Хоёр улсын харилцааг "Стратегийн түншлэл"-ийн түвшинд хүргэхийн төлөө байгаагаа илэрхийлэв


9-р сарын 15
12 цаг 05 минут

       Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн Андреас Ларем-ыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан болон албаны бусад хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Манай улс “Гуравдагч хөрш”, Европын Холбооны гол түнш ХБНГУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг. Хоёр орны харилцаа ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, чөлөөт зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хөгжиж ирсэн.

Тэрбээр, ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд түүхэн ойг тохиолдуулан төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг зохион байгуулахын чухлыг тэмдэглэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнайер-ыг Монгол Улсад айлчлал хийнэ гэсэн хүлээлттэй байгааг дурдаад, энэхүү айлчлал нь хоёр орны харилцааны шинэ хуудсыг эхлүүлэх түүхэн ач холбогдолтой болохыг онцлов.

Мөн Монгол Улс тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьдог. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод” зэрэг үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд ХБНГУ-тай хамтран ажиллах өргөн боломж бий гэлээ.

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд өөрийн улсдаа зохион байгуулахаар болсныг Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хэлээд өндөр түвшний энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулахад дэмжиж ажиллахыг хүсэв.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн Андреас Ларем, Монгол Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгааг тэмдэглээд хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцоллоо. Мөн хоёр улсын харилцаа бүхий л салбарт хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд цаашид тогтвортой эдийн засаг, худалдаа, эрчим хүч, боловсролын салбарын чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр, Монгол Улс нь олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, бүс нутаг, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.

Талууд цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө хэлэлцэн тохиролцсон ажлууд, хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Х.Р.Кулитцийг хүлээн авч уулзав6 цаг 28 минутын өмнө“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо6 цаг 58 минутын өмнөБаянзүрх дүүргийн хэмжээнд “Нэг иргэн-нэг ажлын байр” өдөрлөг зохион байгуулагдлаа7 цаг 4 минутын өмнөЧингэлтэй дүүргийн 43-р цэцэрлэгийн багш Б.Энхзул Олон улсын тэмцээнээс хүрэл медаль авчээ7 цаг 12 минутын өмнөСурагчдад шүдний үзлэг хийх төсөлд дэмжлэг хүслээ7 цаг 16 минутын өмнө"Гурвансайхан" Нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурваст засварын ажил хийгдэж байна7 цаг 20 минутын өмнөТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд үүссэн хур хогийг цэвэрлэв7 цаг 25 минутын өмнөТуршилтын хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 103 өрхөд оёдлын багц хүлээлгэн өглөө7 цаг 35 минутын өмнөТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу батлах захиргааны хэм хэмжээний актын дараах төсөлд санал авч байна7 цаг 40 минутын өмнөМонголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа7 цаг 46 минутын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг түр хязгаарлажээ8 цаг 39 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийнэ8 цаг 47 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо8 цаг 50 минутын өмнөАБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна8 цаг 54 минутын өмнө“Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна8 цаг 57 минутын өмнөУлсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болно8 цаг 59 минутын өмнө“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлгийн бүртгэл үргэлжилж байна9 цагийн өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 20. 18:31Ёс зүйн хорооны Орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ9 сар 20. 18:23О.Мөнхжин, Б.Гантиг нарын хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,хилээр гарахыг хориглолоо9 сар 20. 18:17УИХ-ын дарга Г.Занданшатар “Ханжоу 2022” Азийн XIX наадамд оролцох шатарчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ9 сар 20. 18:02Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулж байна9 сар 20. 17:53“Эрдэнэс Тавантолгой” ХК Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын магадлах аудитыг эхлүүллээ9 сар 20. 17:25Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад оролцлоо9 сар 20. 17:18НД-ын багц хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах сургалт, ажил олгогчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа9 сар 20. 17:09Тендерт оролцох эрх хязгаарлах “Хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ9 сар 20. 17:00Шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх төслийн багийхан загвар сургуулиудад ажиллалаа9 сар 20. 16:382023 оны IV улирлын C зөвшөөрөл9 сар 20. 16:32Төрийн албаны тогтолцооны шинэчлэлийн талаар ярилцаж, санал солилцов9 сар 20. 16:24Эрсдэл өндөртэй 354 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгаж байна9 сар 19. 13:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.