УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг Бундестагийн гишүүн Андреас Ларем-ыг хүлээн авч уулзлаа


9-р сарын 15
8 цаг 43 минут

     Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг (2023.09.14) Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн Андреас Ларем-ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтэй харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар болон албаны бусад хүмүүс оролцов.

Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг, Монгол, Германы харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, чөлөөт зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд амжилттай өргөжиж байна. Ирэх онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр талууд тохирсонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн юм. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд парламентын харилцаа, тэр дундаа парламентын найрамдлын бүлгүүдийн нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэлээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн Андреас Ларем Монгол Улсын Их Хурал нь ардчиллын үнэт зүйлийг бататган бэхжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж байгааг тэмдэглээд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлж, цаашид улам бүр өргөжүүлэн бэхжүүлэх талаар байр сууриа илэрхийлэв.

Уулзалтаар талууд худалдаа, эдийн засаг, эрчим хүч, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүний эрхийн хамгаалах, парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо.

Хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль тогтоох дээд байгууллага, Парламент дахь найрамдлын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг талууд санал нэгтэй илэрхийлсэн.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ, Монгол Улсад 1990-ээд оны эхэн үеэс эхэлсэн улс төр, эдийн засаг, нийгмийн ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үйл явцыг Фрийдрих-Эбертийн сан эхнээс нь тууштай дэмжиж ирснийг онцлоод парламентын ардчиллын бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулж, иргэдийн улс төрийн оролцоог дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.