Нутгийн иргэдийн оролцоо ба хөгжлийн сэтгүүл зүй


8-р сарын 29
9 цаг 25 минут

        Эрдэс баялгийн тоймч Гонгорын Идэрхангай

............................

-Сайн байна уу Та?

-Сайн сайн. За хүү минь, би уурхайн хаалтын талаар өөрийн гэсэн ойлголт авах гэж ирлээ дээ.

-Та наашаа суу, тавагтай идээ амс. Одоо танд тодорхой тайлбарлаад өгье. Танд эхлээд асуулт байна уу?

-Байна аа. Энэ Салхитын уурхай чинь одоо хаагдах гээд байна уу. Уурхайн хаалт гэхээр нь тэгж ойлголоо.

-Үгүй ээ ах аа. Уурхайн хаалт гэдэг нь одоо хаагдах тухай биш, 10 жилийн дараах хаалтыг одооноос төлөвлөх тухай л яриад байгаа юм.

-Аан зөв зөв. Нутгийн бид чинь тиймшүүхэн л ойлголттой яваад байсан юм. Уурхай хаалттай байсан, одооноос нээлттэй болох нь дээ, ашгүй. (Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багаас ирсэн нутгийн иргэн, бидний дунд ийм яриа өрнөв. MERIT төслийн багийн чадварлаг зөвлөхүүд уурхайн хаалтын тухай тал бүрийн мэдээллийг сонирхсон хүн бүрт энэ мэтээр уйгагүй өгч байлаа.)

............................

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ШИНЭ ХУУДАС НЭЭСЭН ОРОЛЦОО

Уурхай хаалт гэхээр орон нутгийн иргэд битгий хэл, салбарын түвшинд ч бүрэн, сайн мэдлэг, мэдээлэлтэй болж амжаагүй яваа.

Монгол Улсад уурхай хаасан түүх үгүй. Эрх зүйн хувьд ч шинэ тутам ойлголт. Тийм болохоор энэ нь мэргэжлийн багийн нөр их хөдөлмөрийн үндсэн дээр, олон цуврал уулзалт хэлэлцүүлгийн дүнд олж авах шинэ мэдлэг юм.

Салхитын мөнгө, алтны ордын хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд MERIT төслийн баг 1 жил, 9 сарын хугацаанд нийт 3 удаагийн томоохон хэлэлцүүлэг, оролцогч талуудын 13 удаагийн уулзалт, чадавх бэхжүүлэх 5-8 удаагийн сургалтыг зохион байгуулав.

Канадын эрдэс баялгийн салбарт амжилттай нэвтэрсэн уурхайн хаалтын жишиг стандарт Монголын төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн үйл ажиллагаанд бүрэн шингэж, уурхайг тогтвортой бөгөөд төлөвлөгөөтэйгээр хаахад мэдээж хугацаа хэрэгтэй.

Хамгийн чухал нь салбарын яамдууд, төрийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа, орон нутгийн иргэд, хэвлэл мэдээллийнхэн гээд олон талын оролцогчид энэ төсөл дээр санаа, зорилго, хүч боломжоо нэгтгэж ажилласан юм.

Чухамдаа тэдний нэгдмэл санаа, зорилгын дүнд бий болсон “Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө” эрдэс баялгийн салбарт шинэ хуудсыг нээж байна. Өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран нээлттэй хэлэлцүүлгүүддээ идэвхтэй оролцсон Дундговийн иргэд бол салбартаа үлгэр жишээч.

Иргэдийн ийм жишиг оролцоонд тулгуурлан боловсруулсан "Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө"-г MERIT төслийн баг холбогдох талуудад (07.03) хүлээлгэн өгсөн юм.

...........................

ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ИДЭВХЖҮҮЛЭХЭД ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

Эрдэс баялгийн салбарт соён гэгээрүүлэх үйлсийг дэлгэрүүлж яваа “Эрдэс баялгийн тойм” сонины Редакц нь MERIT төслийн баг болон бусад оролцогч талуудтай Хөгжлийн сэтгүүл зүйн зарчмыг илүүтэй баримтлан, арга хэлбэрийг нь тодорхойлон ажиллаж байна.

