“Моннис” л шалгарахгүй бол Тавантолгойн цахилгаан станцын тендер бүтэлгүйтсээр байх уу?!


9-р сарын 14
9 цаг 08 минут

     Оюу толгойн гэрээг байгуулж, Тавантолгойг ашиглаж эхэлснээс хойш яригдаж байгаа манай улсын хамгийн томоохонд орох стратегийн төсөл бол Тавантолгойн дулааны цахилгаан станц барих юм. Арав гаруй жил ярьсан. Бүтдэггүй. Энэ хооронд гүйцэтгэгчийг сонгохоор тендер зарлаж, хэд хэдэн удаа оролдлого хийв. Бүтэлгүйтээд л байна. Харин “Тавантолгой дулааны цахилгааны станц” ТӨХХК байгуулчихсан. Тэнд төслийн дүнгийн хажууд өчүүхэн ч төсөвтэй дүйцүүлбэл ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө урссаар л байна.

Ер нь бол энэ төсөл яагаад хөдөлдөггүй нь тов тодорхой байдаг юм. Улс төр бизнесийн бүлэглэлүүд авчих санаатай л зөрчилдөөд байсан хэрэг. Таваг дээр үлдсэн ганц бууз шиг бүгдээрээ хараад байдаг ч хэн ч авч чаддаггүй. Ингэсээр арав гаруй жилийг үдлээ. Гэхдээ нэг, хоёр жилд хэд хэдэн удаа хөдөлчих гэж үзсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь ч “...Хөдөлгөнө” гээд байсан.

Тэрбээр жилийн өмнө “...Манай Засгийн газар хөдөлгөөд дундаас нь гацаах биш, өмнө гацсан төслүүдийн ТЭЗҮ-ийг  нягтлах, урагшлуулах чиглэлд ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ хүрээнд Тавантолгойн цахилгаан станцын төслийг ирэх жил хөдөлгөнө. Хөдөлгөхдөө гурвын зэрэг хувилбар бий. Сэргээгдэх эрчим хүчтэй хосолсон байдлаар хэрэгжүүлэх асуудал яригдаж байгаа. Санхүүжилтийн хувьд гурван хувилбар бий. Нэгд, БНХАУ-тай түншлэх. Хоёрт, Европын холбоо болон Герман улстай түншлэх. Гуравт, гол хэрэглэгч болох “Рио Тинто” компанитай түншлэх боломжууд бий. Эдгээрээс аль аль нь боломжтой. Гэхдээ аль нь илүү чанартай, боломжийн нөхцөлтэй, найдвартай байх хувилбарыг сонгоно. Тавантолгой цахилгаан станц бол аж үйлдвэржилтэд хамгийн чухал нөлөөтэй учраас заавал хэрэгжүүлнэ. Бид нэг зүйлийг сайтар ойлгож, хариуцлагатай байх ёстой. Тэр нь Монгол Улс гарын үсэг зурахаасаа өмнө гарч болох эрсдэлийг сайтар бодсоны үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой. Аливаа асуудлыг дагасан шүүмжлэл, эсэргүүцэл өрнөх нь зүй ёсны асуудал. Харин нэгэнт хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, гарын үсэг зурсан бол хэлсэн, ярьсандаа бат зогсдог байх нь чухал байна. Нэг хүн, хэсэг хүн эсэргүүцээд нэгэнт эхлүүлсэн, ярьж тохирсон ажлаа зогсоочихдог байдал манай улсын нэр хүндийг асар их унагаж байна. 

Парламентын хоёр гишүүн эсэргүүцээд зогсоочихдог олон улсын төсөл гэж байж болохгүй. Ийм байдалтай явбал цаашдаа Монгол Улсад хэн ч итгэхгүй. Хэн ч итгэхгүй, хөрөнгө оруулагч орж ирэхгүй бол бид одоо байгаа нөхцөл байдал дээрээ удаан хугацаанд үлдэнэ гэсэн үг. Тиймээс бид хэлсэн, ярьсандаа хүрдэг, хариуцлагатай, итгэлтэй эрх зүйн орчинтой байх ёстой” гэсэн юм.

