“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын хүрээнд “Маргаашийн тухай зүүд” зохиолч-уншигчдын уулзалт боллоо


9-р сарын 15
20 цаг 58 минут

      Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын зохиолчдын эвлэл, Үндэсний номын сан хамтран “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын хүрээнд өнөөдөр (2023.09.15) зохиолч-уншигчдын уулзалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн номын баярт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар ХБНГУ-ын нэрт яруу найрагч Албрехт Күүн оролцож байгаа бөгөөд “Маргаашийн тухай зүүд” зохиолч-уншигчдын уулзалтад оролцов.

Арга хэмжээг Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, зохиолч, сэтгүүлч О.Энхжавхлан нээж үг хэлсэн юм. Тэрбээр Улсын Их Хурлаас 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг 5 болон 9 дүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гарагт Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр хуульчилсан болохыг дурдаад “Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 34 дэх удаагийн номын баярт ХБНГУ-ын яруу найрагч Албрехт Күүнийг урьж оролцуулснаар Та бид одоо түүний амьдрал, уран бүтээлийн талаар ярилцахаар энэ танхимд цуглаад байна.  Мөн түүнтэй холбогдож, энэхүү зохиолч-уншигчдын уулзалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн нэрт соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн Ч.Галсанд талархал илэрхийье” гэв.
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, ХБНГУ-ын “Гавъяаны загалмай” одонт, ОХУ-ын Тува Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн Ч.Галсан нь монгол зохиолчдоос хамгийн анх герман хэлээр зохиол бичиж, герман хэлт уншигчдын хүндэтгэлийг хүлээсэн эрхэм. Тэрбээр герман хэлээр 42, монгол хэлээр 9 ном туурвин, уншигчдын хүртээл болгосон байна. “Маргаашийн тухай зүүд” зохиолч-уншигчдын уулзалтын эхэнд зохиолч Ч.Галсан зохиол бүтээлийнхээ талаар, намтар, дурдатгалаа хуваалцаж, “Аянгат цагийн тууж” бүтээлийнхээ хэсгээс уншиж толилууллаа.

Үргэлжлүүлэн ХБНГУ-ын яруу найрагч Албрехт Күүн уншигчдад яруу найраг, бүтээлүүдийнхээ талаар танилцуулав. Тэрбээр ХБНГУ-ын Штутгарт хотод төрсөн, автомеханикч мэргэжилтэй. 1991 оноос шүлэг, уянгын тэмдэглэл бичиж эхлсэн бөгөөд яруу найргийн “Sumsaram” номоо хэвлүүлжээ. Түүнчлэн бусад яруу найрагчтай хамтран 10 гаруй ном хэвлүүлж, 2011 онд Эсслингерийн яруу найргийн наададм дэд байр эзэлж байсан аж. Яруу найрагч Албрехт Күүн төрөлх хот Штутгартдаа “Залуу зохиолчдын хороо”-г үүсгэн байгуулж, олон жил тэргүүнээр нь ажилласан байна. Тэрбээр Монгол Улсын Үндэсний номын баярт уригдан оролцож буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол дахь герман хэлтнүүд, яруу найраг сонирхогчдыг энэ танхимд харж буйдаа туйлын их сэтгэл хөдөлж байгаагаа илэрхийлсэн. Яруу найрагчийн хувиар Албрехт Күүн дэлхий дахины төгсөшгүй энх амгалангийн төлөө амьдралынхаа мөч бүрийг зориулдаг гэдгээ уншигчдадаа онцолж хэлээд өөрийн бүтээлээсээ уншиж сонирхуулав.

Үндэсний номын санд болсон “Маргаашийн тухай зүүд” зохиолч-уншигчдын уулзалтад Монголын зохиолч, яруу найрагчид, МУБИС, СУИС-ийн оюутан залуус, нийслэлийн 23, 38 дугаар сургуулийн сурагчид, яруу найраг сонирхогчид оролцож, хүндэт зочдын тууривсан уран бүтээлийн тухай, хүүхэд залууст зориулсан амьдралын сургамж, зөвлөгөөг сонсож, зохиолч, яруу найрагч болох хүсэл эрэмлзлэлийнхээ талаар халуун дотно яриа өрнүүллээ. Уулзалтын үеэр Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй Герман зохиолчдын уран бүтээлийн дээжээр номын үзэсгэлэн дэлгэж, нийслэлийн 23 дугаар сургуулийн сурагчид ая дууны мэндчилгээ толилуулж, хүндэт зочин Албрехт Күүний “Маргаашийн тухай зүүд” шүлгийг герман, монгол хэлээр уншиж сонирхуулсан юм.

“Илүү их уншъя” уриатайгаар Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг уламжлалт номын баяр энэ сарын 15-17-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Энэ хүрээнд ХБНГУ, ОХУ, БНХАУ, Буриад, Халимагийн зохиолчид шинэ номын нээлтээ хийж, уншигчидтай уулзан, тусгай лекцүүд унших юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь5 цаг 30 минутын өмнө“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө5 цаг 35 минутын өмнө“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав5 цаг 39 минутын өмнө“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ7 цаг 38 минутын өмнөУлаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна7 цаг 41 минутын өмнөӨмнөд Солонгос төрийн салбарт 2 өдрийн автомашины хязгаарлалт тогтоолоо7 цаг 44 минутын өмнөС.Бямбацогт: Улс төржилтийг хойш тавьж, зөрчилгүй байх тал дээр анхаарч ажиллана7 цаг 51 минутын өмнөБусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 2. 13:09УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 2. 11:13Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина4 сар 2. 9:51АТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв4 сар 2. 9:44Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна4 сар 2. 9:37НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана4 сар 2. 9:32Ажлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав4 сар 2. 9:29ХҮН нам Засагт хамтрахаар шийджээ4 сар 2. 9:16Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр4 сар 2. 9:10УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 2. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 2. 9:04УИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.