Дэлхий ертөнцөд эдүгээ “Иргэний сэтгүүл зүй”, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй”, “Цахим сэтгүүл зүй”, “Байгаль орчны сэтгүүл зүй”, “Уул уурхайн сэтгүүл зүй”, “Шинжлэх ухааны сэтгүүл зүй”, “Сурталчилгааны сэтгүүл зүй”, “Судалгааны сэтгүүл зүй”, “Дата сэтгүүл зүй” зэрэг олон төрлөөр хөгжиж буй.

Тэгвэл “Хөгжлийн сэтгүүл зүй гэж юу вэ?

Энэхүү шинэ төрлийн сэтгүүл зүй нь товчхондоо орон нутгийн иргэдийн идэвх оролцоог сайжруулж, эерэг ойлголт мэдээллийг түгээн, бодит зөв шийдвэр гаргахад нөлөөлөх чиг хандлага, зарчимтай.

Тогтвортой хөгжлийг дэмжигч сэтгүүл зүй гэж тодорхойлж болно. Чухамдаа тогтвортой хөгжлийн төлөө иргэдийг чадавхжуулахад MERIT төслийнхөн онцгой анхаарч ирснийг онцольё.

Жишиг төсөл орон нутгийн иргэдийг мэдлэг, мэдээллээр хангаснаар хаалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хаалтын менежментийн хэрэгжилтэд хяналт тавих чадавхыг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ойлгох гээд олон талын мэдээлэл, мэдлэгтэй болоход Хөгжлийн сэтгүүл зүй үүрэг цаашид ч их байх болно. Тухайлбал, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөр”-т “Уурхайн хаалтын дараа тогтвортой хөгжил рүү шилжих төлөвлөгөөг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор боловсруулсан байвал зохино” гэжээ.

Энэ нь дээр дурдсанчлан “Хөгжлийн сэтгүүл зүй”-н үйл ажиллагаа бөгөөд “Эрдэс баялгийн тойм” сонины хамтран ажиллаж, хэрэгжүүлж байгаа ажлууд мөнөөс мөн гэдгийг тодотгоё.

Мандалговьд (2023.13-14) зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т гэхэд 150 гаруй иргэн төслийн үндэсний зөвлөх багуудтай ганцаарчлан уулзаж, мэдээллээ авч, 15-30 минутын турш харилцан ярилцаж, саналаа солилцсон.

Хоёр өдрийн турш давхардсан тоогоор 1200 иргэд залуус оролцсон ба “Эрдэс баялгийн тойм” сонины бэлтгэсэн уурхайн хаалтын талаарх тусгай дугаартай нэг бүрчлэн танилцан мэдээллээ авч байлаа. Цаашид орон нутгийн харилцаанд Хөгжлийн сэтгүүл зүй энэхүү хамтын ажиллагааны зарчмаар үргэлжилнэ.

............................

ХӨГЖЛИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙН ТАЛААР ТОВЧХОН...

-1968 онд байгуулагдсан, Манилад төвтэй Азийн хэвлэлийн сан /Press Foundation of Asia/ нь хөгжлийн сэтгүүл зүйн үндэс суурийг тавьсан.

-Энэ байгууллага нь эдийн засаг, хүн ам, хөгжлийн сэдвээр бэлтгэсэн сэтгүүл зүйн үлгэр жишээ бүтээлээр /мэдээ, сурвалжлага/ бүс нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хангах үйл ажиллагаа эрхэлдэг байв.

-Хөгжлийн мэдээллийн харилцаа” үндэсний хөгжил, эв нэгдлийг бататгах чухал хэрэгсэл болж байсан 1960-аад онд Зүүн Хойд Азийн орнуудад /Филиппин, Индонез/ хөгжлийн сэтгүүл зүйн тухай ойлголт бий болж, хөгжсөн юм.

-Хөгжлийн сэтгүүл зүйн “эх баригчид” нь Азид алдартай 60-аад оны сэтгүүлчид байв.Тухайн үеийн авторитар засгийн газрууд тэднийг авилгал, гэмт хэргийг илчилснийх нь төлөө шоронд хорьж, сонинг нь хааж байв. Гэвч тэд сэтгүүл зүйн шинэ арга барилаар Хөгжлийн төлөө тэмцэж ирсэнээрээ анхдагчид болжээ.

