"Эрдэнэт"-ийн захирлууд ба ажилчдын цалин хэт зөрүүтэй байгаа гэв


9-р сарын 15
12 цаг 38 минут

      "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн ажилчид ажил хаясан асуудлаар МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ы Ерөнхийлөгч С.Эрдэнэбат энэ үеэр: "Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин хөлс сүүлийн арваад жилийн хугацаанд инфляцын түвшинг нөхөх төдий л хэмжээтэй явж ирсэн байна. Үндсэндээ 10 орчим хувиар л нэмэгдэж байсан. Одоо Эрдэнэт үйлдвэрийн ажилчид инфляцын түвшин дээр нэмэх нь бодит цалингийн нэмэгдэл хэрэгтэй байна гэдэг шаардлагыг маш олон ажилчид хэлж байсан. Үүний дагуу хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийг оруулья гэдэг санал, шаардлагыг тавиад, өчигдрийг хүртэл зөвшилцөлд хүрч чадсангүй. Хойшлуулсан байсан ажил хаях саналаа өнөө өглөө эргэн сэргээж авто цех болон ил уурхайн ажилчид хэсэгчлэн ажил хаялт хийж эхэлсэн байна.

Үйлдвэрийн ажилчдын цалинг 30-50 хувиар нэмэгдүүлээч гэдэг санал тавьсан. Захиргааны ажилчдын цалингаа 15 хувиар нэмээд, жинхэнэ үйлдвэрийн ажилчдын цалинг ирэх жил нэмээч гэдэг санал гаргасан. Дундаж цалин 4 сая төгрөг гэсэн хэдий ч үйлдвэрийн ажилчдын ярьж байгаагаар энэ нь бүх ажилчдын буюу захиргааны ажилчидын цалинг ч хамруулсан тоо гэж ярьж байгаа.

Захирал,удирдлагууд нь 40-50 сая төгрөгийн цалин авдаг гэсэн мэдээлэл байна. Ажилчдынхаа цалингаас 5-10 дахин их цалин авдаг энэ системийг өөрчлөх цаг нь болсон. Үйлдвэрийн ажилчдын цалин 500 ам.доллараас эхлээд, дундаж нь 1100 орчим ам.доллар байна. Оюутолгой болон бусад томоохон уурхайнууд дор хаяж 5000 ам.доллараас дээшээ цалинтай байгаа.

Зөвхөн удирдлагууддаа орон сууцны асуудлыг нь шийдэж өгнө гээд 3 жилийн өмнө 700-800 сая төгрөгийн үнэтэй орон сууц "Ривер Гарден"-аар дүүрэн өгсөн байна лээ. Ажилчиддаа орон сууцны дэмжлэг гээд 10 сая төгрөг буюу 70 дахин бага мөнгө өгдөг.

Захиргаа болон үйлдвэрийн ажилчдын нийгмийн хамгааллын асуудал ийм их ялгаатай байгаа дээр ажилчид маш их бухимдалтай байгаа. Миний авсан мэдээллээр үйлдвэрийн удирдлагууд өөрсдөө 10-50 сая орчим төгрөгийн цалин авдаг гэсэн. Үйлдвэрийн ажилчид 1,7-6 сая орчим төгрөгийн цалин авдаг. 6 сая төгрөгийн цалинг хүнд нөхцөлд, илүү цагаар, бусад бүх төрлийн нэмэгдэл ороод авч байгаа. Тийм учраас бүх салбарууд энэ тал дээр цалингийн бодит шинэчлэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй." гэв.

 

Эх сурвалж: М.Чой sonin.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав43 минут 31 секундын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна47 минут 3 секундын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ51 минут 4 секундын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 19 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ4 цаг 2 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 цаг 12 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.