Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Unitel компани хамтран хүүхэд залуучуудад технологийн дэвшил, цахим үйлчилгээнд хамрагдах боломжтой “Unitel Hub” танхимыг 10 аймгийг сонгон байгуулж байна.
Үүний нэг болох Баян-Өлгий аймгийн Unitel Hub танхим аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дэргэд байгуулагдаж хүүхэд залуучуудад үүдээ нээлээ.
Төвийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар оролцож, хүүхэд залуучуудын төлөөлөлтэй уулзан амжилт хүслээ.
UNITEL HUB танхимаар дамжуулан хүүхэд, залуучууд;
Англи хэл, мэдээлэл зүй, монгол бичгийн болон код бичих сургалтуудад хамрагдах
Цахим орчноос шаардлагатай мэдээллээ авах
Ном унших, сонсох, Мplus аппликейшн ашиглах
Look TV болон бүх төрлийн цахим хичээлүүд үзэх
Өглөөний ярилцлага, уулзалтад хамрагдах зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой юм.
Сэтгэгдэл бичих