Тээврийн товчоог “Драгон”-оос нүүлгэсэн нь зөв!


9-р сарын 12
9 цаг 14 минут

      Хот баруун, зүүн хоёр талдаа хуучнаар бол тээврийн товчоо, одоогийнхоор авто вокзалтай. Албан ёсоор баруун аймгуудынхыг “Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв”, зүүн аймгуудынхыг “Баянзүрх зорчигч үйлчилгээний төв” гэж нэрлэдэг. Яаж байгаад ч юм, Сонгинохайрханых “Драгон” дээр, Баянзүрхийнх нь “Тэнгэр плаза” дээр байрлаад хэдэн жил болжээ.

Тэгвэл эрх бүхий байгууллагаас хэд хоногийн өмнө Сонгинохайрханы авто вокзалыг цааш нь нүүлгэжээ. Гэтэл бөөн хэл ам. Сайдыг нь барьж аваад л нүдээд байна. Зарим мэдээллээс харвал “Номин” компанийн агуулах руу оччихсон юм даг уу даа. Энэ нь хэсэг хүнд таалагдахгүй, элдэв хардлага төрүүлээд байгаа бол тээврийн товчоог улам цаашлуулаад нүүлгэчихэж болно шүү дээ.

Яг үнэндээ энэ шийдвэр нийтийн эрх ашигт нийцсэн байдаг.. Өөрөөр хэлбэл, нийтээрээ толгойгоо өвтгөөд шийдэж чадаахгүй байгаа хотын түгжрэлийн тодорхой хувь нь эдгээр тээврийн товчоодын ачааллаас үүдэлтэй байв. Тэгээд ч Сонгинохайрхан дүүргийнхэн, СӨХ-д “... “Драгон”-оос энэ тээврийн товчоог нүүлгээд өгөөч” гэдэг хүсэлтийг ЦЕГ, ТЦА зэрэг төрийн байгууллагуудад олон жилийн өмнөөс тавьсаар иржээ. Учир нь “Драгон” дээр тээврийн товчоо ажилласнаар Ханын материал, 21 дүгээр хороолол, Баянхошуу, Баруун салаа, Зүүн салаа, Таван шар, Хархорин орчим онцгой их түгжрэлтэй байдаг байсан. Харин тээврийн товчоо нүүснээс хойш түгжрэл багассан байгаа юм. “Драгон”-ых нь даац ч баруун аймгуудын зорчигч тээврийг багтаахад хэцүү болоод байв. Тэр утгаараа энэ маш зөв шийдвэр болсон.

Тэгэхээр цаашид зүүн тээврийн товчоог ч гэсэн “Тэнгэр плаза”-гаас цааш нь нүүлгэх шаардлагатай. Тэнд таван жил болсон байна. Энэ хооронд бас л Амгалан, Офицеруудын ордон гээд түгжрэлийн голомт бий болгосон.

Ер нь бол нэгэнт “...Хийж чадна” гээд албан тушаалыг нь аваад дарга, сайд болсон бол нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг зоригтой гаргаж байх хэрэгтэй юм. “...Нийгмийн сүлжээнд нүдлээ” гээд толгойгоо бариад зугтаад байвал урагшлах ажил энэ улсад байхгүй болно. Тэгээд ч шийдвэр буруу бол цаг хугацаа, хууль хоёр хэзээ нэг цагт шүүчихнэ. Хууль хяналтынхан ч гэж байна. Төр нүдтэй, чихтэй. Харж л байгаа, бүгдийг.

Эх сурвалж: Б.ГАРЬД “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

У.Хүрэлсүхийн CRYING BABY нь Л.Оюун-Эрдэнэ, LABUBU нь Д.Амарбаясгалан9 сар 12. 16:10"Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна9 сар 12. 13:34Маргааш “Автомашингүй өдөр" болно9 сар 12. 13:32“Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ9 сар 12. 12:25Албанид хиймэл оюунаар бүтээсэн сайдыг томилжээ9 сар 12. 12:00УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдлээ9 сар 12. 11:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монголын парламентын түүх ахмад үеийн холч ухаан, чин зүтгэл, шантаршгүй хөдөлмөрийн үрээр бүтсэн билээ9 сар 12. 10:11Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна9 сар 12. 9:36УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь9 сар 12. 9:31УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.09.15-09.199 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан9 сар 12. 9:21УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү9 сар 12. 9:00У.Хүрэлсүх: 2027 онд би намаа авна9 сар 11. 19:40Төрийн банк эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулна9 сар 11. 17:49Fitch агентлаг зэсийн үнийн таамгаа өсгөжээ9 сар 11. 16:13Н.Энхбаяр: “Чайна Энержи”-тэй байгуулсан нүүрс борлуулах гэрээнээс Монгол Улс 10 тэрбум долларын алдагдал хүлээнэ9 сар 11. 14:08Автомашингүй өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно9 сар 11. 10:41Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа9 сар 11. 10:37“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн 1000 оюутанд батламж гардуулж эхэллээ9 сар 11. 9:42Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ9 сар 11. 9:35УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 11. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан9 сар 11. 8:5416 настай Авишкар Раут: Бид бол энэ бүхнийг шатаах ГАЛ9 сар 10. 20:44Б.Дэлгэрсайхан: Битгий олон юм хуцаад бай. Би тэр гэрээг хийгээгүй9 сар 10. 17:11“Харбин” Ц.Тувааны балгаар Монгол Улс 10 тэрбум ам.доллар алдах уу9 сар 10. 16:29Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин, Б.Баатар, А.Амундра нарын Лондон дахь тансаглал буюу “Нүүрснийхэн Лондон руу гарчээ” хэмээх ээлжит скандал9 сар 10. 13:23Цэргийн сургуулилтын үеэр монгол гэр дээр бөмбөг тэсэлж, гаднаас нь цэргүүд довтолж буйг Хятадын төв хэвлэлээр харуулжээ9 сар 10. 11:18Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 9. 17:59Улаанбаатар хотод борлуулалтын 400 цэгээр мидлинг, хагас коксон шахмал түлш худалдаална9 сар 9. 17:31Х.Баттулгын МАН дахь схемийг У.Хүрэлсүх задалж чадах уу9 сар 9. 13:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.