УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг Дархан-Уул аймгийн иргэд, төрийн албан хаагчдад танилцуулав


9-р сарын 18
19 цаг 17 минут

Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг танилцуулах арга хэмжээг өнөөдөр (2023.09.18) Дархан-Уул аймгийн ИТХ, Хууль тогтоомж сурталчлах төвтэй хамтран зохион байгууллаа.

Парламентын нээлттэй байдлыг хангаж, хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг авч тусгах, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэхээр 2023 онд тус аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулсан юм.

Тус арга хэмжээний чиглүүлэгчээр Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар ажиллаж, Тамгын газрын мэргэжилтнүүд хууль, тогтоомжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх М.Отгон Нийгмийн даатгалын ерөнхий хууль; Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль; Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн талаар, зөвлөх Б.Баярмаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн талаар тус бүрд нь дэлгэрэнгүй танилцуулав. Эдгээр хуулийн танилцуулгатай холбогдуулан Дархан-Уул аймгийн иргэд, төрийн албан хаагчид сонирхсон асуултаа асууж, Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүдээс хариулт, тайлбар авсан юм.

Дараа нь Боловсролын ерөнхий /Шинэчилсэн найруулга/ хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч А.Цолмон, Дээд боловсролын тухай тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Б.Баярмаа нар тус тус танилцууллаа. Хууль, тогтоомжийг танилцуулах арга хэмжээнд оролцож буй Дархан-Уул аймгийн иргэд, холбогдох албан тушаалтан, төрийн албан хаагчид Боловсролын багц хуультай холбогдуулан илтгэгч А.Цолмон, Б.Баярмаа болон Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүдээс сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг Дархан-Уул аймгийн иргэд, төрийн албан хаагчдад танилцуулах арга хэмжээ “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулгаар үргэлжилсэн. үргэлжилж байна. Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Г.Алтанцэцэг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан зөвлөх Б.Төгсцэнгэл Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн талаар, зөвлөх Ц.Баянмөнх Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн талаар танилцуулж, иргэд, төрийн албан хаагчид, холбогдох агентлагийн албан тушаалтнуудын асуултад хариулж, мэдээлэл өгсөн.

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган ажлын 82 өдөр үргэлжилж,  бие даасан 23 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 140 хууль, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенц соёрхон батлах 8 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 27 хууль, Улсын Их Хурлын 66 тогтоол, нийт 264 хууль тогтоомж баталсан. Эдгээрээс нийгмийн бодлогын эрх зүйн реформын томоохон алхам болсон Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын салбарын багц хуулиудыг баталсан бөгөөд Хууль тогтоомж сурталчлах төвөөр дамжуулан орон нутгийн иргэд, төрийн албан хаагчдад дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгөх арга хэмжээг энэ сарын 13-ны өдөр Баянхонгор, 14-ний өдөр Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль тогтоомж сурталчлах төвтэй хамтран зохион байгуулсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.