Үерийн хохирлыг Монголд төр, Солонгост даатгал барагдуулдаг


8-р сарын 22
8 цаг 26 минут

     Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт үзэгдлүүд дэлхий нийтэд тохиох боллоо. Тэгвэл байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хохирсон иргэдийн хохирлыг улс орнууд хэрхэн барагдуулдаг талаар энэ удаагийн “Бид, Тэд” буландаа онцолж байна.

Монгол Улс амь насаа алдсан иргэнд хоёр өрөө байр олгов

Өнгөрсөн долдугаар сараас хойш нийслэлд хэд хэдэн удаа үер боллоо. Үерээс үүдэлтэй орон сууц, байшин, барилга, авто машин тэр ч бүү хэл 10 сартай нярай, хоёр залуу амиа алдсан.

Тэгвэл ослын улмаас амь эрдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын нөөц хөрөнгөнөөс тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн юм. Түүнчлэн үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр монгол гэр иж бүрэн тавилгатай олгохоор шийдвэрлэжээ. Тус ажилд хувийн хэвшлүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран дэмжлэг үзүүлж  ажиллахаа илэрхийлсэн байна.Үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн онцгой комисс руу хандахыг Нийслэлийн онцгой комиссоос анхааруулж байсан юм.

БНСУ-д даатгалын компани хохирол барагдуулдаг

Өмнөд Солонгос улсад өнгөрсөн долдугаар сарын 17-нд олон хоног бороо орсны улмаас гамшиг нүүрлэсэн. Тус үерийн үеэр 22 хүн амиа алдсан нь тогтоогджээ. Хамгийн их хохиролтой бүс нутаг нь уулсын дунд оршдог Умард Гёнсан муж бөгөөд Умард Чунчон мужийн Чонжү хотын газар доорх хонгилд 19 хүн автомашинтайгаа живснийг аварсан байна. Тэгвэл Солонгост байгалийн гамшигт үзэгдлээс болж амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд хохирлыг даатгалаас барагдуулдаг байна. Тодруулбал, Байгалийн гамшгийн үед төрөөс мөнгөн тэтгэмж, тусламж дэмжлэг үзүүлдэггүй байна. Солонгост даатгал өндөр хөгжсөн байдаг бөгөөд иргэд нь эд хөрөнгө, амь нас, автомашин, эд эрхтнээ хүртэл даатгуулсан байдаг ажээ. Энэ тухай Солонгос улсад амьдардаг Монгол Улсын иргэн Б.Өлзийжаргал “Солонгос улсын иргэдийн 95 хувь нь даатгалд хамрагдсан байдаг гэсэн судалгаа байдаг. Гадаадын иргэд бид ч гэсэн амь нас, эрүүл мэндээ даатгуулдаг. Эрсдэл учрахад даатгалаас нөхөн төлбөр олгодог нь санхүүгийн асуудлыг хөнгөвчилж өгдөг. Өнгөрсөн сард үерээр нас барсан иргэний ар гэрт даатгалаас 200 сая вон олгосон гэх мэдээ гарч байсан” гэв.

БНХАУ-д төрөөс нөхөн олговор олгожээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өнгөрсөн сард үерийн улмаас 20 хүн амиа алдсан гэж мэдээлсэн. Тус хүчтэй аадар бороо нь Доксури хар салхинаас үүдэлтэй аж. Тэгвэл тус үерт Бээжинд 11,  Хэбэй мужид есөн хүн амиа алдсан гэж “Синьхуа”-аас мэдээлсэн юм. Мөн энэ үеэр Бээжинд 27, Хэбэйд зургаан хүн сураггүй алга болж байсан юм.  Алга бологсдын 13 нь Ментугоу хотод, бусад нь Чанпин, Фангшан дүүргийнх байжээ. Тэгвэл БНХАУ байгалийн гамшгаас үүдэлтэй нас барж, эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүст  төрөөс ар гэрийнхэнд нь нөхөн олговор өгч дахин ийм гай зовлон давтагдахгүй байх үерийн стратеги гаргахыг үүрэг болгожээ. Үүний дагуу Үерийн "менежмэнт"-ийн стратегийн менежментийг боловсруулжээ. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр үерийн усыг дахин ашиглаж хотжилтоос үүдэлтэй усны хомсдолыг арилгах юм. Мөн Хятад улс үер болон түүний сөрөг нөлөөллийг багасгах төдийгүй эдгээр жинхэнэ байгалийн гамшгаас ашиг олох стратегийн сайн жишээ юм.

Уур амьсгалын өөрлчлөлттэй холбоотойгоор Азийн улсуудад үер болж буйг дээр онцолсон. Тэгвэл манай улс шиг хотын буруу төлөвлөлт, ус дамжуулах хоолойгүйгээс болж иргэд нь хохирсон тохиолдол байхгүй байлаа.

Сонирхуулахад, Нийслэлийн газрын албанаас үерийн далан бараадан амьдарч буй айлуудыг Хан-Уул дүүргийн XIII хороон дахь шинэ суурьшлын бүс рүү үнэгүй нүүлгэхээр болсон. Шинэ суурьшлын бүсэд суурьших хүсэлтэй айлууд дүүргийнхээ Засаг даргад өргөдөл гаргаснаар нүүх зардлыг нь олгох гэнэ. Тодруулбал, Дүүргүүдийн газрын албанаас зөвшөөрөлгүй газарт буусан айлуудад нүүхийг шаардсан бичиг жил бүр өгдөг ч иргэд шаардлагыг нь биелүүлдэггүй. Ойрдоо дуу цахилгаантай аадар бороо их орох төлөвтэй байгаа учраас зөвшөөрөлгүй газар буусан айлуудыг шинэ суурьшлын бүс рүү нүүж, эд хөрөнгө амь насаа хамгаалахыг Нийслэлийн газрын албанаас сэрэмжлүүлэв. Гэвч шинэ суурьшлын бүсэд одоогоор нүүж очсон айл байхгүй гэдгийг албаныхан хэлж байлаа. Үерийн ам сахиж буун үерт өртөж улсаас тэтгэмж авдаг жишиг тогтох вий.

 

Эх сурвалж: Б. Баяржавхлан “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой8 цаг 45 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ9 сар 24. 15:19Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа9 сар 24. 14:33Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ9 сар 24. 11:50Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ9 сар 24. 11:45УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 24. 10:54Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 24. 10:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 сар 24. 10:42Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 сар 24. 10:38Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.