Б.Жавхлан: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ


9-р сарын 19
8 цаг 32 минут

       Засгийн газрын ээлжит хуралдаан /2023.09.13/ боллоо.

Хуралдааны үеэр Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол Улсын Засгийн газар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн барилгын ажлыг эрчимжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Ковидын үед алдсан 13 сарын ажлыг нөхөж ажиллах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үй лдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. 2016 онд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банк хооронд байгуулсан. Тухайн үед гаргасан ТЭЗҮ дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д нэг тэрбум 236 сая ам.доллартой тэнцэх санхүүжилт шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас нэмэлт санхүүжилт болох 236 сая ам.долларыг шийдвэрлүүлэхээр зээлийн хэлэлцээрийг 2019 оны аравдугаар сард байгуулсан. 

Тус зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг 2023 оны хоёрдугаар сараас эхлэн жил бүр 64.5 сая ам.доллароор төлөх хуваарьтай байсан юм. Гэвч 2023 оны хоёрдугаар сарын байдлаар зээлийн нэг тэрбум ам.доллароос 112 сая ам.долларыг авч ашиглаад байна. Тиймээс маш бага ашиглалттай байгаа уг зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх саналыг Энэтхэгийн талд тавьж, 2023 оны наймдугаар сарын 17-нд дэд зээлийн гэрээнүүд байгуулж, эргэн төлөлтийг хойшлуулаад байна. Дэд зээлийн гэрээ нь зээлийн үндсэн төлбөрийг 64.5 сая ам.доллар байсныг 13.1 сая ам.доллар болгон бууруулж байна. Мөн EPC-02, EPC-03 багц ажлын зээлийн санхүүжилт болох 789.0 сая ам.долларын үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг дахин долоон жилээр сунгалаа. 

Энэхүү гэрээгээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн дөрвөн багц ажлууд нэг гэрээгээр зохицуулагдаж байсан, хоорондоо хамааралтай, удаашралтай байсныг гурав салгаж багц ажлуудын хэрэгжилт эрчимжих боломжтой болж байна. Одоо EPC-04 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ажил хүлээгдэж байна.  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас EPC-04 багц ажлын төсөвт өртөг болох 236 сая ам.доллар нь тендерийн явцад 422.0 орчим сая ам.доллароор нэмэгдэж нийт 648 сая ам.доллар болох талаар мэдэгдээд байна. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас EPC-04 багц ажлын хамгийн их хугацаа шаардах гидрокрекинг, хүхэр ялгах байгууламж, устөрөгчийн үйлдвэр гэсэн 3 байгууламжийн ажлыг шуурхай эхлүүлэх үүднээс эхний өртөг болох 236 сая ам.долларын зээлийн гэрээг баталгаажуулж, санхүүжилтийн хүсэлтийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкинд хүргүүлэхийг даалгажээ.

Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийхдээ "Засгийн газрын хуралдаанаар Газрын тосны үйлдвэрийн гацааг арилгах шийдвэр гарлаа. Бүтээн байгуулалтын хувьд нэлээн саадсан. Энэ оны нэгдүгээр сар гэхэд дөнгөж 112 сая ам.долларыг л авч хэрэглэсэн. Аваагүй зээлийнхээ хүүг төлж эхлэх шаардлага үүссэн. Зээлийн төлбөр тоолуур эхэлснээс хойш таван жил болж байна. Манай яамны хувьд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг таван сарын хугацаанд хийсэн. Үр дүнд гэрээнийхээ өөрчлөлтийг амжилттай хийсэн. Ингэснээр бүтээн байгуулалтыг тус бүрт нь салгаж хийсэн. Төслийн бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжлэх болж байна" гэдгийг онцоллоо. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой9 цаг 29 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ9 сар 24. 15:19Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа9 сар 24. 14:33Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ9 сар 24. 11:50Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ9 сар 24. 11:45УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 24. 10:54Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 24. 10:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 сар 24. 10:42Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 сар 24. 10:38Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.