Төмрийн хүдрийн баяжмалыг биржээр арилжаалж эхэллээ


9-р сарын 15
21 цаг 17 минут

      “Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш өнөөдөр /2023.09.15/ төмрийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ.

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металл группийн менежер Ц.Төгсбуян, “Монголросцветмет” ТӨҮГ-ын Эдийн засаг, худалдааны бодлогын газрын дарга Н.Тэгшжаргал болон албаны бусад хүмүүс оролцлоо.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай цан цохих ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:

“Монголын хөрөнгийн бирж 2023 оны 1-р улирлаас эхлэн УУББ-ийн үндсэн арилжаа болох нүүрсний арилжааг амжилттай зохион байгуулж 5.7 сая тонн нүүрс арилжсан бөгөөд энэ өдөр 125 дахь удаагийн түүхий эдийн, төмрийн баяжмалын анхны арилжааг ийнхүү эхлүүлж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын бүтээгдэхүүнүүдийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан арилжаалах үүрэг хүлээсэн. Ингэснээр биржийн арилжааг зохион байгуулах, хяналт тавих, биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлох, эрх ашгийг хамгаалах, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх бодит нөхцөл бүрдлээ.

Түүнчлэн энэхүү үүргийн хүрээнд бид арилжааны системийн өргөтгөл шинэчлэл, “Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг батлах ажлуудыг зохион байгуулж, төмрийн баяжмалын анхны арилжааг хийхэд ийнхүү бэлэн болоод байна.

Арилжааны танхимд төмрийн баяжмалын анхны худалдагчаар бүртгүүлэн гэрээ байгуулсан “Эрдэнэс Монгол” ХХК, "Монголросцветмет" ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-иудын удирдлага, төлөөлүүд хүрэлцэн ирснийг дуулгахад таатай байна. Ийнхүү бид цан цохих ёслолын ажиллагааг хамтдаа эхлүүлж байна” гэв.

“Эрдэнэс монгол” ХХК-ийн Зэс, металл группийн менежер Ц.Төгсбуян:

“Эрдэнэс Монгол” ХХК нь нэгдлийн хэмжээнд уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр арилжаалах, тэр дундаа Монголын хөрөнгийн биржийн тусламжтайгаар өнөөдөр анх удаа төмрийн хүдрийг арилжаалах үйл явц эхэлж байна. Нэгдлийн хэмжээнд 3 төрлийн төмрийн хүдэр баяжмалыг экспортолдог. 2023 онд 1 сая гаруй тонн төмрийн хүдрийн баяжмалыг биржээр арилжих төлөвтэй байна. Өнөөдөр 65 хувийн агууламжтай, 7 багц, 21,000 тонн төмрийн баяжмалыг арилжаалах захиалга өгөөд байна. Энэ өдрийг хүртэл бүхий л талаар дэмжиж ажилласан МХБ-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье” хэмээн хэлсэн.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав:

“Өнөөдөр бид Монгол Улсын хэмжээнд анх удаа төмрийн хүдрийн баяжмалыг биржээр арилжаалах түүхэн үйл явцын гэрч болж байна. Биржээр бүтээгдэхүүн арилжаалахын гол давуу тал нь бүтээгдэхүүнийг нэрлэсэн үнээс өсгөж зарна. Ингэснээрээ манай улс эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнэ ханшид ойртуулж буй онцгой үйл явдал юм. Өмнө нь бидний арилжаа суурь үнийн 50%-ийг урьдчилж авдаг байсан бол бүтээгдэхүүнээ Монголын хөрөнгийн биржээр арилжсанаар төлбөр тооцоо 100% орж ирж, бэлэн мөнгөний урсгал нэмэгдэх асар их давуу тал бий боллоо. Үүнтэй зэрэгцэн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад зах зээл нь нээлттэй, ил тод системийг бүрдүүлж чадсанаараа МХБ улс орны эдийн засагт маш том дэвшил авчирч байна” хэмээн онцолсон.

Төгсгөлд нь оролцогч талуудын төлөөллүүд цан цохиж, арилжааг нээв.

Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн  466 тоот тогтоолоор баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу Нүүрсний цахим арилжааг зохион байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 5,664,000 тн нүүрс борлуулагдсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК 4,294,400 тн нүүрс буюу нийт борлуулагдсан нүүрсний 75.8 хувийг арилжжээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.