Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050”, Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх гол зорилтыг “Ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ” гэж тодорхойлсон.
Салбар яамны зүгээс төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай болгох, салбарын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлогыг боловсруулан ажиллаж байна.
Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны захиалгаар AМЕП-2 төслийн баг УУХҮЯ, АМГТГ болон ҮГА байгууллагууд хоорондын мэдээллийн урсгалыг тодорхойлж, бизнес процессын өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээг хийж, Ажиллагаа дундын мэдээллийн платформ (АДМП)-ын замын зураглал боловсруулах ажлыг гүйцэтгэж, тайланг УУХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Г.Батбаярт хүлээлгэн өглөө.
Энэхүү судалгааны тайлан нь цаашид 3 байгууллагын мэдээллийн системийг нэгтгэх, дундын мэдээллийн платформ үүсгэх ажлын эхлэл юм.
Facebook
Twitter
Youtube


Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
Төрийн банк ногоон орон сууцыг санхүүжүүлэхэд манлайлан ажиллана
Монголбанк дурсгалын зориулалттай алт, мөнгөн гулдмай худалдаалж байна
Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтнууд авлигын эсрэг сургалтад хамрагдлаа
Таны хэрэглээнд ойр ₮ кредит карт
”Монголын Геологи хайгуул-2026” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа
Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.gif)

Сэтгэгдэл бичих