Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан


9-р сарын 15
8 цаг 29 минут

      Сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, ялангуяа өнөөдөр Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Есдүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 10-12 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.

Есдүгээр сарын 16-наас 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд нутгийн хойд хагаст, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 19-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна1 цаг 24 минутын өмнөГаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов1 цаг 27 минутын өмнөБаян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ1 цаг 35 минутын өмнөХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов3 цаг 53 минутын өмнөЧингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө3 цаг 56 минутын өмнө“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо4 цаг 22 минутын өмнөОрлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав4 цаг 26 минутын өмнөГаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав4 цаг 58 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!5 цаг 4 минутын өмнөХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.