Г.Занданшатар: Номоос өнгөрснийг ч мэдэж чадна. Ирээдүйгээ ч зөгнөж харж чадна. Иймээс илүү их уншъя!


9-р сарын 18
11 цаг 42 минут

      Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр есдүгээр сарын 15-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэлсэн. Гурван өдөр болох Үндэсний номын баярын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2023.09.16 ) болж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцлоо.

Тэрбээр хэлсэн үгэндээ энэ жилийн номын баяр хэд хэдэн онцлогтой болж буйг дурдав.  Улсын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол үндэсний номын баяр хүрээгээ тэлж, дэлхийн улс орнуудын төлөөлөл, шилдэг зохиолчид оролцдог болж, олон улсын номын баяр болж өргөжих алхмаа хийж байна. Энэ удаагийн номын баярт Хятадын нэрт зохиолч, орчин үеийн дэлхийн утга зохиолын шилдэг төлөөлөгч Үй хуа оролцож байна.  “Амьдрахуй”, “Вэн хот”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг номоороо уншигчдад танил болсон шилдэг зохиолчийг Монголдоо урьж авчирсан “Тагтаа паблишинг”,  “Нэпко” хэвлэлийн газрын хамт олонд талархал илэрхийлье гэв.

Мөн тухайн жилд хамгийн шилдэг бүтээл туурвисан зохиолч, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан уншигч, номын зүтгэлтнүүдэд Улсын Их Хурлын даргын нэрэмжит “Мэргэн ном” цом, батламж гардуулдаг уламжлал тогтсон. Энэ жилийн номын баярын дээд шагналаар залуу уншигч  Б.Алтанхуяг, дунд үеийн утга зохиолын шилдэг төлөөлөгч, үргэлжилсэн үгийн зохиолч Ц.Ганболд болон өдгөө 85 насных нь ой тохиож буй Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч П.Бадарч нар “Мэргэн ном”-ын эзнээр тодорсныг зарлан мэдэгдэхдээ таатай байна гэлээ. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн, номын баярын асарт дэлхийн олон орны зохиолчдын бүтээл, англи ном нэг гол хэсэг нь болж байгааг дурдаад номын ертөнцөөс өнгөрснийг ч мэдэж чадна. Ирээдүйгээ ч зөгнөж харж чадна. Иймээс илүү их уншъя хэмээн уриаллаа.

Түүнчлэн номын баярыг олон улсын шинжтэй арга хэмжээ болгохоор төлөвлөж, дэлхийн утга зохиолын бас нэгэн гарамгай төлөөлөгч, Японы зохиолч Мүраками Харүкиг Номын баяртаа оролцуулахаар урилга илгээснийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дуулгалаа.

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Үндэсний номын баяр”-т оролцогчид жил бүр өргөжиж байна. Тухайлбал өнгөрсөн жилээс эхлэн Үндсэн хуулийн боловсрол, Парламентын боловсрол, Цахим Парламент, Сонгогчдын боловсрол, Статистик, өгөгдлийн боловсрол зэрэг олон чиглэлээр Улсын Их Хурал болон холбогдох бусад байгууллагууд “Номын баяр”-т  оролцдог болоод байгаа юм. Тиймээс цаашдаа Монгол Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу Үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэхэд энэ баярын үйл ажиллагааны нэг зорилгыг чиглүүлэхээр зорьж байгаа аж.

34 дэх удаагийн Үндэсний номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор ‘Номын нээлт”  “Ногоон зүлэг“ гэсэн хоёр тайзыг бий болгосноос гадна тус тусдаа хөтөлбөртэй байгаа аж.

Мөн номын баярт оролцож буй гадаадын зохиолчид, тодруулбал ХБНГУ-ын зохиолч, яруу найрагч Албрехт Күүн, ОХУ-ын төрийн шагналт утга зохиол судлаач, шүүмжлэгч Павел Басинский, оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга, түүхч, соёл судлаач Анна Эспарса, Анастасия Игоревна Строкина, Игорь Сид, Буриадын зохиолч Ширеторов Чингис Пурбоевич, Халимагийн түүхч Басан Захаров, БНХАУ-ын зохиолч Хань Зин Хүй, Италийн утга зохиолын Грицане Кавур шагналт, Хятадын мета-зөгнөлт буюу постмодернист зохиолын аварга гэгддэг Үй Хуа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зохиолч Сономцэрэн нар шинэ номын нээлтээ хийж, уншигчидтай уулзан, тусгай лекцүүдээ унших юм.

Жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний номын баяр”-ын 34 дэх удаагийн арга хэмжээ энэ сарын 15-17-ны өдрүүдэд тохиож байна. Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах зорилготой номын баярыг 2019 оноос эхлэн  Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж эхэлсэн байдаг.

Номын баярын үйл ажиллагаанд 300 гаруй номын асарт мөн тооны зохиолчид, 200 гаруй хэвлэн нийтлэгч нэгдэж, ойролцоогоор 30000 гаруй хүн идэвхтэй оролцдог байна. Судалгаанаас үзэхэд, номын баярт оролцогчдын дийлэнх буюу 75.4 хувь нь 15-35 насны залуучууд байдаг бол хүйсийн харьцаагаар эмэгтэйчүүд 63.9 хувийг эзэлдэг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 18:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.