах билээ? Увсынхан энэ хүнээ авч, Улаангомынхон эхлээд туршилтанд орох юм уу? Сонгуулийн урд өдөр увсынхны хүн нэг бүрийн дансанд 50, 100к шилждэг, хэн илгээснийг нь бүгд мэддэг, ханцуй дотроо залбираад харайж очоод саналаа өгдөг юм гэсэн шүү. 50, 100к-гаар тарзаан л илгээх юм даа. 15 жил тасралтгүй сонгосон гишүүн чинь нийслэлчүүдээр туршилт хийнэ гээд байна шүү. Бид ямар харх юм уу, Чойжоо ямар лабораторийн эрхлэгч юм уу? Хорин жил дуншсан тавдугаар цахилгаан станцаа баръя аа гэх юм болов уу гэж хүлээсэн чинь тараа таниулж, тархиа хэмжүүллээ дээ. Ченж бол ченж л байдаг юм байна. Нүүрс ченжлэнэ гэнэ ээ. Барилгын бизнесээс ашигтай харагдав уу, эсвэл Хятадын компаниудтай үүсгэсэн өглөг авлагаа нүүрсээр хааж, нийслэлийн мөнгө, нийслэлчүүдийн эрүүл мэнд хоёроор наадаад азаа үзэх гэв үү? Улс төрийн карьер нь нэгэнт улдсан болохоор их ч үмхий, бага ч үмхий гээд дайрах нь л дээ, золиг чинь! Ингэхэд энэ хүн чинь ЭХ-ний сайд юм уу, нүүрсний наймаачин юм уу, туршилтын лабораторийн эрхлэгч юм уу, яг аль нь юм бээээ?" хэмээсэн байна. 

Эх сурвалж: www.arslan.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 секундын өмнөГаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав32 минут 22 секундын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!38 минут 2 секундын өмнөХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.