“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын үйл ажиллагаа эхэллээ


9-р сарын 15
19 цаг 53 минут
         Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын үйл ажиллагаа өнөөдөр /2023.09.15/ Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Номын баяр бол зөвхөн ном худалдан авах ажил биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр оролцохоор 50 гаруй шинэ оролцогчид нэмэгдсэн байна.
 
сонин mn
Улсын Их Хурлын Тамгын газар Үндэсний бичиг соёл, номын өдрүүдээр Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, парламентын номын сангийн үйл ажиллагаа, “Парламентын боловсрол” хөтөлбөр, D-Parliament цахим системийг хэрхэн ашиглах талаар олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
 
сонин mn
Эдгээр өдрүүдэд Улсын Их Хурлын Тамгын газрын асарт зочлон ирэх хүмүүс  Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргасан ном, товхимол, судалгаа мэдээллийн үзэсгэлэнг үзэж, Парламентын боловсрол хөтөлбөрийн танилцуулгыг сонирхохоос гадна D-Parliament аппликейшнийг гар утсандаа суулгах, бүртгэл үүсгэх боломжтой. Мөн “Үндсэн хууль” холбоо үгийг монгол бичгээр зөв бичих уралдаанд оролцож болох юм.
 
сонин mn
сонин mn
сонин mn
Үзэсгэлэнд Парламентын судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргасан судалгааны бүтээлийн 43 боть, 2009-2023 оны Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагааны талаарх танилцуулгууд, “Парламентын түүхэн товчоо” болон эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлүүд, тус хүрээлэнгээс эрхлэн гаргасан бүх ном товхимолуудыг дэлгэн тавьжээ.
 
сонин mn
сонин mn
34 дэх удаагийн номын баярын үйл ажиллагааны хүрээнд Парламентын номын сангаас ХБНГУ-ын Баден-Вюрттенбург муж улсын Залуу зохиолчдын хорооны тэргүүн, яруу найрагч Албрехт Күүн-ий залуу зохиолчид, уншигчидтай хийх уулзалтыг зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ Үндэсний номын сангийн уншлагын их танхимд болох юм.
 
сонин mn
“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 09 дүгээр сарын 16-ны Бямба гарагт болох бөгөөд энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өөрийн нэрэмжит “Онцлох ном”, “Шилдэг уншигч”, “Номын ертөнцийн гавьяатан” шагналаа гардуулна. Номын баярыг дунджаар 240 мянган хүн зорин ирдэг байна. Уншигчдын 88.4 хувь нь цаасан ном уншихыг илүүд үздэг бол нэг уншигч жилд дунджаар 8 ном худалдаж авдаг гэсэн судалгаа гарчээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой6 цаг 52 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ8 цаг 28 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа9 цаг 15 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ9 сар 24. 11:50Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ9 сар 24. 11:45УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 24. 10:54Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 24. 10:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 сар 24. 10:42Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 сар 24. 10:38Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.