Парламент хоорондын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэхээр санал солилцов


9-р сарын 14
14 цаг 27 минут

      УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Унтэй уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллах хугацаанд “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож, БНСУ-ын Үндэсний Ассамблейн хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын явцыг судлаж байгаагаа уулзалтын үеэр дурдав.

Тэрбээр, УИХ-аас парламентын ардчиллыг бэхжүүлэх, төгөлдөржүүлэх хүрээнд эрх зүйн шинэчлэл хийж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүдийн тоо болоод хяналт шалгалтын хэм хэмжээ, чиг үүргийг нэмсэн. Бид БНСУ-ын Үндэсний Ассамблейн нийтийн сонсгол хийж буй туршлагаас судлаж, Монголд нэвтрүүлж байна. Үндэсний Ассамблейн өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, нийтийн хяналт шалгалт, хиймэл оюун ухаан чиглэлээр туршлага судалж байна. Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа УИХ болон БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь парламентын бүлэг, парламент хоорондын Тамгын газрын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэх сонирхолтойгоо илэрхийлжээ.

БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун хэлэхдээ, “БНСУ, Монгол Улс эрт дээр үеэс түүхэн хэлхээ холбоотой, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байдаг хэмээн тэмдэглэв. Тэрбээр, УИХ-ын даргыг манай хоёр улсын соёл, уламжлал, түүх зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллаж, туршлага солилцоход анхаарал хандуулдагт талархал илэрхийлье. Иймд БНСУ-ын Үндэсний Ассамблейн нийтийн сонсгол, өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, нийтийн хяналт шалгалт хийх зэрэг туршлагаасаа хуваалцах, дэмжихэд бэлэн” гэлээ.

Түүнчлэн, Үндэсний Ассамблейн дэргэд Хууль зүй, төсвийн хүрээлэн, мөн судалгааны чиглэлээр хэд хэдэн байгууллага ажилладаг. Бид Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, манай хоёр парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох, сургалт зохион байгуулах зэрэг асуудлыг танилцуулах болсныг дуулгав. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг илүү ахисан түвшинд хүргэх, бүх талаар дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ уулзалтын үеэр дахин нотлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ нь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй, манай гуравдагч хөрш, ойр дотны түнш орон бөгөөд 800 жилийн тэртээгээс ахан дүүсийн харилцаа тогтоож ирсэн хэмээн дурдав. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пёо-г Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа дахин нотолсныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

У.Хүрэлсүхийн CRYING BABY нь Л.Оюун-Эрдэнэ, LABUBU нь Д.Амарбаясгалан9 сар 12. 16:10"Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна9 сар 12. 13:34Маргааш “Автомашингүй өдөр" болно9 сар 12. 13:32“Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ9 сар 12. 12:25Албанид хиймэл оюунаар бүтээсэн сайдыг томилжээ9 сар 12. 12:00УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдлээ9 сар 12. 11:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монголын парламентын түүх ахмад үеийн холч ухаан, чин зүтгэл, шантаршгүй хөдөлмөрийн үрээр бүтсэн билээ9 сар 12. 10:11Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна9 сар 12. 9:36УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь9 сар 12. 9:31УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.09.15-09.199 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан9 сар 12. 9:21УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү9 сар 12. 9:00У.Хүрэлсүх: 2027 онд би намаа авна9 сар 11. 19:40Төрийн банк эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулна9 сар 11. 17:49Fitch агентлаг зэсийн үнийн таамгаа өсгөжээ9 сар 11. 16:13Н.Энхбаяр: “Чайна Энержи”-тэй байгуулсан нүүрс борлуулах гэрээнээс Монгол Улс 10 тэрбум долларын алдагдал хүлээнэ9 сар 11. 14:08Автомашингүй өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно9 сар 11. 10:41Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа9 сар 11. 10:37“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн 1000 оюутанд батламж гардуулж эхэллээ9 сар 11. 9:42Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ9 сар 11. 9:35УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 11. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан9 сар 11. 8:5416 настай Авишкар Раут: Бид бол энэ бүхнийг шатаах ГАЛ9 сар 10. 20:44Б.Дэлгэрсайхан: Битгий олон юм хуцаад бай. Би тэр гэрээг хийгээгүй9 сар 10. 17:11“Харбин” Ц.Тувааны балгаар Монгол Улс 10 тэрбум ам.доллар алдах уу9 сар 10. 16:29Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин, Б.Баатар, А.Амундра нарын Лондон дахь тансаглал буюу “Нүүрснийхэн Лондон руу гарчээ” хэмээх ээлжит скандал9 сар 10. 13:23Цэргийн сургуулилтын үеэр монгол гэр дээр бөмбөг тэсэлж, гаднаас нь цэргүүд довтолж буйг Хятадын төв хэвлэлээр харуулжээ9 сар 10. 11:18Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 9. 17:59Улаанбаатар хотод борлуулалтын 400 цэгээр мидлинг, хагас коксон шахмал түлш худалдаална9 сар 9. 17:31Х.Баттулгын МАН дахь схемийг У.Хүрэлсүх задалж чадах уу9 сар 9. 13:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.