"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зарим цехийнхэн өнөөдөр ажил хаяж, захирал нь мэдэгдэл хийлээ


9-р сарын 15
9 цаг 12 минут

       "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зарим цехийн ажилтнууд өнөөдөр ажил хаялт зарлажээ. 

"Үйлдвэрчний Эвлэлийн нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтад саналын зөрүүтэй байдал үүссэн байна.

Уг асуудлаар Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын захиргаанд 2023 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын 3-ны өдөр хүртэл таван удаа албан бичиг хүргүүлсэн боловч хүлээж аваагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1-т заасны дагуу наймдугаар сарын 30-ны өглөөний долоон цагаас эхлэн нэг сарын хугацаанд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн уулын технологи тээврийн хэсэг, зорчигч тээврийг хэсэг, ил уурхайн уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялт зарлахаа Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Газрын дарга Ж.Мөнгөншагай наймдугаар сарын 23-нд мэдэгдэж байв.

Харин үйлдвэрийн ерөнхий захирал ажил хаялттай холбогдуулан өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Захирал Г.Ёндон "Наймдугаар сард ээлжийн амралттай байх үед ажил хаях талаар ҮЭХ-ноос гаргасан байсан. Ажил олгогчийн хувьд ҮЭХ-той хамтран баталсан дэгээ баримталж, хэлэлцээрийн явцад яригдсан санал, мэдээллийг гадагш гаргахгүй, хэвлэлд хандахгүй гэсэн дэгээ үйлдвэрийн зүгээс сахиж, ажил хаясан тухай мэдэгдэл гартал сошиалд хандаагүйг хэлэхийг хүсэж байна.

Ямар нэгэн дарамт шахалт, хориглосон зүйл байхгүй бөгөөд ҮЭ-ээс хийж байгаа ажил хаялтад үйлдвэрийн удирдлагууд хүндэтгэлтэй хандаж байгаа. Ажил хаях нь хүний эрхийн асуудал. Гэхдээ бидний зүгээс хууль бус гэж үзэж байгаа уг ажил хаялтад оролцож байгаа ажилчдын хувьд шүүхээр хууль бус нь тогтоогдсон үед сөрөг нөхцөл байдал үүсэх магадлалтай учир өчигдөр орой ажилчдадаа хандаж уриалга гаргасан юм. Гэсэн ч ажил хаялт өнөөдөр эхэлсэн.

Мөнгөншагай нь үйлдвэрийн удирдлага ажил хаялтыг зогсонги байдалд оруулж байгаа гэдэг нь үндэслэлгүй.

Үйлдвэрийн зүгээс ҮЭХ-той зургаан удаа хуралдаж, олон асуудалд зөвшилцөлд хүрч байсан бөгөөд үндсэн цалинг 50%-аар нэмэгдүүлэх асуудалд үйлдвэрийн зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүйгээр өөрсдөө хурлыг орхиж гарч явсан юм. Үүний дараа өөрсдийнх нь хууль зөрчсөн үйлдлийг цохон тэмдэглэж шүүхэд хандсан болно.

2023 онд Мөнгөншагай нь ҮЭХ-ны сонгуульд өрсөлдөх үедээ үндсэн цалинг 50% нэмэгдүүлнэ гэсэн саналыг оруулж байсан. Тухайн үед сонгуульд өрсөлдөж байсан хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй үйлдвэрийн удирдлага танилцаж, зарим зүйлийг хэрэгжүүлэх боломжгүйг анхааруулж, мэдэгдэл гаргаж байв. 

Хамтын гэрээнд уг асуудлыг оруулъя гэх үед нь боломжгүйг тайлбарлаж, хэлж байсан. 2024 оноос "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилтнуудын цалинг 15%-аар нэмэх саналыг "Эрдэнэс Монгол" компанийн тайлангийн хурлын үеэр танилцуулж, зөвшилцөлд хүрсэн байсан. Энэ дагуу бизнес төлөвлөгөөгөө боловсруулж байсан.

Энэ нөхцөл байдалд ҮЭ-ээс ажилчдын цалинг нэмэх санал тавьсан бөгөөд бидний зүгээс 2024-2026 онд 15% буюу гурван жилийн хугацаанд 56%-аар цалинг нэмэх тооцоог гаргаж танилцуулсан. Гэвч ҮЭ-ийнхэн хүлээж аваагүй.

Бидний тавьсан санал хэвээрээ байгаа" хэмээн мэдэгдлээ.

Үргэлжлүүлэн "ҮЭ-ийн ажил хаялтыг хүндэтгэж харьцаж байгаа ч хуулийн хүрээнд явагдах ёстой. Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг. Цалинг нэг удаа 50%-аар нэмэх нь төсөвт дарамт ирэхээр нөхцөл тооцоо судалгааг холбогдох яаманд танилцуулсан. Уурхайчдын цалинг нэмэхийг бүх талаар дэмждэг. Гэхдээ нэг хүн ямар ч тооцоо судалгаагүй, санаанд орсон тоог хэлчхээд муйхарлаж зүтгэх нь бидний хэлэлцээрийг мухардалд оруулсан" гэв.

Эх сурвалж: IKON.MN


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна2 цаг 52 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна2 цаг 56 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав3 цагийн өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 цаг 15 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 цаг 18 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 цаг 22 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 цаг 50 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 5 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ8 цаг 33 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 цаг 35 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан8 цаг 43 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.