-Энэтхэг, Малайз зэрэг оронд 1970-аад оны сүүлээр иргэдийг гэгээрүүлэх, мэдлэгжүүлэх, чадавхижуулах үүрэг бүхий сэтгүүлчид Хөгжлийн сэтгүүл зүйг хэрэгжүүлж байв.

-Сэтгүүл зүйн энэ хэлбэр нь хөгжлийн сэтгүүлч иргэдтэй шууд харилцаж, тэдний амьдралд нөлөөлж буй зүйлийн талаар харилцан яриа өрнүүлэх ёстой гэсэн зарчмыг баримталдаг.

-Хөгжлийн сэтгүүл зүй нь бүхий л төрлийн мэдээ, мэдээллийг нийгмийн эерэг өөрчлөлтийг ХУРДАСГУУР гэж авч үздэг.

-Хөгжлийн сэтгүүл зүй гэдэг нь нийгмийн эмзэг бүлгийнхний санал бодлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан шийдвэр гаргагчдад хүргэх “Доороос дээшээ чиглэсэн” мэдээллийн харилцааны хэлбэр юм.

-ЮНЕСКО 1960-аад оноос хойш хэвлэл мэдээллийнхнийг байнга “орон нутгийн иргэдэд анхаарч ажиллах”-ийг уриалж ирсэн бөгөөд энэ нь Хөгжлийн сэтгүүл зүйн үндсэн зарчим юм.

-Цуврал бүтээлийг тодорхой хугацаанд нийтэлж, нэвтрүүлснээр бодит байдлыг өөрчилдөг. Үүгээрээ хөгжлийн сэтгүүл зүйн бүтээл уламжлалт сэтгүүл зүйн өөр хоорондоо “тасархай” мэдээллүүдээс ялгардаг.

-Хөгжлийн сэтгүүл зүй нь мэргэжлийн ёс зүйн зарчмыг хүндэтгэн баримталдаг хэдий ч түүний амжилтыг нийгмийн дэвшил, хүний хөгжлөөр үнэлэн дүгнэдэг. Сонины борлуулалтын тоо, үзэгчдийн рейтинг, зар сурталчилгааны орлогын хэмжээ чухал биш.

-Хөгжлийн сэтгүүл зүйн салбарт мэргэшсэн, өөрийн дагнасан сэдэвтэй, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх өндөр ур чадвар эзэмшсэн сэтгүүлчийг “ХӨГЖЛИЙН СЭТГҮҮЛЧ” гэж нэрлэдэг.

-Хөгжлийн тухай бичихдээ бэрхшээл тоочих байдлаар сөрөг шүүмжлэл өрнүүлэх бус, харин асуудлыг шийдэх эерэг боломж, гарц замын тухай ажил хэрэгч санал дэвшүүлэх. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид бүтээлдээ ихэвчлэн асуудлыг шийдвэрлэх арга замаа олж, санал болгодог.

Эцэст нь дүгнээд хэлэхэд,

-Иргэдтэй тэр дундаа орон нутгийн иргэд, уугуул иргэдтэй шууд харилцаж, тэднийг МЭДЭЭЛЛЭЭР ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ нь Хөгжлийн сэтгүүл зүй, Хөгжлийн мэдээллийн харилцааны гол стратеги байсаар ирсэн. Байсаар байх болно. Хөгжлийн мэдээллийн харилцааг /Communication for Development/ буюу эхний үсгийнх нь товчлолоор C4D гэж нэрлэдэг.

-C4D нь иргэдтэй шууд харьцаж, тэдэнд практик ач холбогдолтой мэдээллийг дамжуулах замаар шийдвэрт оролцох эрх мэдэл, боломжийг нь дээшлүүлдэг.

-C4D нь НҮБ-ын концепцид багтах олон зарчмыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ба Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх хөтөлбөрийн салшгүй хэсэг болдог юм.

(2023.07.18)

Эх сурвалж: Эрдэс баялгийн тойм


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа9 цаг 32 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.