Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг эцэслэн баталлаа


9-р сарын 14
9 цаг 26 минут

    Засгийн газрын /2023.09.13/ хуралдаанаар Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг эцэслэн баталлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.

Өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалын үеэр Вашингтон хотноо гарын үсэг зурсан Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

Үүний үр дүнд 2024 оны хоёрдугаар улирлаас АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо. Манай улсаас АНУ-руу жилд дунджаар 60 орчим мянган иргэн зорчиж, 30-50 цаг, 2000-4000 долларын тийз төлдөг.

Шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ 1000-1500 доллар болж,  нислэгт зарцуулах хугацааг 10-12 цаг болгож 3-4 дахин хэмнэж, ая тухтай зорчих олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж нээгдэж байна. Эхний ээлжинд АНУ-ын Сан-Франциско хот руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Миддлинг тээвэр, хулгайн тээвэртэй холбоотойгоор эвдэрсэн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто замын 208-250 км-ийн хооронд замын хучилтад үүссэн эвдрэлийг засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулж 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.  Түүнчлэн 2024 онд тус замд их засвар хийнэ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх зорилт тавьж, 2023-2024 онд шинээр 10 орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Х.Р.Кулитцийг хүлээн авч уулзав6 цаг 18 минутын өмнө“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо6 цаг 49 минутын өмнөБаянзүрх дүүргийн хэмжээнд “Нэг иргэн-нэг ажлын байр” өдөрлөг зохион байгуулагдлаа6 цаг 55 минутын өмнөЧингэлтэй дүүргийн 43-р цэцэрлэгийн багш Б.Энхзул Олон улсын тэмцээнээс хүрэл медаль авчээ7 цаг 2 минутын өмнөСурагчдад шүдний үзлэг хийх төсөлд дэмжлэг хүслээ7 цаг 7 минутын өмнө"Гурвансайхан" Нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурваст засварын ажил хийгдэж байна7 цаг 10 минутын өмнөТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд үүссэн хур хогийг цэвэрлэв7 цаг 16 минутын өмнөТуршилтын хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 103 өрхөд оёдлын багц хүлээлгэн өглөө7 цаг 25 минутын өмнөТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу батлах захиргааны хэм хэмжээний актын дараах төсөлд санал авч байна7 цаг 30 минутын өмнөМонголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа7 цаг 36 минутын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг түр хязгаарлажээ8 цаг 30 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийнэ8 цаг 38 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо8 цаг 40 минутын өмнөАБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна8 цаг 44 минутын өмнө“Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна8 цаг 48 минутын өмнөУлсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болно8 цаг 49 минутын өмнө“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлгийн бүртгэл үргэлжилж байна8 цаг 51 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 20. 18:31Ёс зүйн хорооны Орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ9 сар 20. 18:23О.Мөнхжин, Б.Гантиг нарын хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,хилээр гарахыг хориглолоо9 сар 20. 18:17УИХ-ын дарга Г.Занданшатар “Ханжоу 2022” Азийн XIX наадамд оролцох шатарчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ9 сар 20. 18:02Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулж байна9 сар 20. 17:53“Эрдэнэс Тавантолгой” ХК Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын магадлах аудитыг эхлүүллээ9 сар 20. 17:25Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад оролцлоо9 сар 20. 17:18НД-ын багц хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах сургалт, ажил олгогчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа9 сар 20. 17:09Тендерт оролцох эрх хязгаарлах “Хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ9 сар 20. 17:00Шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх төслийн багийхан загвар сургуулиудад ажиллалаа9 сар 20. 16:382023 оны IV улирлын C зөвшөөрөл9 сар 20. 16:32Төрийн албаны тогтолцооны шинэчлэлийн талаар ярилцаж, санал солилцов9 сар 20. 16:24Эрсдэл өндөртэй 354 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгаж байна9 сар 19. 13:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.