iPhone15 хувилбар $799, 15 Pro Max хувилбар $1,199 зарагдана


9-р сарын 13
10 цаг 13 минут

     Apple компани жил бүрийн намар зохион байгуулдаг шинэ бүтээгдэхүүний танилцуулгаа өнгөрсөн шөнө “Wonderlust” нэрийн дор зохион байгууллаа.

Энэ үеэр iPhone 15 загварын шинэ ухаалаг гар утасныхаа дөрвөн өөр хувилбарыг танилцуулснаас гадна Apple Watch Series 9, Apple Watch Ultra 2 ухаалаг бугуйн цагны шинэ загварууд, USB-C цэнэглэгчтэй AirPods Pro чихэвч, iOS 17, watchOS 10, macOS Sonoma үйлдлийн системийн шинэ хувилбаруудаа танилцуулсан юм.

iPhone 15, iPhone 15 Plus

зураг

iPhone 15 цувралын стандарт загвар нь 6.1 (iPhone 15) болон 6.7 (iPhone 15 Plus) инчийн дэлгэцийн хэмжээ бүхий хоёр хувилбартай. Гаднаасаа харагдах гол өөрчлөлт нь цэнэглэгч портоо анх удаа Lightning стандартаас USB-C стандарт болгон сольсон байна.

зураг

Харин дотор талдаа хэд хэдэн шинэчлэлт нэвтрүүлжээ.

Тухайлбал дэлгэцийн дээд талын “Dynamic Island” (чанга яригчийн нүхийг багтаасан хар хэсэг) өмнө нь зөвхөн iPhone 14 Pro загваруудад байсан бол энэ удаа iPhone 15 стандарт загваруудад нэвтэрсэн байна.

зураг

Мөн iPhone 14 Pro загваруудад ашигласан A16 чипийг энэ удаа шинэ стандарт загваруудад суулгажээ.

Камерын хувьд 14 цувралын стандарт загварууд 12MP-ийн үндсэн камертай байсан бол 15 дээр 48MP болж эрс сайжирсан байна.

Мөн дурангийн оптик таталтын хүч нь өнгөрсөн оны стандарт загваруудад 1х байсан нь 2х болж нэмэгджээ.

iPhone 15 хувилбар $799, iPhone 15 Plus хувилбар $899 эхлэх үнээр есдүгээр сарын 22-ны өдөр худалдаанд гарах гэнэ. Урьдчилсан захиалга нь Баасан гарагт эхлэх ажээ.

Хөнгөн цагааны хайлшаар хүрээлсэн эх биетэй стандарт загварууд нь хар, хөх, ногоон, шар, ягаан өнгөний сонголт бүхий шилэн артай байх юм.

iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max

зураг

iPhone 15 цувралын Pro загвар нь мөн стандарт загвартайгаа адил 6.1 (Pro) ба 6.7 (Pro Max) инчийн дэлгэцийн хэмжээгээр ялгаатай хувилбаруудтай юм байна. Мөн адил цэнэглэгч порт нь USB-C стандартад шилжсэн. Гэхдээ нэг ялгаа нь уг портоор цэнэглэхээс гадна стандарт загвартай харьцуулахад 20 хүртэл дахин өндөр хурдаар (10Gbps) дата дамжуулдаг юм.

Гадна талд нэмэгдсэн бас нэг том өөрчлөлт нь Action Button хэмээх физик товч болжээ. Өмнөх загваруудад энэ нь хонхыг нээж хаах үүрэгтэй товч байсан бол энэ удаа хүссэн зориулалтаараа үүргийг нь өөрчилж болдог товч болсон байна.

Тухайлбал үүнийг камер идэвхжүүлэх, гар чийдэн асаах, дэлгэцийг томруулж харах зэрэг өөр үүрэгтэй товч болгон тохируулж болно.

Үйлдвэрээс ирэхдээ энэ товч хонх нээх, хаах үүрэгтэй тохируулагдсан байх юм.

зураг

Гадна талын өөр нэг өөрчлөлт нь хийцийн материал болжээ. Apple компани энэ удаа Pro загварынхаа эх биеийг сансрын хөлгийн үйлдвэрлэлд ашиглагддаг титанаар хүрээлсэн байна. Титан нь нягт болон жингийн харьцаа хамгийн сайн металлуудын нэг тул өмнөх бүх Pro загваруудаас хамгийн хөнгөн жинтэй болсныг Apple онцолжээ. Бас дэлгэцийн хүрээ өмнөхөөсөө нимгэрэхэд титан хийц нь нөлөөлсөн гэнэ.

Дотоод бүтцийн хувьд хамгийн сүүлийн үеийн A17 чип, 48MP-ийн үндсэн камераар тоноглогдсон байна.

Дурангийн оптик татах хүч Pro хувилбарт 3х бол Pro Max хувилбарт 5х болжээ.

зураг

Өнгөний хувьд хар, цагаан, хөх титан, байгалийн титан (natural titanium) гэсэн дөрвөн сонголттой юм байна. iPhone 15 Pro хувилбар $999, iPhone 15 Pro Max хувилбар $1,199 эхлэх үнээр Баасан гарагаас эхлэн захиалга авч, 22-ны өдрөөс эхлэн худалдаанд гарахаар болжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 18:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.