Б.Ганхуяг нарын яллагдагчид үг хэлж, шүүгчээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ


9-р сарын 12
10 цаг 23 минут

     “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр /2023.09.12/ болж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч Т.Түвшинбаатарын өмгөөлөгч "Хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Хурал давхацсан тул хурлыг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан бөгөөд улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хуралдааныг хойшлуулсан юм.

Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргах бөгөөд одоо урьдчилсан хэлэлцүүлэгт оролцогчдоос хуульд заасан үндэслэл бүхий тайлбарыг сонсч байна.

"Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг:

-Өнөөдөр 11 хүнд холбогдох хэргийг урьдчилан хэлэлцэж байна. Энэ хэрэг дотор налтай холбоотой зургаан үйлдэл байгаа. Тэдгээрийн дунд нэг шанага ч нүүрсний холбоотой асуудал байхгүй. Анх 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр намайг цагдан хорьсон. Прокурорын тогтоолд баривчлах болсон шалтгааныг жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэсэн. Нийт есөн сарын хугацаанд надаас нэг ч мэдүүлэг аваагүй. Гэтэл дараа нь нүүрсний хэргийг гаргаж ирсэн. 50-60 нүүрстэй холбоотой хэрэг дээр мэдүүлэг авсан ч нэг нь ч үлдээгүй.

Бүх нүүрсний хэрэг гэдэг зүйл ард үлдсэн. Хаана үлдсэнг нь мэдэхгүй.

Одоо үлдэж байгаа зургаан үйлдэл нь хоёр хүнийг танилцуулж хөрөнгө авсантай холбоотой. Гэхдээ үүнийг нотолж чадаагүй. Хамгийн чухал зүйл бол нийгэмд яваад байгаа нүүрсний хэрэг. УИХ дээр ажлын хэсэг гаргасан нүүрсний ажлын хэсэг. Тэнд байнга нүүрс яриад байгаа хэрнээ энд байгаа 11 хүнтэй нүүрсний тухай нэг ч яриагүй. Өнгөрсөн хугацаанд надтай холбоотой шүүгчийн 19 захирамж гаргасан. Үүний 9-ийг нь Ерөнхий шүүгч н.Халиун гаргасан. Яллагдагчийн эрхийг дордуулсан олон захирамжийг ерөнхий шүүгч гаргаад байна.

Өнөөдөр Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас миний хэргийг шалгаж шүүх рүү явуулсан. Би ерөнхий шүүгчийг АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж бодож байна.

Магадгүй ерөнхий шүүгчийн хэрэг ч АТГ дээр шалгуулж байж магадгүй. Тиймээс би шүүгчээс татгалзаж байна. Хоёрдугаарт, даалгавар байгаа учраас ямар ч үндэслэлгүй захирамжуудаар хорьж байгаа гэж харж байна. Учир нь захирамжууд дээр зайлшгүй саатуулах эрх зүйн зүйл заалтуудыг дурдаагүй. Жагсаал цуглаан, нүүрс гэхчлэн. Тухайлбал, 2023 оны тавдугаар сарын 5-ны өдөр н.Сувд-Эрдэнэ шүүгчээс миний цагдан хорихыг болиулсан. Цагдан хорихыг цуцалсан шийдвэр гаргаснаас 10 минутын дараа прокурор хүсэлт гаргаад захирамж нь албажихаагүй байхад ерөнхий шүүгч ямар ч бичиг баримтгүйгээр давж заалдах шатны шүүх хурлаа шууд зарласан. Ингээд өмгөөлөгчид шүүгчээс татгалзаад аргагүй эрхэнд хурал хойшилсон.

Тэр хурал хойшилж, би гарсаны дараа хурал үргэлжилсэн. Намайг үргэлжлүүлэн хорих хэргийн дугаар өөрчлөгдөж хуралдсан.

Хэргийн үндэслэл өөр байхад намайг дахин хорьсон. Тэр үед хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтэн ч сууж байсан. Тэр ахлах мэргэжилтний дүгнэлт маш тодорхой байхад нүдээ аниад л шийдвэр гаргачихсан. Дараа нь 2023 оны наймдугаар сарын 9-ний өдөр хугацаа дуусах захирамжийг өөрчлүүлсэн. Тэр захирамж дээр прокурорын тогтоол гараагүй байхад намайг үргэлжлүүлээд л хорьчихсон. Прокурор юу гэж хэлсэн бэ? гэхээр удахгүй тогтоол нь гарчихна гэж хэлсэн. Зургадугаарт, 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр тогтоол ирсэн. Тэр үед н.Халиун шүүгч ажил дээрээ байгаагүй байхад тогтоол дээр туслах эсвэл өөр нэгэн нь гарын үсэг зурсан. Үүнээс болж Монголын шоронгууд дүүрэн хүнтэй байна.

Эрүүгийн хэргийг 2023 оны наймдугаар сарын 1-ний өдөр Прокуророос шүүхэд шилжүүлсэн. Гэтэл наймдугаар сарын 4-ний өдөр шүүгчид хуваарилсан.

АТГ-ын комиссараас би өөрөө сонссон. Тэр нь ерөнхий шүүгч гэх н.Халиун нь өөрөө АТГ-т шалгуулж байгаа гэж. Арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байлаа. Шүүгчийн хараат бус байдал гэж байх ёстой. Тиймээс эдгээр шалтгаан нөхцөлүүдийг харгалзаж, тодруулж өгөхийг би хувьдаа хүсч байна. Тиймээс н.Халиун шүүгч өөрөө сайн дураараа энэ хэргээс татгалзаж ажиллахыг хүсч байна. Тэгж байж Засгийн газрын төсөв санхүү, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба хэлтсийн санхүүжилт, эрх барьж байгаа хүмүүсийн хэргүүд, нүүрсний хэргийн зангилаа тайлагдах боломжтой.

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна1 цаг 51 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна1 цаг 55 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав1 цаг 59 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав4 цаг 14 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна4 цаг 17 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 21 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ4 цаг 49 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 4 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ7 цаг 31 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 34 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан7 цаг 42 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.