“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлгийн бүртгэл үргэлжилж байна


9-р сарын 15
12 цаг 12 минут

      Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүн амын сан хооронд “НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг дэмжих VII хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-г байгуулж, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан билээ.
Дээрх гэрээ болон төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 536 дугаар захирамжаар жирэмсэн болон төрсөн эхчүүдэд тодорхой дэмжлэг үзүүлэхтэй холбоотой асуудлаар цахим хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, Азийн сангийн төлөөллийг оролцуулан байгуулсан юм.

Ажлын хэсгээс “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Жирэмслэлт нь эмэгтэйчүүдийн амьдралын чухал үе бөгөөд эх болон ургийн эрүүл мэндэд хоол тэжээл чухал үүрэг гүйцэтгэдэг. Жирэмсэн эмэгтэйн бодисын солилцоо, эд эсийн нөхөн төлжилт, ураг эхэс бүрэлдэн хөгжих зэрэг шаардлагын улмаас эрдэс, шим тэжээлийн бодисын хэрэгцээ нэмэгдэж, энгийн үеэсээ илүү шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх шаардлагатай болдог.

Хүн амын хоол тэжээлийн байдалд хийсэн судалгаагаар манай улсын жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд Д аминдэмийн дутал 75,4%, төмрийн дутал 29,4%, цус багадалт 21,4% байна. Монгол Улс эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийг дэмжих бодлогын хүрээнд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн зардлыг 2019 оноос эхлэн орон нутгийн төсөвт тусгаж, 2000 оноос 6-23 сартай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр тогтвортой хангах боломжийг бүрдүүлж эхэлсэн. Гэвч өнөөг хүртэл олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн түгээлт хангалтгүй, жирэмсэн эмэгтэйчүүдийн тал орчим хувь нь л тус бэлдмэлийг хэрэглэж байгаа аж.

“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж, асуумж бөглөнө үү. 

Холбооc: https://d.parliament.mn/zs_asuulga/8f1cfc86-9fb6-457a-a34c-e7292598c1eb



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

С.Бямбацогт: Улс төржилтийг хойш тавьж, зөрчилгүй байх тал дээр анхаарч ажиллана3 минут 52 секундын өмнөБусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ2 цаг 27 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 22 минутын өмнөБаянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина5 цаг 44 минутын өмнөАТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв5 цаг 51 минутын өмнөЭнэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна5 цаг 59 минутын өмнөНҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана6 цаг 3 минутын өмнөАжлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав6 цаг 6 минутын өмнөХҮН нам Засагт хамтрахаар шийджээ6 цаг 20 минутын өмнөӨнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр6 цаг 25 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан6 цаг 31 минутын өмнөУИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37Ханш нээх өдөр зарим хилийн боомт амарна4 сар 1. 9:32“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ4 сар 1. 9:27Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр4 сар 1. 9:25Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна4 сар 1. 9:08Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв4 сар 1. 9:00УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 1. 8:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.