Гэвч өнгөрсөн зун зарласан. “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийн ээлжит тендер нь амжилттай “задарч” чадсангүй. Уг тендерт оролцсон ганц компани болох “Майнс ап” буюу “Моннис” Б.Чулуунбаатарын зүгээс гомдол гаргаснаар захиалагчид тендер шалгаруулалтыг хүчингүй болгожээ. Харин захиалагч Эрчим хүчний яамнаас Сангийн яаманд дээрх тендерийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлтийг илгээжээ. Энэ дагуу Сангийн яам Тендерийн тухай хуулийн 29.4 заалтыг үндэслэн 15 хоногоор сунгасан байна. Ингэхдээ “...Тус хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах өдрөөс эхлэн тоологдохыг анхаарна уу” гэжээ. Тун удахгүй нэг шийд гарч таарах биз. Гэхдээ “...“Моннис” л шалгарахгүй бол Тавантолгойн цахилгаан станцын тендер бүтэлгүйтсээр байх бололтой” гэцгээж буй нь анхаарал татаж байна. Учир нь түүний ард энэ тендерийн жинхэнэ эзэд болох бүлэглэлийнхэн нуугдаж байгаа гэх хардлага  байсаар л байна. 

Эх сурвалж: Б.Дамдин-Очир “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Х.Р.Кулитцийг хүлээн авч уулзав6 цаг 14 минутын өмнө“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо6 цаг 45 минутын өмнөБаянзүрх дүүргийн хэмжээнд “Нэг иргэн-нэг ажлын байр” өдөрлөг зохион байгуулагдлаа6 цаг 51 минутын өмнөЧингэлтэй дүүргийн 43-р цэцэрлэгийн багш Б.Энхзул Олон улсын тэмцээнээс хүрэл медаль авчээ6 цаг 58 минутын өмнөСурагчдад шүдний үзлэг хийх төсөлд дэмжлэг хүслээ7 цаг 3 минутын өмнө"Гурвансайхан" Нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурваст засварын ажил хийгдэж байна7 цаг 6 минутын өмнөТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд үүссэн хур хогийг цэвэрлэв7 цаг 12 минутын өмнөТуршилтын хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 103 өрхөд оёдлын багц хүлээлгэн өглөө7 цаг 21 минутын өмнөТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу батлах захиргааны хэм хэмжээний актын дараах төсөлд санал авч байна7 цаг 26 минутын өмнөМонголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа7 цаг 32 минутын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг түр хязгаарлажээ8 цаг 26 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийнэ8 цаг 34 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо8 цаг 36 минутын өмнөАБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна8 цаг 40 минутын өмнө“Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна8 цаг 44 минутын өмнөУлсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болно8 цаг 45 минутын өмнө“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлгийн бүртгэл үргэлжилж байна8 цаг 47 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 20. 18:31Ёс зүйн хорооны Орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ9 сар 20. 18:23О.Мөнхжин, Б.Гантиг нарын хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,хилээр гарахыг хориглолоо9 сар 20. 18:17УИХ-ын дарга Г.Занданшатар “Ханжоу 2022” Азийн XIX наадамд оролцох шатарчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ9 сар 20. 18:02Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулж байна9 сар 20. 17:53“Эрдэнэс Тавантолгой” ХК Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын магадлах аудитыг эхлүүллээ9 сар 20. 17:25Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад оролцлоо9 сар 20. 17:18НД-ын багц хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах сургалт, ажил олгогчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа9 сар 20. 17:09Тендерт оролцох эрх хязгаарлах “Хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ9 сар 20. 17:00Шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх төслийн багийхан загвар сургуулиудад ажиллалаа9 сар 20. 16:382023 оны IV улирлын C зөвшөөрөл9 сар 20. 16:32Төрийн албаны тогтолцооны шинэчлэлийн талаар ярилцаж, санал солилцов9 сар 20. 16:24Эрсдэл өндөртэй 354 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгаж байна9 сар 19. 13:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.